Засаг даргын тамгын газар
Алсын хараа:
Өөрийн байгууллагын боловсон хүчний төрийн ажлын мэдлэг, ажлын туршлага, ололт амжилтанд тулгуурлан төрийн үйлчилгээг одоогийн тавьж байгаа түвшинд хүргэж ажиллахын зэрэгцээ ард иргэдэд хүнд сурталгүй хөнгөн шуурхай үйлчилж аймаг орон нутагтаа тэргүүлэх хамт олон болно.
Эрхэм зорилго:
Танд – төрийн үйлчилгээг хамгийн ойроос бид хүргэнэ
Өөрийн байгууллагын боловсон хүчний төрийн ажлын мэдлэг, ажлын туршлага, ололт амжилтанд тулгуурлан төрийн үйлчилгээг одоогийн тавьж байгаа түвшинд хүргэж ажиллахын зэрэгцээ ард иргэдэд хүнд сурталгүй хөнгөн шуурхай үйлчилж аймаг орон нутагтаа тэргүүлэх хамт олон болох зорилт тавьж. “Танд – төрийн үйлчилгээг хамгийн ойроос бид хүргэнэ” гэсэн эрхэм зорилготой ажилаж байгаа Сумын ЗДТГ 1992 онд батлагдсан шинэ үндсэн хуулийн дагуу шинээр үүсгэн байгуулагдаж ажиллаж эхэлсэн. Одоо Мал эмнэлэг үржлийн тасаг, Санхүүгийн алба, “Нэг цэгийн үйлчилгээ” зэрэг салбар нэгжүүд байгуулагдан төрийн үйлчилгээг ард иргэддээ хүргэж байна.
Сумын Засаг даргаар Занданлхагвын Дэлгэрцэцэг, Засаг даргын орлогчоор Баасанхүүгийн Урандөш нар томилогдсон. Засаг даргын тамгын газрын даргаар Дашдаваагийн Энхсүх ажилладаг ба тамгын газар мэргэжилтэн болон үйлчилгээний ажилчдаас бүрдсэн 31 орон тоотойгоор ажилладаг.
Манай хамт олон дотор ажил үйлсээрээ шалгарч улс аймаг, сумын алдартнууд олон байдаг. “Алтан гадас” одонгоор шагнагдсан ИТХ-ийн нарийн бичгийн дарга Ё.Батхуяг болон салбарын тэргүүний ажилтан олон байдаг.