• 70273698
  • gduuya865@gmail.com
Ерөнхий боловсролын сургуулийн танилцуулга

ТӨВ АЙМГИЙН БАЯНДЭЛГЭР СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН                                 СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Түүхэн товчоо

Бага сургууль нь Аймгийн яамны шийдвэрээр 1937 оны 05 сарын 15-ны өдөр “Баяндэлгэр уулын Бага сургууль” нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй. Эдүгээ сумын төвд 80 гаруй жил цагийн аясыг дааж өнгө зүсээ хадгалан буй хүрэн дүнзэн байшин үе үеийн ахмадуудын амьдрал жаргалын дуудлага буюу тэдний алтан үеийн гэр болон оршин буй. Өдгөө сургууль маань өргөжин хөгжиж 9 жилийн сургалттай орчин үеийн техник, тоног төхөөрөмж бүхий улсын дунд сургууль болоод байна.

Дунд сургууль нь анх 1967 – 1968 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын политехникийн сургалттай 8 жилийн дунд сургуулийн бүтэц зохион байгуулалттай хичээлийн шинэ жилийн нээлт хийсэн түүхтэй. БНМАУ –ын АИХ – ын тэргүүлэгчдийн 1976 оны 11 сарын 16 – ны 238-р зарлигаар Д.Нацагдоржийн нэрэмжит дунд сургууль, АБЯ, СГАҮЭ –ийн хороо, МХЗЭ –ийн төв хорооны 1977 оны 04 сарын 16 – ны хамтарсан хурлын тогтоолоор Улсын тэргүүний дунд сургууль алдар цол хүртэж, Улсын тэргүүний  сургуулийн цол мандат диплом, дурсгалын туг хүлээн авсан түүхтэй.

Эрхэм зорилго

            Сайн сургалыг хүүхэд бүрт

            Сайхан харилцааг хүн бүрт

Алсын хараа

            Сайхан сэтгэл, эерэг хандлага, эрдэм боловсролтой хөгжсөн багшаас бие дааж бүтээлчээр суралцах арга барил эзэмшсэн чадварлаг суралцагчийг төрүүлнэ.

Бидний уриа

Суралцъя

Хамтаръя

Хөгжье

Хамт олон

            Манай сургууль 2021 – 2022 оны хичээлийн жилд нийт 181 сурагч, 29 багш, ажилтнуудын бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа ба үүнээс удирдах ажилтан - 3, багш – 13, номын санч – 1, нягтлан – 1, нярав – 1, Дотуур байрны багш – 1, 6 настны асрагч багш – 1, жижүүр – 3, үйлчлэгч – 3, тогооч – 1 гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Нийт багш нарын .........% нь мэргэжлийн зэрэгтэй. Үүнд:

Давуу тал

Тус сургууль нь дэргэдээ нийт 80 хүүхдийн хүчин чадалтай дотуур байртай ба 2008 оноос 6 настай сурагчдыг дотуур байрандаа хүлээн авч байрлуулдаг болсон төдийгүй эдүгээ 6 настны жишиг тасагтай болж 6 настны мэргэжлийн асрагч багштай болсон. 2021-2022 оны хичээлийн жилд 40 хүүхэдтэй байна.

Сургуулийн хичээлийн байр, дотуур байр уурын зуухын галалгаагаар халдаг байсан ба 2019 оны хичээлийн жилээс эхлэн сумын нэгдсэн халаалтын шугаманд холбогдон төвлөрсөн дулаанаар хангагдаад байна.

Багш, сурагчдын ажиллах, сурах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх сургалтын таатай орчин бүрдүүлэх үйл ажиллагаанд тасралтгүй анхаарч ажилладаг ба хичээл сургалтанд ашиглах, сурагчид чөлөөт цагаараа унших боломжтой ..... гаруй номын фондтой зориулалтын номын санг тохижуулсан ба номын сангийн үйл ажиллагаа хэвийн ашиглагдаж байна.

Сургууль нь үндсэн хичээлийн байрандаа биеийн тамирын заалтай ба засвар үйлчилгээг цаг тухай бүрт нь хийж ирсэн ба сурагчдад биеийн тамирын хичээл сургалтын үйл ажиллагаа тасралтгүй хэвийн үргэлжилж ирсэн.

Баяндэлгэр сумын ЕБС-ийн багш нарын 

2021  оны  ..... дугаар сарын  ....-ны  

өдрийн хурлаар хэлэлцэж  батлав.   

 

 

ТӨВ АЙМГИЙН БАЯНДЭЛГЭР СУМЫН ЕБС-ИЙН  2021-2022  ОНЫ

ХИЧЭЭЛИЙН  ЖИЛИЙН  ЗОРИЛГО,  ЗОРИЛТ

 

Баяндэлгэр

Хүүхдийн хөгжлийг дэмжих, суралцахад тулгарч буй бэрхшээлийг арилгах, амжилттай суралцахад бүх талын хамтын ажиллагаа, оролцоог хангаж хичээл, сургалтын үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах зорилго дэвшүүлж байна

Энэхүү зорилгыг хангах чиглэлээр дараах зорилтыг хэрэгжүүлж ажиллана.

  1.  Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Аймгийн боловсролын тогтвортой  хөгжлийн бодлого,  дэд хөтөлбөрүүд, Оюунлаг Төв аймаг хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллах
  2.  Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн үед хичээл, сургалтыг тасралтгүй үргэлжлүүлэх бэлэн байдлыг ханган, хүүхдийн  хөгжих, сурах, нийгэмших, бие даан суралцах үйлийг дэмжсэн цахим хичээлийн болон дасгал, даалгаврын сан бүрдүүлж бүтээлчээр ашиглах,
  3. “Сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах үйл ажиллагааны төлөвлөгөө,  удирдамж”-ыг хэрэгжүүлэн хичээл, үйл ажиллагааг асуудалд бүтээлчээр хандах, шийдлийн эрэл хайгуул хийх, учир шалтгааныг илрүүлэх, асуудал шийдвэрлэх, үнэлгээ, дүгнэлт хийх, өөрийн удирдлагатай суралцахуйд чиглүүлэн зохион байгуулж, дижитал технологийг хичээл, сургалтын үйл ажиллагааны үндсэн хэрэгсэл болгон хөгжүүлэх,
  4. Хүүхэд бүрийн онцлог, ялгаатай хэрэгцээнд тулгуурлан сурах, хөгжих үйлийг дэмжиж хичээл, сургалтын үйл ажиллагаанд тэдний оролцоог тэгш хангах, хамтран суралцах соёлыг төлөвшүүлж, хүүхдийн хөгжил, сурлагын хоцрогдлыг бууруулахад эцэг эх,  гэр бүлд  дэмжлэг үзүүлэн, оролцоог нэмэгдүүлэх,
  5. “Хичээл судлагдахуун бүрээр сургалтын чанарыг дээшлүүлье-YI” аян, “Математикч сургууль” болзолт уралдааныг үргэлжлүүлэн, “Англи, орос хэлний сургалтын чанарыг дээшлүүлэх”  ажлыг үр дүнтэй зохион байгуулах,
  6. Суурь боловсролын түвшинд "Суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох" сургалтыг чанартай зохион байгуулж, эцэг эх сурагчтай байгуулах гурвалсан гэрээнд тусган мөрдөж ажиллах,
  7. Хичээл, үйл ажиллагааг улирлын байдлаас үл хамааран гадна орчинд зохион байгуулах боломжийг бүрдүүлж ажиллах,
  8. Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах, сургууль завсардахаас сэргийлэх, айдас түгшүүр, сэтгэл зовнил, стрессгүйгээр сурч хөгжих,  эрүүл, аюулгуй амьдрах зөв дадлыг хэвшүүлэх үйл ажиллагааг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан эцэг эх, асран хамгаалагчид, орон нутгийн удирдах байгууллага, мэргэжлийн сэтгэл зүйчтэй хамтранүр дүнтэй зохион байгуулах,
  9.  Сургууль нь багш, ажилчдыг ажлын байрандаа тасралтгүй  хөгжих боломж, орчин нөхцлийг бүрдүүлж бүс, Заах аргын нэгдлийн хамтын үйл ажиллагаа, тэгш оролцоо, танхимын болон зайны сургалтад тулгуурлан  багшийн хөгжлийг дэмжих,  
  10.  Сургууль багш, ажиллагсадыг стрессээс сэргийлэх, даван туулах сэтгэл зүйн боловсрол олгоход чиглэсэн  соён гэгээрүүлэх үйл ажиллагааг чанартай, үр өгөөжтэй зохион байгуулж, байгууллагын эерэг уур амьсгалыг бүрдүүлэх,
  11.   Сургууль, дотуур байрны эрүүл аюулгүй ээлтэй орчин бүрдүүлж, хүүхдийн хоол хүнсний аюулгүй байдал, суралцагчдын оюуны болон бие бялдрын өсөлт хөгжлийг дэмжих, хооллох зөв дадал хэвшүүлэхэд чиглэсэн Үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлэх,  халдвар хамгааллын дэглэмийг тогтмол сахин ажиллах,

  Дүйцсэн хөтөлбөрөөр хичээллэх хүсэлт гаргасан иргэдийг боловсролд  бүрэн хамруулж, суурь болон бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх, НТБ-ын нэгжийн үйл ажилллагааг тогтмолжуулж, дэмжлэг үзүүлэх.

2021-09-15 00:00:00