ТөваймгийнБаяндэлгэрсумынОдхүүхдийнцэцэрлэгийн
2022 оны 1-р сард хийсэн ажлын тайлан
2022.01.31
Коронавируст халдвар \Ковид-19\-ын батлагдсан тохиолдол манай улсад сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байгаатай холбогдуулан цартахалтай тэмцэ ххариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан бүх шатны сургалтын байгууллагын танхимын хичээл, сургалтын үйлажиллагаа, танхимын хичээл 2 дугаарсарын 14 хүртэл түр хойшилсон. Байгууллагын дотоод сургалтыг төлөвлөгөөний дагуу тогтмо лзохион байгуулан ажиллаж байна. Багш Б.Эрдэнэцэцэг“Ёс зүй” сургалт явуулж багш ажилчид идэвхитэй хамрагдлаа.
Багш Б.Эрдэнэцэцэг, няравД.Түмэнцэцэг, сахиулЦ.Сарантуяа нартай хамтран хүлээнавахөрөөнд Д.Нацагдорж “Миний хэнз хурга” сэдэвт ханын чимэглэл, багш хөгжлийнөрөөнд Монгол бичгийн булан тохижуулан хамтран ажиллаж байна.
Монгол үндэстэн оршин тогтнох соёл, сэтгэлгээний баталгаа болсон монгол бичгээ сурч эзэмших, судлан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, өвлүүлэх, хөгжүүлэх нь Монгол хүн бүрийн төдийгүй дэлхийн бичиг соёлын өв санг түгээн дэлгэрүүлэх зорилготой байгууллагын багш, ажилчид хамтран их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсэний 115 жилд зориулан “Монголбичиг”-ийн булан булантай боллоо.
Багш ажилчид хамтран 2 бүлэгт “Гэр бүлд бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих зайны сургалтанд зориулан номын богц”–ыг хийж 2 бүлгийн хүүхдүүдэд зориулан богц тус бүрт үлгэрийн ном 1, буддаг зурагтай ном 1, сонирхолтой дасгал ажлын дэвтэр 1 гэх мэт 5 ширхэг номоор баяжуулан бэлтгэлээ. Мөн багш
Б.Эрдэнэцэцэг Боловсролын салбар 2022 оныг ёс зүйн жил болгон зарласантай холбогдуулан төлөвлөгөөний дагуу сар бүр тогтмол “Ёс зүйн” сургалт зохион байгуулж байна. Мөн байгууллагын ёс зүйн зөвлөлийн баг эрсдэлээс урьдчилан сэргийлэх хамтран ажиллаж байна.
Эрүүлмэндийняам (ЭМЯ):
https://covid19.mohs.mn/
КОВИД-19 өвчний талаар сүүлийн үеийн мэдээллийг зөвхөн баталгаат эх сурвалжаас тухай бүр авч зөвлөмжийг дагаж мөрдөн ажиллаж байна.
КОВИД-19 халдварын үед хичээл сургалтын үйл ажиллагааг танхимаар дахин эхлүүлэх шийдвэр гарсны дагуу багш ажилчид бэлтгэлээ маш сайн хангах шаардлагатай. Цэцэрлэгийн танхимын сургалтын үйлажиллагааг дахин эхлэхээс өмнө дараах бэлтгэлүүдийг хийлээ.
Үүнд:
•Гар угаагуурын нөхцөлөө (байнгын ус, савангаар хангагдсан эсэх) шалгаж, сайжруулах
(шаардлагатай гэж үзвэл нэмэлтээр гар угаагуур суурилуулах)
•Ариун цэврийн байгууламжийн хэвийн ажиллагааг шалгах, засах, цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх.
•Цэцэрлэгийн бүх байршилд хүн хооронд 1.5 м зай барихаар зохицуулалт хийх.
•Халдварын шинж тэмдэг илэрсэн үед анхны тусламж үзүүлэх тусгаарлах өрөөг халдваргүйжүүлэн бэлдсэн.
•Биеийн халуун үзэх термометр, хамгаалалтын амны хаалт, гар ариутгагч зэргийн бүрэн бүтэн байдалд хяналт тавин цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн бодис бүтээгдэхүүн бэлтгэх, нөөцийг баяжуулан ажиллаж байна.
•Цэвэрлэгээний хувцас, хэрэгсэл бэлтгэлээ (бээлий, амныхаалт, малгай, хормогч)
•Цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх талаар ЭМТ-өөс нийт ажилчдад сургалт хийж, зааварчилгаа өглөө.
•Ний тхүүхэд, сурагчдад зориулан КОВИД-19 халдвараас сэргийлэх талаарх мэдээлэл, зурагт хуудсуудыг анги танхим, коридор, гар угаагуур, мэдээллийн самбарт байршуулан эцэг эх, асран хамгаалагчид цэцэрлэгт хүүхдээ хүргэх, буцаан авахад мөрдөх журам, зөвлөгөө зөвлөмжүүдийг байрлуулан сургалтын үйл ажиллагаанд бэлтгэж ажиллаж байна.