• 70273698
  • gduuya865@gmail.com
Төв аймгийн Баяндэлгэр сумын танилцуулга
 
 
 

Төв аймаг Баяндэлгэр сумын танилцуулга

 

Тус сум нь 1921 онд Дархан чин ван Пунцагцэрэнгийн хошуунд Гүн сум нэртэйгээр байгуулагдаж, 1924 онд Баяндэлгэр уулын сум, 1931 оноос Баяндэлгэр сум хэмээн нэрлэгдэх болсон. 
1956 онд тус сумын татан буулгаж  4-р багийг Баян суманд, бусад 6 багийг Эрдэнэ суманд нийл
үүлсэн бөгөөд 1959 онд дахин байгуулсан байна. 
Одоо засаг захиргааны  Байдлаг, Галуут гэсэн 2 багтай. 1664  х
үн амтай, 638 өрхтэй, ААН 16 байна. 2020 оны жилийн эцсийн тооллогоор 212701 малтай.
Сумын Иргэдийн хурал, сумын Засаг даргын тамгын газар, Д.Нацагдоржийн нэрэмжит улсын тэргүүний 9-н жилийн дунд сургууль, аймгийн тэргүүний Од цэцэрлэг,  Эрүүл мэндийн төв, Соёлын төв  зэрэг 6 төсвийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг.

 

Иргэдийн хурал


Сумын ИТХ нь 15 төлөөлөгчтэй 5 төлөөлөгч 4 байнгын хорооны зохион байгуулалтай, сонгуулийн бүрэн эрхийн хугацааны бодлого, үйл ажиллагааны чиглэлээ боловсруулж батлаад ажиллаж байна. ИТХ-ын даргаар Ц.Энхтүвшин сонгогдон ажиллаж байна.

Засаг даргын тамгын газар

Өөрийн байгууллагын боловсон хүчний төрийн ажлын мэдлэг, ажлын туршлага, ололт амжилтанд тулгуурлан төрийн үйлчилгээг одоогийн тавьж байгаа түвшинд хүргэж ажиллахын зэрэгцээ ард иргэдэд хүнд сурталгүй хөнгөн шуурхай үйлчилж аймаг орон нутагтаа тэргүүлэх хамт олон болох зорилт тавьжТанд төрийн үйлчилгээг хамгийн ойроос бид хүргэнэ” гэсэн эрхэм зорилготой ажилаж байгаа Сумын ЗДТГ 1992 онд батлагдсан шинэ үндсэн хуулийн дагуу шинээр үүсгэн байгуулагдаж ажиллаж эхэлсэн. Одоо Мал эмнэлэг үржлийн тасаг, Санхүүгийн алба, Нэг цэгийн үйлчилгээ зэрэг салбар нэгжүүд байгуулагдан төрийн үйлчилгээг ард иргэддээ хүргэж байна.

Сумын Засаг даргаар Занданлхагвын Дэлгэрцэцэг, Засаг даргын орлогчоор Баасанхүүгийн Урандөш нар томилогдсон. Засаг даргын тамгын газрын даргаар Дашдаваагийн Энхсүх ажилладаг ба тамгын газар мэргэжилтэн болон үйлчилгээний ажилчдаас бүрдсэн 31 орон тоотойгоор ажилладаг.

Манай хамт олон дотор ажил үйлсээрээ шалгарч улс аймаг, сумын алдартнууд олон байдаг. Алтан гадас одонгоор шагнагдсан ИТХ-ийн нарийн бичгийн дарга Ё.Батхуяг болон салбарын тэргүүний ажилтан олон байдаг.

 

Дунд сургууль


Тус сумын дунд сургууль нь нийт  148 хүүхэдтэйгээр  ерөнхий боловсрол эзэмшүүлэх чиглэлээр хичээлийн тохилог байр болон дотуур байртайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Тус сургууль нь 11 багштай, 20-оод туслах ажилчидтай ба сургуулийн захирлыг С. Болортуяа орлон ажиллаж байна.    Сургуулийн дотуур байранд 30-аад хүүхдийн амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. 


Хүүхдийн цэцэрлэг

Тус сумын хүүхдийн цэцэрлэг нь 1965-07-15 нд анх сумын Засаг дарга Н.Жамбаа гэдэг хүний санаачлагаар хэрлэн баян нэгдлийн цэцэрлэг нэртэйгээр 3-н ажилчин 25 хүүхэдтэйгээр байгуулагдсан.  50 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд 2003 онд аймгийн тэргүүний цэцэрлэгийн болзолыг хангасан 2015 нд байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ. 2014-2015 оны хичээлийн жилд 117 хүүхэдтэй бөгөөд ердийн бүлэгт 70,  хамран сургалтанд  47 хүүхэд  эрхлэгч, багш, ажилчид нарын 14 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр Пүрэвдоржийн  Гэрэлтуяа ажиллаж байна.

 

Эмнэлэг

Тус сумын хүн эмнэлэг нь 15 ортойгоор   эрхлэгч эмч, багийн 2 эмч, 2  бага эмчтэйгээр нийт 12 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Эрхлэгчээр Г.Уянга ажиллаж байна.  

Соёлын т
өв


Тус сумын соёлын төв нь    номын сан, орон нутаг судлах музейтэйгээр 5 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.  Эрхлэгчээр Батбаярын Түвшинбаяр ажиллаж байна. 
Байгаль цаг уурын т
өлөв


Газар зүйн байрлал


Тус сум нь өмнөд талаараа Төв аймгийн Баянжаргалант сумтай, баруун өмнөд талаараа Архуст сумтай, баруун талаараа Эрдэнэ сумтай, зүүн хойд талаараа Мөнгөнморьт сумтай, зүүн талаараа Багануур дүүрэгтэй, зүүн урд талаараа Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумтай тус тус хиллэн Ханхэнтий нурууны  өмнөд хэсэгт  оршдог.
Сумын төв нь хойд өргөргийн 4704410/ зүүн уртрагийн 10800424/-солбицолд, Улаан баатар хотоос 101 км,  Зуунмод хотоос 108 км, Багануур дүүргээс 26 км зайд алслагдсан байна. 
Өлзийт уул /1980,3м/, Баруун бэрхийн даваа /1992,0м/, Шар булгийн даваа /1937,0м/, Баруун салаа уул /1709,8м/, Хушингийн овоо /2221,2м/, Хүнхэр улаан уул /1791,8м/ зэрэг уул даваанууд байр зүйн зурагт тэмдэглэгдсэн байна.


Үзэсгэлэнт уул нуруу, ан гөрөөс, гол мөрөн, рашаан усаар элбэг бөгөөд бор гөрөөс, буга, аргаль, гахай, чоно, тарвага зэрэг ан амьтад, хун, галуу, нугас, хөхөө, ятуу, хур, бүргэд, тас, бор шувуу зэрэг жигүүртэн шувуу, алгана, тул, цурхай, гутаар зэрэг загас жараахай, шинэс, хус, хуш, улиас, хайлаас зэрэг ой мод, чулуун нүүрс, алт, цагаан тугалга, жонш, цахиур зэрэг ашигт малтмалтай.

 

Уур амьсгал


Уур амьсгал бүрдэхэд газар зүйн байрлал, нарнаас ирж буй дулааны илч, агаарын орчил хөдөлгөөн, газрын гадарга зэрэг бие биетэйгээ нягт холбоотой хүчин зүйлс голлон нөлөөлдөг.    
Манай орон далай тэнгисээс алсагдсаны зэрэгцээ тал б
үрээсээ өндөр уул нуруудаар хүрээлэгдсэний улмаас агаарын температур ба хур тунадас жил бүр харилцан адилгүй, эх газрын эрс тэс уур амьсгалтай.


Баяндэлгэр сум нь өвлийн улирал хүйтэн, зун нь сэрүүвтэр богино, хавар, намрын улиралд халуун хүйтний ялгаа нь байгаа нь эх газрын эрс тэс уур амьсгалын н 2021-09-08 17:20:03