• 70273698
  • Bayandelger100@gmail.com
“Эвийн өргөө энхийн гүйлт” олон улсын галт бамбар буухиа гүйлтийн тамирчид Баяндэлгэр сумаар дамжин өнгөрлөө

“Шри Чинмойн Эвийн Өргөө Энхийн Гүйлт” буюу хүн төрөлхтний эв эе, энх амгаланг хүсэх сэтгэлийн уриаг түгээх олон улсын Галт Бамбарт буухиа гүйлт Монгол оронд 14 дэх удаагаа зохиогдож байгаа тус гүйлтийн багийнхныг Засаг дарга Д.Энхсүх тэргүүтэй Засаг даргын Тамгын газрын алба хаагчид, эмнэлэг, цэцэрлэг, соёлын төв ажилчид ЕБС-ын багш, сурагчид угтаж авлаа. Үйл ажиллагааны хүрээнд Баяндэлгэр сумын соёлын ордны уран бүтээлчид болон Хууль эрх зүйн мэргэжилтэн Т.Мөнхтулга ая дуу өргөж, соёлын төвөөс мэндчилгээ дэвшүүллээ. Энхийн гүйлтийн бамбар нь одоогоор 141 км замыг туулж Багануур дүүргийг зорилоо.

2025-04-20 16:53:10