Од хүүхдийн цэцэрлэгийн хийсэн ажлын тайлан

Улсын бүртгэгчээс авах үйлчилгээ
03/19/2020
Од хүүхдийн цэцэрлэгийн хийсэн ажлын тайлан 2020.03.06
03/19/2020

Од хүүхдийн цэцэрлэгийн хийсэн ажлын тайлан

Монгол Улсын Засгийн газрын Улсын онцгой комиссын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар шинэ төрлийн коронавирусын дэгдэлт  дэлхийн улс орнуудад хурдтай тархаж байгаатай холбогдуулан өмчийн хэлбэр харгалзахгүй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургалтын сургалт үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан аймгийн хэмжээнд  тус хүүхдийн цэцэрлэгийн багш эцэг эхчүүдэд шаардлагатай мэдээ, мэдээлэл өгөх, хичээл сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулах зорилгоор цахим хичээлийг заахаар нийгмийн сүлжээгээр бэлтгэл хангасантай холбогдуулан

 Нийтийн сүлжээн дэх мэдээллийн сувгийн хаягыг  “Цахим хичээл – Төв аймаг” групп: //https://www.facebook.com/ groups/ learn.tuv/ “Төв аймаг Цахим хичээл” хуудас: /https://www.facebook.com/ tuv.learn/  бага, ахлах бүлгийн 58 эцэг эхчүүдийн гар утасруу нь мессеж явууллаа. Мөн сумын ЗДТГын мэргэжилтэнгүүдээр энэ талаарх мэдээллийг олон

нийтэд давхар хүргүүлж, эцэг эхчүүдийг хамруулах ажлыг зохион байгуулж дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

– Багш, туслах багш нартай хамтран айл өрхүүдийг хувиарлан  теле хичээлд хэрэглэх хэрэглэгдэхүүн тараах материалыг бэлтгэж өгөн хүүхэдтэйгээ хамт даалгаварыг гүйцэтгэх замаар тэдний хөгжлийг дэмжих зөвлөмжийг эцэг эх асран хамгаалагчдад зөвөлгөө өгсөн. Үүнд Зохион бүтээх үйл ажиллагаанд хэрэглэгдэх дэвтэр, өнгийн цаас,  харандаа,  хайч, цавуу , шагай, биед эвтэйхэн хувцас,  гарын саван, зэрэг шаардагдах  хэрэглэгдэхүүнийг хөнгөн хүүхдүүддээ тарааж өглөө.                         

– Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яамнаас гаргаж байгаа зөвлөмж мэдээллийг 58 эцэг эх, асран хамгаалагчид, иргэдэд шуурхай хүргэв.

– Хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байх талаар 45 айл өрхөөр орж зөвөлгөө өгч гарын авлага тараав.

– Халуун  тогоо, ус буцалгагч, цахилгааны залгуур, утас цэнэглэгч зэргийг хүүхдээс хол байлгах, хамгаалалт хийх талаар 2019.11.21 нд  сумын ЭМТ-ийн  лабронт Довдонхорол сургалт явуулан хүүхдүүд болон хамт олноороо сургалтанд хамрагдсан. Багш ажилчидтай  хамтран дээрх сургалтын  гарын авлагыг боловсруулан айлуудаар явж зөвөлгөө өгөн хүүхдүүдээ эргэлээ.

– Хүүхдийн дархлааг дэмжсэн, амин дэм, эрдсээр баялаг, илчлэгтэй хоол хүнсэээр хэрхэн  хангаж байгаа талаар  аньс, нэрс, чацаргана, ааруул, халуун аарц зэргийг буцалган өгөх мөн тогтмол гарыг угааж байх, хүүхдийг худалдаа үйлчилгээний болон олон нийтийн газраар авч явахгүй  байх талаар зөвөлгөө өгсөн .

Үүнд дэлгүүр хоршоо, соёл үйлчилгээ, спорт тоглоомын газар гэх мэт

-Цэцэрлэгийн зүгээс хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчтай байнгын холбоо харилцаатай байж мэдээлэл, зөвөлгөө хүргэж багш ажилчид утсаар болон груп чатаар тогтмол холбогдож байна. 

– Хүүхдүүдэд амны хаалтыг тогтмол зөв хэрэглэх үүнд бариулаас барих, нэг удаагын хаалтыг 3 цагаас хэтрэхгүй зүүх 3 шүүлтүүртэй амны хаалтыг 6 цагаас хэтрэхгүй зүүх  гэх мэт зөвөлгөөг өгсөн.

Аймгийн Засаг даргын 2020 оны 01дүгээр сарын 29-ны өдрийн  01/172 албан тоотын дагуу Байгууллагын дотоодын эрх зүйн сургалт, сурталчилгааны төлөвлөгөөнд “Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Авлигатай тэмцэх тухай хууль, судлан танилцуулж энэ чиглэлээр сумын хууль эрх зүйн ажилтан Д.Уранчимэг багш ажилчидад сургалт зохион байгуулав. Мөн ЕБС-ын монгол хэл, уранзохиолын багш Өнөржаргал багш ажилчдад  монгол бичгийн сургалт зохион байгуулав.

Ажлын байранд багш ажилтнуудын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулж багш нар сургалтын хөтөлбөрийг судлан төдлөвлөж, боловсруулах ажлыг сайжруулах сургалтын орчинг хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, чадварыг хөгжүүлэх хэрэгцээг хангасан хэрэглэгдэхүүнээр баяжуулан, сургалтанд ашиглах хэрэглэгдэхүүн хийж байна.

2019 оны бичиг баримтыг нярав Түмэнцэцэг багш ажилчдын  хамт үдэж цэгцлэн архивт   хадгалахад бэлэн болголоо.

Ажлын байранд багш ажилчдынхаа  дархлааг дэмжин халуун аарц  буцалган өгч  байна.

Цэцэрлэгийн анги бүлгүүдэд сумын эрүүл мэндийн төвөөс ариутгагч Л.Батсүрэн ариутгал, халваргүйжүүлэлт тогтмол хийж байна.