Онлайн гишүүн

Одоогоор 35 зочин холбогдсон

Зарлал

ЗДТГ-ын 11 сарын мэдээлэл PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
2 дах өдөр, 05-12-2017 03:22

Иргэний бүртгэл мэдээлэл

Энэ оны 11 сард Баяндэлгэр суманд төрөлт 26, үүнээс эмэгтэй 18, эрэгтэй 8 хүүхэд, гэрлэлтээ бүртгүүлсэн 5, эцэг тогтоолт 8, гэрлэлт цуцлалт 2, үрчлэлт 1, нас баралт 10 , иргэний цахим үнэмлэх шинээр авсан 20, мөн 25, 45 насны иргэний үнэмлэхний сунгалт 40, дахин авалт 23, иргэний үнэмлэх шинээр хэвлэгдэн ирсэн 90, овог эцгийн нэр өөрчилсний бүртгэл 1 бүртгэгдлээ. Шилжилт хөдөлгөөн бусад аймаг, сумаас ирсэн 70, бусад аймаг сум шилжин явсан 33 иргэд байна.

Нийгмийн халамж, үйлчилгээ

2017.11.09-ны өдөр Mandset сургалтын төвийн багш Галбадрах сумын бизнес эрхлэгч болон ажилчдад “ Гарааны бизнес”-ийн хөгжлийн гарцын талаарх сургалтыг 42 иргэнд зохион байгууллаа.

Зуунмод суманд 11-р сарын 20-нд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандарт, журмын талаарх 1 өдрийн сургалтанд орлогч дарга, халамжийн мэргэжилтэн нар оролцлоо.

11-р сарын 24-нд Эрдэнэ суманд Амьжиргааг дэмжих зөвлөлийн дарга гишүүдийн зүүн бүсийн сургалтанд хамрагдлаа.

Нийгмийн даатгалын үйлчилгээ

Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг оношлогооны шинжилгээг 40, 45, 50, 55, 60, 65 насны даатгалуулагчид:

1-р багц. Дотоод эрхтний архаг өвчлөлийг илрүүлэх

2-р багц. Дотор эрхтний архаг өвчлөл болон үе мөчний эмгэг илрүүлэх

3-р багц. Хавдарын эрт илрүүлэг гэсэн 3 багцаас сонгон эрүүл мэндийн даатгалын сангаас 50000 төгрөгний өртөг бүхий үйлчилгээг үнэ төлбөргүй хийж байна.

Эрүүл мэндийн даатгалын сангаас 40-64 насны даатгуулагчид в,с вирусны шинжилгээ, с вирус тоолох шинжилгээний зардлыг бүрэн хариуцан үнэ төлбөргүй хийж байна.

Нийгмийн бодлого

Татвар

Сумын төсөвт 44 сая төгрөгний татвар төвлөрч, төлөвлөгөөний биелэлт 49.7 хувьтай байна.

Санхүүгийн алба

11-р сарын байдлаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ахуй үйлчилгээний засвар 1 сая төгрөг , сургуулийн гадна талбайн засвар 14 сая төгрөг, цэцэрлэгийн их засвар 11 сая төгрөг, гудамжны гэрэлтүүлэгийн 1 сая төгрөг, Нацагдоржийн талбайн тохижуулалтанд 2 сая төгрөг, зүүн хорооны худгийн засварын үйл ажиллагаанд 585000 төгрөгний засвар үйлчилгээ зэрэг хөрөнгө оруулалтын ажлууд хийгдээд байна.

МҮЭТ

11 дүгээр сарын 24-нд Галуут багын Засаг дарга Т.Баянжаргал, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Алтанцэцэг, МЭҮТ-ын дарга Д.Энхсүх нар аймаг дундын отрын бүс нутгийн захиргаатай уулзалт Хэрлэн Баян-Улаан отрын бүсд оторлож буй 35 малчин өрхийн 26121 толгой малын судалгааг хүргүүлэв. Цаашид хамтран ажиллаж саналаа уламжлав.

Хууль эрх зүй

Аймгийн ГХУСАЗЗөвлөлөөс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шинээр батлагдсан хууль тогтоомжийг хүүхэд багачуудад сурталчлах ажлын хүрээнд жил бүр зохион байгуулдаг “Гэр бүл, хүүхэд бидний ирээдүй” сэдэвт “Хуулиа дээдэлье” тэмцээний 2-р шат 11 дугаар сарын 02-нд Төв аймгийн Зуунмод сумын Монгол туургатан театрт болов. Тэмцээнд 4 бүсэд тэргүүн болон дэд байранд шалгарсан нийт 8 сумын ахлах ангийн сурагчид оюун ухаан, авъяас чадвар, мэдлэгээрээ өрсөлдөв. Тэмцээн хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд зохион байгууллагдаж Баяндэлгэр сумын “Хаалттай ертөнц” баг тэргүүн байранд шалгарлаа.

Эрх зүйн сургалт, сурталчилгаа ажлын хүрээнд “Зөрчлийн тухай хууль” сэдвээр төрийн албан хаагч болон иргэдэд сургалт зохион байгуулж, гарын авлага, хэвлэмэл материал тараав.

Сумын Хүний эрхийн салбар хорооноос “Хүний эрхийг чиг хандлага” сэдэвт сарын аян зохион байгуулав. Аяны хүрээнд ерөнхий боловсролын сурагчдын дунд “Хүний эрх” сэдвээр Хууль эрх зүйн мэргэжилтэн Д.Уранчимэг сургалт зохион байгуулж, илтгэлийн тэмцээнд 7-9 дугаар ангийн сурагчид оролцов.

Засаг даргын Орлогч

Худалдан авах ажиллагаа сэдэвт сургалт Төв аймгийн Зуунмод суманд зохион байгууллагдав. Сургалтанд сум тус бүрээс 3 хүний бүрэлдэхүүнтэй хамрагдаж АЗ сертификатны шалгалт өгч худалдан авах ажиллагааны эрхийн гэрчилгээтэй болов.

2017 оны 11-р сарын байдлаар 174 өргөдөл, гомдол ирснээс хуулийн хугацаанд шийдвэрлэсэн 169, хугацаа болоогүй 5 өргөдөл, гомдол байна.

LAST_UPDATED2
 

Санал асуулга

Манай сумын ажлын талаар...
 

Монгол Улсын Их Хурал

Баннер

Монгол Улсын Засгийн Газар

Баннер

Эрх Зүйн Мэдээллийн Нэгдсэн Систем

Баннер

Ард түмнийхээ саналыг агшин алдахгүй сонсоно...

Баннер



Powered by Joomla!. Designed by: joomla templates download ThemZa  Valid XHTML and CSS.