• 70273698
  • gduuya865@gmail.com
Цэцэрлэгийн танилцуулга

Манай цэцэрлэгийн эрхэм зорилго:

Чадварлаг багш-Чанартай сургалт-Тохилог орчин 

            Төв аймгийн Баяндэлгэр сумын хүүхдийн цэцэрлэг нь       1965-07-15 нд сумын Засаг дарга Н.Жадамба гэдэг хүний санаачилгаар “Хэрлэн баян” нэгдлийн цэцэрлэг нэртэйгээр 3-н ажилчин, 25 хүүхэдтэйгээр байгуулагдсан.

            1968 онд 2 бүлэгтэй \Ахлах, бага\ болж сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа өнөөг хүртэл 55 дахь жилдээ 9  ажилтан \ эрхлэгч 1, багш 2, туслах багш 2, нярав 1, тогооч 1, сахиул 1, сантехникч 1\         108 хүүхэдтэйгээр сургуулийн өмнөх насны боловсролыг тасралтгүй олгож байна. 2020-2021 оны хичээлийн жилд цэцэрлэгийн ердийн бүлэгт 70 хүүхэд, хувилбарт сургалтын  58 хүүхэд  хичээллэж байна

            1981 онд Хүүхдийн төлөө фондын “Тэргүүний цэцэрлэг”

            1983, 1986 онуудад “Соёлч байгууллага”

            1997 онд аймгийн “Тэргүүний цэцэрлэг” болсон.

Тус цэцэрлэг нь сумын төвд байршилтай, 50 хүүхдийн хүчин чадалтай, барилгын нийт талбай нь 357 м.кв, сумын төвийн нэгдсэн халаалтанд холбогдсон.

Хичээлийн байрны өрөө тасалгааны тоо:

Бүлгийн тоо 2

Унтлагын өрөө буюу орны өрөө 2

Хүүхэд хүлээж авах өрөө 2

Ариун цэврийн өрөө 2

Ажилчдын өрөө 3

Гал тогоо 1

Эрхлэгч багш нарын өрөө 1

Склад, аж ахуйн өрөө 2

Цагаан хэрэглэл угаалгын өрөө 1

Коридор 1

2021-09-15 00:00:00