ХҮН АМ ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГЫН ТООЛОГЧ, ШАЛГАГЧ НАРТ СУРГАЛТ ЯВУУЛЖ БАЙНА
01/20/2020
2019 ОНЫ ШИЛДЭГ АГЕНТЛАГААР УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС ТОДРОВ
01/20/2020

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр

Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д заасны дагуу төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, нөөц бүрдүүлэх төрийн албаны ерөнхий шалгалтын товыг олон нийтэд дэлгэрэнгүйгээр мэдээлж байна.

Шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам”-д заасны дагуу зохион байгуулна. (Журмыг энд дарж үзнэ үү.)

Нэг. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх иргэнд тавигдах болзол:

Монгол Улсын иргэн байх;
дээд боловсролтой байх;
Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх;
Сэтгэцийн өвчин эмгэггүй байх;
Цэргийн алба хаасан байх;
Тухайн орон нутагт төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй байх;
Тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй байх;
Төрийн албанд эргэж орох эрхгүйгээр хугацаа зааж халсан бол уг хугацаа дууссан байх;
Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээр нийтийн албанд ажиллах эрх хасах ял шийтгүүлсэн бол уг хугацаа дууссан байх.
Дээр заасан болзлыг хангаж буй эсэхийг комиссоос хянан үзэх бөгөөд болзол хангаагүй иргэнийг бүртгэлээс хасна.

Хоёр. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг:

Шалгалтад бүртгүүлэхээр гаргасан хүсэлт; (хүсэлтийг цахимаар бөглөнө.)
Төрийн албан хаагчийн анкет; (анкетыг цахимаар бөглөнө.)
Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг;
Иргэний үнэмлэх;
“4 х 6”-гийн хэмжээний цээж зураг;
Шалгалтын үйлчилгээний зардал төлсөн баримт;
Цэргийн алба хаасан тухай баримт бичиг;
Хөгжлийн бэрхшээлтэй бол энэ тухай нотолсон баримт.
Баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэн бүртгэлд хамрагдах боломжгүйг анхаарна уу.

Гурав. Шалгалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

Бүрдүүлсэн баримт бичгийг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 09.00 цагаас 2020 оны 1 дүгээр сарын 30-ний 24.00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан хүлээн авна.

Шалгалтад бүртгүүлэх болзлыг хангаж, холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлж, цахим бүртгэлд бүртгэгдсэн тухай баталгаажилтын хуудас хэвлэн авсан иргэнийг албан ёсоор бүртгэгдсэнд тооцно.

Дөрөв. Сонгон шалгаруулалтын хуваарь

Шалгалт өгөх хуваарийг 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулна.

Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцох иргэн “Иргэний цахим үнэмлэх”, “Баталгаажилтын хуудас”-ыг биедээ авч ирэхийг анхаарна уу.