Онлайн гишүүн

Одоогоор 40 зочин холбогдсон

Зарлал

Төв аймаг Баяндэлгэр сумын танилцуулга PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
3 дах өдөр, 20-05-2009 11:47
Тус сум нь 1921 онд Дархан чин ван Пунцагцэрэнгийн хошуунд Гүн сум нэртэйгээр байгуулагдаж, 1924 онд Баяндэлгэр уулын сум, 1931 оноос Баяндэлгэр сум хэмээн нэрлэгдэх болсон.
1956 онд тус сумын татан буулгаж  4-р багийг Баян суманд, бусад 6 багийг Эрдэнэ суманд нийлүүлсэн бөгөөд 1959 онд дахин байгуулсан байна.
Одоо засаг захиргааны  Байдлаг, Галуут гэсэн 2 багтай. 1390 хүн, 532 өрхтэй байна.
Сумын Иргэдийн хурла, сумын Засаг даргын тамгын газар, Д.Нацагдоржийн нэрэмжит улсын тэргүүний 9-н жилийн дунд сургууль, аймгийн тэргүүний “Од” цэцэрлэг,  хүн эмнэлэг, соёлын төв  зэрэг 6 төсвийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг.

Иргэдийн хурал

Сумын ИТХ нь 15 төлөөлөгчтэй 5 төлөөлөгч 4 байнгын хорооны зохион байгуулалтай, сонгуулийн бүрэн эрхийн хугацааны бодлого, үйл ажиллагааны чиглэлээ боловсруулж батлаад ажиллаж байна. ИТХ-ын даргаар Банзрагчийн Даваадорж сонгогдон ажиллаж байна.

Засаг даргын тамгын газар

Сумын Засаг даргаар 2012 оны сонгуулийн үр дүнгээр Шарын Ойдовдорж, Засаг даргын орлогчоор Гочоогийн Баасанжав нар томилогдсон. Засаг даргын тамгын газрын даргаар Наянтайн Баасанхүү ажилладаг ба тамгын газар мэргэжилтэн болон үйлчилгээний ажилчдаас бүрдсэн 19 орон тоотойгоор ажиллдаг.
Дунд сургууль
Тус сумын дунд сургууль нь нийт     148 хүүхэдтэйгээр  ерөнхий боловсрол эзэмшүүлэх чиглэлээр хичээлийн тохилог байр болон дотуур байртайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Тус сургууль нь 11 багштай, 20-оод туслах ажилчидтай ба сургуулийн захирлаар Цэнджавын  Цэвэгсүрэн ажиллаж байна.    Сургуулийн дотуур байранд 30-аад хүүхдийн амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Хүүхдийн цэцэрлэг
Тус сумын хүүхдийн цэцэрлэг нь 1965-07-15 нд анх сумын Засаг дарга Н.Жамбаа гэдэг хүний санаачлагаар “хэрлэн баян” нэгдлийн цэцэрлэг нэртэйгээр 3-н ажилчин 25 хүүхэдтэйгээр байгуулагдсан.  50 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд 2003 онд аймгийн тэргүүний цэцэрлэгийн болзолыг хангасан 2015 нд байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ. 2014-2015 оны хичээлийн жилд 117 хүүхэдтэй бөгөөд ердийн бүлэгт 70,  хамран сургалтанд  47 хүүхэд  эрхлэгч, багш, ажилчид нарын 14 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр Пүрэвдоржийн  Гэрэлтуяа ажиллаж байна.
Эмнэлэг
Тус сумын хүн эмнэлэг нь 15 ортойгоор   эрхлэгч эмч, багийн 2 эмч, 2  бага эмчтэйгээр нийт 12 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Эрхлэгчээр Гомбожавын Уянга ажиллаж байна. 

Соёлын төв
Тус сумын соёлын төв нь    номын сан, орон нутаг судлах музейтэйгээр 5 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.  Эрхлэгчээр Гочоодоржийн Уранчимэг ажиллаж байна.
Байгаль цаг уурын төлөв
Газар зүйн байрлал
Тус сум нь өмнөд талаараа Төв аймгийн Баянжаргалант сумтай, баруун өмнөд талаараа Архуст сумтай, баруун талаараа Эрдэнэ сумтай, зүүн хойд талаараа Мөнгөнморьт сумтай, зүүн талаараа Багануур дүүрэгтэй, зүүн урд талаараа Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумтай тус тус хиллэн Ханхэнтий нурууны  өмнөд хэсэгт  оршдог.
Сумын төв нь хойд өргөргийн 47044”10/ зүүн уртрагийн 108004”24/-солбицолд, Улаан баатар хотоос 101 км,  Зуунмод хотоос 108 км, Багануур дүүргээс 26 км зайд алслагдсан байна.
Өлзийт уул /1980,3м/, Баруун бэрхийн даваа /1992,0м/, Шар булгийн даваа /1937,0м/, Баруун салаа уул /1709,8м/, Хушингийн овоо /2221,2м/, Хүнхэр улаан уул /1791,8м/ зэрэг уул даваанууд байр зүйн зурагт тэмдэглэгдсэн байна.
Үзэсгэлэнт уул нуруу, ан гөрөөс, гол мөрөн, рашаан усаар элбэг бөгөөд бор гөрөөс, буга, аргаль, гахай, чоно, тарвага зэрэг ан амьтад, хун, галуу, нугас, хөхөө, ятуу, хур, бүргэд, тас, бор шувуу зэрэг жигүүртэн шувуу, алгана, тул, цурхай, гутаар зэрэг загас жараахай, шинэс, хус, хуш, улиас, хайлаас зэрэг ой мод, чулуун нүүрс, алт, цагаан тугалга, жонш, цахиур зэрэг ашигт малтмалтай.
Уур амьсгал
Уур амьсгал бүрдэхэд газар зүйн байрлал, нарнаас ирж буй дулааны илч, агаарын орчил хөдөлгөөн, газрын гадарга зэрэг бие биетэйгээ нягт холбоотой хүчин зүйлс голлон нөлөөлдөг.   
Манай орон далай тэнгисээс алсагдсаны зэрэгцээ тал бүрээсээ өндөр уул нуруудаар хүрээлэгдсэний улмаас агаарын температур ба хур тунадас жил бүр харилцан адилгүй, эх газрын эрс тэс уур амьсгалтай.
Баяндэлгэр сум нь өвлийн улирал хүйтэн, зун нь сэрүүвтэр богино, хавар, намрын улиралд халуун хүйтний ялгаа нь байгаа нь эх газрын эрс тэс уур амьсгалын нөлөөний илрэл юм.
Ус зүй
Баяндэлгэр сумын нутаг дэвсгэрийн ус зүйн сүлжээ нь хойд мөсөн далайн ай савд хамаарагдана. Ус зүйн сүлжээг бүрдүүлэгч томоохон гол нь Галттай, Булнай, Баруун, дунд байдлаг, Хуцаан голууд бөгөөд Галттайн гол “Дулаанхаан уул”-наас эх авч Булнайн голтой нийлээд Туул голд цутгадаг. Зүүн урд талаараа Хан хэнтийн нуруунаас эх авсан Хэрлэн гол урсдаг.
Хөрс
Монгол орны хөрс газар зүйн судалгааны одоогийн мэдээ материалд тулгуурлаж хөрш зэргэлдээ орны хөрсний зурагтай тулгаж харьцуулсны үндсэн дээр тус сумын нутаг дэвсгэрийн хөрс нь уулт ойт хээрийн, уулын ойн саарал ба уулын хээрийн хүрэн хөрсний бүслүүрт хамаарагдаж байна.
Хүн ам
Тус сумын хүн ам сүүлийн 2002 оноос эхлэн  хот дагасан их нүүдлийн улмаас тасралгүй буурч ирсэн ба 2007 оны хүн амын тооноор 43 хүнээр өсөж 1165 болсон. Харин 2013 оны хүн амны жилийн эцсийн тооллогоор 1390 хүн ам, нийт 532 өрхтэй болсон.
Дэд бүтэц
Тус сум нь дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн. Төвийн бүсийн эрчим хүч дамжуулах өндөр хүчдэлийн шугам дамжин өнгөрдөг тул эрчим хүчинд холбогдсон.
Улаанбаатар-Өндөрхааныг холбосон хэвтээ тэнхлэгийн мянганы зам нь сумын төвөөс 2 километрийн зайд дайран өнгөрдөг.
2008 оны 4 сард үүрэн телефоны анхдагч оператор Мобикомын сүлжээнд холбогдсон.
НҮБХХ, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас хэрэгжүүлж байгаа засаглалыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Олон нийтийн интернет мэдээллийн төв нээгдсэн.
Орон нутгийн тусгай хамгаалалттай газар болох Гүн галуутайн амны Бэрх байцын байгалийн цогцолборт газарт тулгуурласан “Талын нүүдэлчин” жуулчны бааз  аялал жуулчлалын үйл  ажиллагаа эрхэлдэг.
Хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, эдийн засаг

Тус сумын нутаг дэвсгэр дээр хөдөө аж ахуйн салбарт: 2 мал эмнэлэг үйл ажиллагаа  явуулдаг ба сумын хэмжээгээр 2013 онд нийт 139196 толгой мал тоологдсон байна.
Аж үйлдвэрлэлийн салбарт

Тус сумын брэнд бүтээгдэхүүн болох эсгий, эсгий гутлын үйлдвэрлэлээр 1 хоршоо, 9 хувийн үйлдвэрлэгч нар үйл ажиллагаа явуулж байна.
Уул, уурхайн салбарт: жоншны уурхай үйл ажиллагаа явуулж байна.
Аялал жуулчлалын салбарт: Талын нүүдэлчин жуулчны бааз тусгай хамгаалалттай газар нутгийг түшиглэн үйл ажиллагаагаа явуулдаг.

Мод, модон бүтээгдэхүүний хэрэгцээ
Баяндэлгэр сумын тус сум нь газар нутаг болоод ойн нөөц багатай ч хүн ам ихтэй Багануур дүүрэгтэй хиллэдэг нь мод, модон бүтээгдэхүүний хэрэгцээнд шууд болон шууд бусаар нөлөөлж байдаг. Мөн тус сумын өрхийн 415 буюу ихэнх хэсэг нь малчин өрх байгаа нь мод, модон бүтээгдэхүүний хэрэглээ багатай болохыг харуулж байна. Сумын төвд 10-н эсгий, эсгий гутлын үйлдвэр ажилладаг нь сумын мод, модон материалын нийт хэрэгцээний 30-с доошгүй хувийг эзэлдэг.  
Тус сумын мод, модон бүтээгдэхүүний ахуйн хэрэгцээнд жилд 1600-1680 ш.метр байхаар тогтоов.
Сэтгэгдлүүд (0)Add Comment

Write comment
smaller | bigger

busy
LAST_UPDATED2
 

Санал асуулга

Манай сумын ажлын талаар...
 

Монгол Улсын Их Хурал

Баннер

Монгол Улсын Засгийн Газар

Баннер

Эрх Зүйн Мэдээллийн Нэгдсэн Систем

Баннер

Ард түмнийхээ саналыг агшин алдахгүй сонсоно...

Баннер


Сүүлд нэмэгдсэн

Их уншсан


Powered by Joomla!. Designed by: joomla templates download ThemZa  Valid XHTML and CSS.