A PHP Error was encountered

Severity: Warning

Message: fopen(/opt/alt/php56/var/lib/php/session/ci_sessiona9e2e54c7898bf267292b2d6b868fcabc9448c9a): failed to open stream: Disk quota exceeded

Filename: drivers/Session_files_driver.php

Line Number: 176

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_start(): Failed to read session data: user (path: /opt/alt/php56/var/lib/php/session)

Filename: Session/Session.php

Line Number: 143

"Сумын хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо-2022" зөвлөгөөн
  • 70273698
  • gduuya865@gmail.com
"Сумын хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо-2022" зөвлөгөөн
"Сумын хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо-2022" зөвлөгөөнд Mind сэтгэл судлалын төвийн үүсгэн байгуулагч Ө.Батбаяр "Хувь хүний хөгжил манлайл" сэдвээр, Төв аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтэн Ц.Лхагва-Орлом "Гэр бүлд эр хүний оролцоо, эцэг хүний үүрэг хариуцлага" сургалт, Аймгийн ИТХ-н төлөөлөгч Ц.Алтанцэцэг "Гэр бүлийн үнэ цэнэ" сэдвээр сонирхолтой сургалтууд боллоо.
Мөн Анагаах ухааны магистр, клиникийн профессор дүрс оношлогооны эмч Л.Туяа, Багануур сувилалын эмчилгээ эрхэлсэн орлогч, уламжлалт эмчилгээний их эмч Б.Тунгалаг-Эрдэнэ нар ирж эмэгтэйчүүдэд үнэгүй үзлэг хийж байна. Багануурын Залуус рестораны захирал ОУ-н тогооч нарын мөнгө, хүрэл медальтай, МУ-н тогооч нарын тэмцээний 9 удаагийн аварга тогооч Үржинийн Батдэлгэр амттай халуун хоолоор үйлчиллээ.
Зөвлөгөөнд төрийн албан хаагчид, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчин зэрэг 200 гаруй эмэгтэйчүүд оролцлоо. УИХ-ийн гишүүн Ж.Батжаргал ирж зөвлөгөөнд оролцогчдод баяр хүргэлээ. Зөвлөгөөнд оролцогчид сонирхолтой лекц сонсон, эмнэлгийн үйлчилгээ авч, амттай хоолоор дайлуулан, санал бодлоо хуваалцан, урлагийн тоглолт үзэн, бүжиглэн 1 өдрийг сайхан өнгөрүүллээ. Мөн амжилт бүтээлээр бусдыгаа манлайлсан эмэгтэйчүүдийг шагнаж урамшуулсан шагналын хур буусан үдэш байлаа.
2022-06-13 11:08:53