Товч танилцуулга
Соёлын яамнаас сумдыг номын сантай болгох шийдвэрийн дагуу 1968 онд 300 гаруй номтойгоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2012 онд ТАТ-2 төслийн хүрээнд “Ном дор мөргөм үү” аймгийн хэмжээнд сумдын бүх номын сан уншигчийн ширээ, сандал, булангийн тавиур, шилэн тавиурууд шкаф, сунадаг шат номын санчын ширээ зэрэг 3780,0 төгрөгөнд хөрөнгө оруулалт хийж орчин үеийн стандарт техникийн нөхцөлийг хангасан тоног төхөөрөмжтэй болсон. Манай номын сан одоогоор 20 хүний суудалтай уншлагын заалтай, фондын өрөөтэй 5000 орчим номтой компьютер, баркод уншигч зэрэг тоног төхөөрөмжөөр сумын бүх хүн амыг хамран уншигчдад танхимаар болон гэрээр, зөөврийн номын сангаар мөн цахим номын үйлчилгээгээр үйлчилж байна.
Номын санд мэргэжил шаардсан маш нарийн чимхлүүр хугацаа шаардсан ажил их бий. Ялангуяа өнөөдрийн мэдээллийн эрин зуунд амьдарч энэ зуунтай хөл нийлүүлэн алхах боловсон хүчнүүд өндөр түвшинд ажиллаж номын сангийн үйл ажиллагаа, үнэ цэнийг мэдхүүлэх номын санг мэдээллийн төв болгон зайлшгүй шаардлага тавигдаж байна Сумын номын сангийн 5000 орчин номыг электрон каталогт шивж оруулан дуусгаж баркоджуулж ангилан уншигчдыг бүртгэн цахим номын сангаар бүхий л үйл ажиллагааг хйиж үйлчилж байна.
Сумын номын санд ажиллаж байсан номын санчид
Уншлагын танхим:
Номын сангийн уншлагын танхимаар уран зохиолын ном, бусад шинжлэх ухааны ном, лавлах толь бичиг, хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан чөлөөт сонголтоор үйлчлэхээс гадна хүүхэд багачуудын танин мэдэхүйг хөгжүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, номтой нөхөрлүүлэх зорилготой соёл олон нийтийн ажлуудыг зохион байгуулдаг. Уншлагын танхимд номын номын тавиур 3ш, ширээ 10 ш, сандал 20ш сэтгүүлийн тавиур, катологын шүүгээ 1ш гэсэн тохижилтой ажиллаж байна.
Фондын өрөө:
Фондын өрөөнд 19 төрлийн шинжлэх ухааны 5010 ширхэг ном байдаг. Үүний хэл шинжлэл, аман зохиол, утга зохиол судлал, уран зохиолын 4700, байгалийн шинжлэл 22, техникийн 13, хөдөө аж ахуйн 36, ангаахын ухааны 13, социологи статистикийн, хүн ам зүйн 5, түүхийн 56, эдийн засгийн 16, улс төрийн 26, төр эрх, хууль цаазын 30, соёл шинжлэх ухаан, боловсролын 82, шашины 3, гүн ухааны 5, сэтгэл судлалын 5, лавлах хэвлэлийн 8ширхэг хэвлэлээс бүрдэнэ.
Фонд баяжилт:
Баягууллагын төсвөөр болон ажилчдбун санаачлагаар фонд баяжилт цөөн тоогоор тогтмол хийдэг. 2018 оны БСШУЯ-ны захирамжын дагуу 1000000 төгрөгний 73 ширхэг фонд баяжилт хийгээд мөн жилдээ төсөвт суугдсан 64000 төгрөг байдаг тул уншигчдын санлыг харгалзан жилдээ 4 ном л авч хүрдэг байгаа.
Номын сангийн зорилго:
Мэдлэг оюунд тулгуурлан, орчин үеийн техник технологийн ашиглан уншигч, үйлчлүүлэгч нарт мэдээллийг үнэн зөв, түргэн шуурхай хүргэх
Зорилт