• 70273698
  • gduuya865@gmail.com
Сумын алдар гавъяатнууд

Баяндэлгэр нутгийн “Хүн-байгаль” анхдагчид

  • Их найрагч Д. Нацагдорж- Улаабаатар, Москва, Ленинград, Лейпциг хүрэх уртын урт аяны анхны зам мөрөө Гүн галуутайгаас гаргаж хээрийн галуу нисэн үл хүрэх газраас, хүний хүү эрдэм өвөртлөн ирсэн Баяндэлгэр нутгийн анхдагч суут ухаантан мөн.
  • Баяндэлгэр нутгийн уугуул Санжийн Батаа нь 1946 онд Лениний нэрэмжит цэргийн акедем төгсөж цэрэгт бага даргаас БХЯ-ны сайдын алба хашиж хурандаа Генерал цол хүртэж монголын цэрэг армийн түүхэнд Баяндэлгэр нутгийн нэрийг дуурсгасан анхдагч алдартан юм.
  • 1940-ээд оны дундуур улсын сайн малчны цол хүртэж Маршал Чойбалсангаас мөнгөн хөнөг, сайн малчны алтан үсэгтэй үнэмлэх гардан авсан Пунцаг нь Баяндэлгэр нутгийн малчин түмний нэр алдарыг монгол төрийн түүхэнд анхлан мөнхжүүлэгч байлаа.
  • Баяндэлгэр сумын уугуул  Алтан хэмээх цолтон Дагважамцын Мажигдорж нь 20-р зууны манлай мянгат малчнаар анхлан тодорч шинэ зууны малчдын алдарыг бадраав.
  • Улсын аварга трактор комбайнч Н.Нямаа бол хөдөлмөр зүтгэлээрээ алдаршиж төрийн дээд шагнал хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан энэ сум орон нутгийн анхны том шагналын эзэн мөн.
  • Улсын тэргүүний тариаланч Наянтайн Баяр нь хөдөлмөр зүтгэлээрээ тариаланч механикжуулагчдын дундаас шалгарч үе үеийн механикжуулагчдын алдарыг газарт галтай хамт мөнхөлсөн гавьяат тариаланчдын хөдөлмөрийг алдаршуулжээ.
  • Улсын аварга тууварчин Т. Галсан агсан нь хөдөлмөр зүтгэлээрээ шалгарч төрийн дээд шагнал алтан гадас одонгоор шагнагдсан Баяндэлгэр нутгийн тууварч малчдын алдарыг анх бадраажээ.
  • Баяндэлгэр сумын Галуут багийн малчин Хоохноогийн Магсарт монгол улсын гавъяат малчин цол хүртээсэн нь Баяндэлгэр нутгийн малчдын бахархал малчин түмний хөдөлмөр зүтгэлийн дуудлага, малын буян заяа байлаа.
  • Эмнэг хангал сургалтын спортын мастер Чимэддоржийн Дуламсүрэн агсан нь Баяндэлгэр сумын малчид, адуучдын дундаас төрсөн анхны алдартан мөн.
  • Баяндэлгэр нутгийн уугуул сумын нутгийн зөвлөлийн анхны дарга техникийн ухааны дэд доктор Гэндэнгийн Нацагдорж нь төрөлх сум орон нутгаасаа төрсөн анхны эрдэмтэн хүн юм.
  • Монгол улсын гавъяат жүжигчин Алтангэрэлийн Бүтэд нь урлагийн тайзнаа авьяасаараа мөнхөрсөн Баяндэлгэрчүүдийн бахархал болсон анхдагч алдартнуудын нэгэн бүлгээ.
  • Бээжингийн олимпийн анхны алтан медальт, монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, дэлхийн аварга Энхбатын Бадарууган бол монгол улсын болон Баяндэлгэрчүүдийн бахархал, залуу үеийнхний мөрөөдөл болсон спортын од мөн.
  • Монгол улсын гавъяат багш залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч Наваанцэрэнгийн Мажигсүрэн нь хөдөөгийн “сумын” ерөнхий боловсролын сургуулиас төрсөн “Анхны гавъяат багш” мөн.
  • Баяндэлгэр нутгийн уугуул Гүнсэнгийн Чойхорлоо, Базарсадын Дамдин агсан нар бол “анхны орос школьтой” зам тээврийн өндөр мэргэжил эзэмшсэн нутгийн нэрийг дуурсгасан инженерүүд байв. Тэд Гүн галуут, Байдлаг нутгийн анхдагчид байсан.
  • Баяндэлгэр нутгийн нэрийг наадмын дэвжээнд дуурсгасан алдарт бөх “Агсан хүрэн” Лувсаншарав заан улсын начин Билэгийн Дайнаа, Чүлтэм начин, сумын заан Чулуунтолгой хэмээх Даш нар бол нутгийн нэрийг спортын түүхэнд алдаршуулсан анхдагч алдартнууд болой.
  • Д. Нацагдоржийн нэрэмжит ЕБ дунд сургууль нь улсын тэргүүний “Анхны дунд сургууль” бөгөөд тэргүүний сургуулийн хэв шинжийг 40 жил нэр төртэй хадгалж БШУЯ-ны батламжийг анх хүлээн авч  боловсролын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж Баяндэлгэр сумын нэрийг номын цагаан мөрөөр алдаршуулсан оюунлаг хамт олон юм.
  • Баяндэлгэр сумын сургуулийн өмнөх байгууллага хүүхдийн цэцэрлэг бол улс аймагт олон удаа шалгарсан монголын хүүхдийн байгууллагын буяны эзэн шагналтан анхдагч хамт олон мөн.
  • Их найрагчийн гандан бууршгүй бүтээл зууны манлай “Миний нутаг” шүлэг найраглал бол орчин цагийн монголын уран зохиолын анхдагч шилдэг яруу найраг Баяндэлгэр нутгийн өнгө аясыг уран сайхны аргаар алдаршуулжээ. Ийм алдартнуудыг төрүүлсэн Баяндэлгэр нутигийн түмэн олон, ахан дүүстэй “Өглөө бүр алтан наран мандахыг харж, өдөр бүр хүний сайнтай учиран золгож явахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлж нутгийн ардын буян заяаг түшиж байдаг. Сүлд тахилага улирсан сүмбэр их овоотой Баяндэлгэр хангай ууландаа сүсэглэн залбирч сүүн цацал өргье. Өссөн төрсөн бидний үндэсний хайртай өлгий нутаг, өнөөгийн шинэ үеийнхний өнгө жавхааг илтгэсэн өсөж дэвжих, өөдлөн мандах хувь тавилантай, үеийн үед мөнхжин гялбалзах үнэн алдартны өгөөмөр баян нутаг минь. Хувьтай төрсөн энэ нутагтаа хувь заяагаа мандуулж хойчийн шинэ ертөнцөд үүрд дуурсагдах, үл мартагтах эрхэм хүндтэй гавъяаг байгуулцгаая.

Баяндэлгэр сумын түүхэн хөгжлийн 90 жилд тус сум орон нутгийг нийтдээ 30 дарга удирдаж байсан тухай сонирхолтой тоо баримт байдаг. Энэ бүнийг түүхчлэн үзвээс Хошууны анхны засаг дарга нь Дарханчинван Пунцагцэрэн, сумын анхны дарга Гомобожав, Жүгдэр нар байжээ. 1927-1940 он хүртэл  Г. Сэрээтэр , Ё. Галдан, А. Нэрэн, Г. Цэрэнбазар, Л. Долд, Т. Дэндэв, Ж. Гомбо, С. Нэмэхбаяр 1940-1960-аад он хүртэл Ч. Дамчаа, Ж. Бямбаа, Б. Сэвжид, Д. Навааншарав, Б. Пүрэв, Х. Мөнх, А. Лаагансүрэн, Б. Баярхүү нар  сумын даргаар ажиллажээ. Данигаан Навааншарав сумын даргаар хамгийн олон жил буюу 8 жил ажилласан байхад, Аюурын Лаагансүрэн сумын даргаар 5 жил ажиллаад “Хэрлэнбаян” нэгдлийн анхны даргаар сонгогдон ажиллажээ. 1960 оноос хойш буюу Хэрлэн баян нэгдлийн хөгжлийн үед  сум нэгдлийн даргаар Ж. Ишжамц, П. Төмөрдорж, С. Жадамбаа, Ш. Батбилэгт, Д. Бавуу, З. Лодой, Н. Намжиг, 1990-ээд оноос Ч. Бат-Эрдэнэ, Б. Мягмарчимэд, Д. Ганхуяг, Ж. Пүрэвдорж, Ё. Батхуяг, өнөөгийн засаг дарга Ш. Ойдовдорж нар ажиллаж иржээ. Мөн төр захиргааны ахмад ажилтан Т. Базарсад, Б. Санжаа, Д. Дамдинпүрэв, С. Насанжаргал нарын зүтгэл бүтээл мартагдах учиргүй. Баяндэлгэр нутгийн түүхэнд үнэтэй дурсамжаа үлдээсэн В. Гүрбазар, С. Бямбаа, Л. Лхам нарын өгүүлснээр засаг захиргааны анхны нэгж: багийн анхны даргаар энэ нутгийн уугуул Доёд сонгогдон ажиллаж байсан баримт байхад 1924онд Баяндэлгэр уулын сумын нутгийг дөрвөн баг болгон цомотгов гэсэн барит бичигт дарга нарын нэрсийг тодорхой дурьдсангүй. Харин 14-р оны “1924он” 7-р сарын шинийн нэгнээс гуч хоногийг түр цагийн сургалтанд суусны учир Баяндэлгэр уулын сумын 1-р багийн Дэмбэрэл, 2-р багийн Эрдэнэгарав, 3-р багийн Гомбосүрэн нарт үнэмлэх бичиг олгосон байдаг. Ямартай ч өнөөгийн Баяндэлгэр сумын 2 багийн дарга Ц. Энхтүвшин, Ё. Батхуяг нар нь хошуу нутгийн анхны багийн дарга энэ нутгийн уугуул Доёд агсаны уламжлалыг хадгалан 2012оны орон нутгийн сонгуульд ялалт байгуулан багийн засаг даргаар сонгогдож малчин түмнийхээ хамт сум байгуулагдсны түүхт 90 жилийн ойтой учиран золгож буй нь Баяндэлгэр сумын төр захиргааны түүхэнд тэмдэглэгдэн бичигдэх онцлог үйл явдал мөн.

Баяндэлгэр сумын хөгжил шинэчлэлд эерэг нөлөө үзүүлж ажилладаг Улаабаатар хот дахь нутгийн зөвлөлийн анхны дарга Техникийн ухааны дэд докторГ.Нацагдорж,одоогийн даргаар “Электромон Трейдинг” ХХК-ийн захирал төрийн дээд шагнал aлтан гадас одонт Өлзийтөмөрийн Мягмар, гишүүдэд: Г.Нацагдорж, Ш.Дэнсмаа, Л.Төмөр-Аюуш, Г.Дамдинрагчаа, Д.Улаанхүү, М.Мөнгөнбаяр, З.Цэнд, Г.Чимэддорж, Ж.Батболд, Б.Сүхбаатар, С Мижидорж, Ё.Бат-Эрдэнэ, О.Сампил, А.Бүтэд, С.Очирпүрэв, Б.Сүхбаатар нутгийн зөвлөлийн санаачлага, бодитой туслалцааны үр дүнд сум орон нутагт нийгмийн соёлын олон арга хэмжээ зохион байгуулагдаж ажилладаг.

Тухайлбал Их Монгол Улс байгууллагдсаны 800 жилийн ой, Их зохиолч Д. Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойн ажлын хүрээнд ерөнхий боловсролын дунд сургуулийн хичээлийн анги танхимд иж бүрэн үйлчилгээ явагдаж Д. Нацагдоржийн танхим байгуулж тохижуулсаны зэрэгцээ сумын төвд их зохиолчийн хөшөөг хүрлээр шинэчлэн хийж Д. Нацагдоржийн талбайг тохижуулж хамгаалалтын хашаа, тусгай төмөр, материлаар хийж, иж бүрэн гэрэлтүүлэг тавигдсан. Сумын соёлын төвд техник хэрэгслэл, тоног төхөөрмж, шинээр суурьлагдаж, тавигдаж, үзэгчдийн суудлын аятай тохитой байдал хангагдсан. Сургуулийн дотуур  байрны хоолны газрыг цахилгаан тоног төхөөрөмж, ширээ сандалаар хангаж, амьдралын баталгаат түвшин доогуур айл өрх, тэдний хүүхдүүдэд тусламж тэтгэлэг олгох ажлыг дэс дараатай явуулж ирсэн байна. Нутгийн зөвлөлийн санаачлагаар наадам, цагаан сар, уул овоо тахилгын, ажилд хандив дэмжлэг, туслалцаа үзүүлэх, хөдөлмөр соёл урлаг, спортын алдартнуудыг тодоруулах, тэднийг хөхүүлэн дэмжих, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эмнэлэг үйлчилгээнд хамаруулах зэргээр сум , орон нутаг, иргэддээ хандсан ажлуудыг, уламжлалт ажил болгон явуулж ирсэн нь нутгийн иргэдийн гүн талархал, дэмжлэгийг хүлээж Баяндэлгэрчүүд өнөөгийн нутгийн зөвлөлийн ажилд сэтгэл ханамжтай, ам сайтай байдаг. 

Мөн Багануур хот дахь Баяндэлгэр нутгийн салбар зөвлөл дарга Ж. Пүрэвдорж болон Баяндэлгэр нутгийн уугуул Н. Баясгалан, Ж. Жанцан, Д. Машбат нарын санаачилгатай нөхдийн идэвхитэй үйл ажиллагааны үр дүнд: Нутгийн иргэдийн уулзалт зохион байгуулах, наадам, цагаан сар, уул овоо тахилга, ёслолын ажилд зохион байгуулалттай оролцох, хандив, туслалцаа үзүүлэх зэргээр сум, орон нутагтай элэгтэй хандаж ажилладаг. Ж. Жанцан Ж. Мядаг нар нь энэ сум, орон нутагт олон жил ажиллаж амьдарсан аав, ээжээ дурсан санаж, сумын ахмад настныг хүлээн авах, хүндэтгэл үзүүлэх зэргээр ахмадын байгууллагатай ойр дотно харилцаатай ажилладагт ахмадууд баярлаж, тэдэнд сайн сайхныг ерөөж сууцгаана. Суут найрагчийн унасан, шувуун саарлыг ундаалсан Гүн-галуутай нутагт өөрчлөлт шинэчлэлт, бүтээн байгуулалтын их ажлууд шил шилээ даран өрнөж буй нь Их яруу найрагч Д. Нацагдорж таны мянган санаа төлжиж, ерөөл магтаалын ухаан хайрласан сайхан нутаг. Од гаригт тэмүүлсэн унаган хүүгийнхээ алдрыг хадгалан, орчин цагийн уртад тэнгэр тосон налайж байдаг ажил хөдөлмөр, амьдрал жаргал, оюун санааны их баялагыг гардан бүтээсэн алдартнуудынхаа нэрээр нутгийн түүхэнд мөнхөрсөн, аав ээжийн үеэс ашдын заяат нутаг, алтан нарны гэрэлд энхжин тогтсон орон. Мөнгөн сарны туяанд мөнхжин гялбалзсан нутаг, эцэг эхээс заяатай эрдэнийн алтан өлгий минь, элэг зүрхнээс уяатай Баяндэлгэр нутаг мину зээ.

 Хулгарын Занданлхагва

Монгол улсын сайн малчин Хулгарын Занданлхагва 1957 онд Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн. Гэргий Пэрэнлэйн Жаргал нь Баяндэлгэрийн уугуул. Энэ гэр бүлийнхэн 1993 оноос мал маллаж 1996 онд сумын, 1997 онд аймгийн аварга болсон.

Х.Занданлхагва Төв аймгийн Баяндэлгэр сумын дунд сургуульд 7-р анги төгсөөд МХЗЭ-ийн илгээлтээр мал аж ахуйд гарч Хэрлэнбаян нэгдлийн хоньчин болсноор ажил хөдөлмөрийн гараагаа эхэлжээ.

Тэрээр 1975-1978 онд цэргийн алба хаасан. 1979 онд сумын аварга хадланчаар шалгарч байжээ. Цэргийн алба хааж байхдаа жолоочийн мэргэжил эзэмшиж 1979 оноос мал эмнэлгийн эмчилгээ тэжээлийн цэгийн жолооч болж 1990 он хүртэл ажиллаад нэгдэл хуваагдсаны дараа 1993 он хүртэл Хэрлэнбаян компанийн даргын жолоочоор ажиллажээ.

Х.Занданлхагва 2008 онд улсын сайн малчин болсон. 2012 онд хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.

 

Дуламын Очирбат

1955 онд Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн. 1969 онд эцэг эхийн хамт манай суманд шилжин ирж 1971 онд "Хэрлэн баян" нэгдэлд гишүүнээр элсэн, улаан халзан үнээ нутагшуулахаар ажиллаж байсан Гомбодорж гэдэг хүний тоо бүртгэгчээр ажил хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. 1978 онд нэгэн насны хань Ц.Цэрэнпагматай гэр бүл болж хөдөө мал маллахаар гарснаас хойш эдүгээг хүртэл мал аж ахуйн үйлдвэрлэлд ажиллаж байна. 1991 оноос Ардын аж ахуйтан болж 2003 онд "Улсын сайн малчин" алдарыг хүртэж 2009 онд "Алтан гадас" одонгоор шагнагдсан.  Аймгийн депутатаар 3 удаа сонгогдож байсан.

Лувсанжавын Дамба

Дамба 1942 онд Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн. 1962-1965 онд цэргийн алба хаагаад 1980 онд "Хэрлэн баян- нэгдэлд шилжин ирж суурьшин МАА салбарт 50 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж байна. Энэ хугацаанд сумын аварга 3 удаа, аймгийн аварга 2 удаа болсон, 2007 онд улсын сайн малчин болсон. Ах-ын 70,80 жилийн ойн медаль, 1993 онд Яамны жуух, Засгийн газрын хүндэт үнэмлэхээр тус тус шагнагдсан. Мал маллах хугацаандаа өөрийн хүүхдүүд болон нийт 6 өрхийг малжуулсан манай сумын мал маллагааны арвин их тугшлагатай, алдар хүнд тэргүүний ахмад малчдын нэг юм.

 

Хоохногийн Магсар

1940 онд Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн. МАА-н салбарт 50 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж байна.

Мал маллагааны арвин их туршлагатай, залуу малчдад арга туршлагаа эзэмшүүлж байнга анхаарал тавьж үлгэр жишээ болж явдаг ахмад юм.Тэрээр Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, АХ-ын 60,70,80,90 жилийн ойн медалиар шагнагдаж байсан. Сумын аварга малчнаар 5 удаа шалгарч байсан, 6 өрхийг малжуулан 3 туслах малчныг ажлын түр байраар хангаснаас гадна 1993 онд мянгат малчин болсон.

 

Гунгаагийн Бадам

Монгол улсын сайн малчин Гунгаагийн бадам 1944 онд Баяндэлгэр суманд төрсөн. 1960 онд Архустын сургууль комбинатад трактор комбайны курс төгсөөд сумандаа тракторчноор ажиллаж байгаад 1963 оноос "Хэрлэн баян" нэгдэлд орж ажил аьдралын гараагаа эхэлсэн. 1964 онд Бямбаын Даваасүрэнтэй гэр бүл болж сумынхаа хэмжээнд 10 өрхийг малжуулснаас гадна үр хүүхдүүддээ мал маллах аргад сурган мал маллах аргаа өвлүүлэнсний ачаар 5 хүүхэд нь мянгат малчин болсон.

Тэрээр цаг тухай үед нутгаа зөв сонгон отор нүүдэл хийдэг, хадлан тэжээл сайн бэлдэж малын тарга хүчигй алдуулахгүй онд оруулан төл хүлээн авах бэлтгэл ажлыг сайн хийж байснаар төлийн хорогдол бага, малын тоо толгой жил бүр үлэмж нэмэгдүүлдэг нь уг малчны амжилтын нэгээхэн хэсэг юм. Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас үнэлж Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, АХ-ын 60,70,80,90 жилийн ойн медалиудаар шагнагдсанаас гадна 1986 онд улсын аварга малчин болсон. Мөн Аймгийн хүндэт тэмдэгээр шагнагдаж, Аймгийн аварга малчин 2 удаа, аймаг сумын депутатаар 3 удаа сонгогдож байсан. Энэ 2 буурал нь манай сумын мал маллагааны арвин туршлагатай алдар хүндтэй, төр түмэндээ хүндлэгдсэн хүмүүс юм.

Энхбатын Бадар-Ууган

Хувийн мэдээлэл

Энхбатын Бадар-Ууган 1985 оны 6 сарын 3 нд төрсөн

Медалиуд

Зуны олимп

Алт  Бээжин 2008  -54 к

Азийн наадам

Хүрэл  Доха 2006 -54 кг

Дэлхийн АШТ

Мөнгө  Чикаго 2007  -54 кг

Энхбатын Бадар-Ууган нь олимпийн алтан медальт тамирчин.1985 оны зургадугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 97 дугаар дунд сургуулийг төгссөн. Эхнэр охины хамт амьдардаг. Одоо Үндэсний шигшээ багийн тамирчин. Боксын спортоор 1998 оноос эхлэн хичээллэсэн. Боксын 54 кг-ын жинд тоглодог.

Амжилтын товчоон

  • 2008 онд Олимпод анх удаагаа оролцож Монголын түүхэнд анх удаа боксын төрлөөр Олимпын алтан медаль авлаа.
  • 2007 онд АНУ-ын Чикаго хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авсан.
  • 2007 оны Ази тивийн аварга
  • 2007 оны улсын аварга
  • 2006 оны Оюутны дэлхийн аварга
  • Доха-2006 Азийн наадмын хүрэл медальт
  • Герман улсад болдог Химийн цом тэмцээний аварга
  • Туркийн Ахмад Комертийн нэрэмжит тэмцээний аварга
  • Чехийн Усти-над-Лабем хотод болдог олон улсын тэмцээний мөнгөн медальт.
  • 2007, 2008 оны Монголын шилдэг тамирчин
  • 2008 оны дэлхийн шилдэг эрэгтэй боксчноор шалгарсан[1]
2021-09-15 00:00:00