Онлайн гишүүн

Одоогоор 1 зочин холбогдсон

Зарлал

Гишүүнчлэл



БАЯНДЭЛГЭР СУМ
Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлага сургууль хийсэн тухай PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
4 дэх өдөр, 23-03-2017 09:24


Гамшгийн аюулын дохиогоор ажиллах дадлага сургуулилтыг 2017 оны 03 сарын 23-ны 16.00 цагт хийлээ. Сургуулилтанд ард иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллага, ерөнхий зориулалттай мэргэжлийн ангиуд идэвхтэй оролцож нийт 153 хүн оролцсон.

Сургуулилтын үеэр Газар хөдлөлтийн үед өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах тухай сургалтыг ЗДТГ-ын дарга Н.Баасанхүү явуулсан. Мөн мэргэжлийн ангиудын бэлэн байдалд жагсаалын үзлэг хийж үүрэг даалгавар өгөв.

Сумын засаг дарга цаг үеийн байдлын талаар мэдээлэл хийв.

LAST_UPDATED2
 
Сумын “Малчдын зөвлөгөөн”-өөс гарсан уриалга PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
3 дах өдөр, 15-03-2017 02:53
Сумын малчдын зөвлөгөөнд оролцогчдод мал аж ахуйн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон сум орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулна уу хэмээн энэхүү Уриалгыг хүргүүлж байна.

1. Мал эмнэлэгийн нэгжүүдтэй идэвхи санаачлагатай хамтран ажиллаж урьдчилан сэргийлэх тарилга, туулгалт, угаалгыг маш сайн чанартай хийж малаа эрүүлжүүлэх. Өөр аймаг, сумаас гарал үүсэл нь тодорхойгүй мал авахгүй байх, мал худалдан авах, малдаа нийлүүлэхэд МЭҮТ, малын эмч, багийн Засаг даргадаа мэдээлж, зөвшөөрөл авч, халдварт өвчин тархалтаас сэргийлж байх.

LAST_UPDATED2
 
СУМЫН “МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛАВ PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
3 дах өдөр, 15-03-2017 02:49


Сумын Засаг даргын 2017 оны 03 сарын 06-ны өдрийн 02/43 тоот захирамжаар “Малчдын зөвлөгөөн” зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан. Малчдын зөвлөгөөнд Аймгийн хүнс хөдөө аж ахуйн газар, Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, Сумын засаг даргын тамгын газар хамтран зохион байгууллаа. Зөвлөгөөнд тус суманд мал эмнэлэгийн үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрбаян-уул” ХХК, “Дэлгэр-Ажнай ХХК нар мөн оролцож мал эмнэлгийн багаж хэрэгсэл, эм тарианы заавар зөвлөгөө танилцуулга, худалгааг зохион байгуулав.

LAST_UPDATED2
 
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЗӨВЛӨГӨӨНӨӨС ГАРСАН УРИАЛГА PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
3 дах өдөр, 15-03-2017 02:36

ТӨРИЙН АЛБАНЫ ЧИГ ҮҮРГИЙГ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ, БУСАД ХУУЛЬ ТОГТООМЖИД ЗААСАН БҮРЭН ЭРХИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭН, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ТҮРГЭН ШУУРХАЙ, ХҮНД СУРТАЛГҮЙ  ХҮРГЭЖ, АЖЛЫН ЦАГ АШИГЛАЛТ, АЖЛЫН  БҮТЭЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЖ, ХАРИЛЦААНЫ СОЁЛЫГ ЭРХЭМЛЭН НЭГ НЬ НИЙТИЙН ТӨЛӨӨ НИЙТ НЬ НЭГНИЙ ТӨЛӨӨ УРИАН ДОР НЭГДЭН ТӨРИЙН АЛБАНЫ НЭР ХҮНДИЙГ ӨНДӨРТ ӨРГӨН АЖИЛЛАХЫГ НИЙТ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАДАА УРИАЛЖ БАЙНА.

Төрийн албан хаагчдын зөвлөгөөнд

оролцогсод

LAST_UPDATED2
 
Төрийн албан хаагчдын зөвлөгөөн PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
3 дах өдөр, 15-03-2017 01:59