• 70273698
  • gduuya865@gmail.com
цэцэрлэгийн 2 сарын ажил

Төв аймгийн Баяндэлгэр сумын “Од” хүүхдийн цэцэрлэгийн

2-р сарын ажлын  тайлан

2022.02.28

УОК-ын гамшигаас хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийн бууруулах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8 дахь заалт, засгийн газрын 2021 оны 45 дугаар тогтоолыг үндэслэн Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх халдвар хамгаалалын дэглэмийг баримтлан ажиллаж байна. 

БСУГазрын СӨБ хариуцсан мэргэжилтэн Б.Оюунсайхан 5 настай хүүхдийн сургуульд бэлтгэглсэн байдал болон бэлтгэл бүлгийн багш 1-р ангийн багш нарын  залгамж холбоог сайжруулах тандалтын судалгааг сонгогдсон сумдын сургууль цэцэрлэгийн багш нарын судалгааг танилцуулж зөвөлгөө зөвлөмж боловсруулан багш нарт цахим сургалтыг хийлээ. 2-5 настай хүүхдийн зайны сургалтын жишиг хөтөлбөрийг барин сургалтын үйл ажиллагааг төлөвлөн хүүхдийн насны онцлогыг харгалзан сургалтын 6 чиглэлээр боловсруулж ажиллаж байна.

Дунд бүлгийн багш Б.Эрдэнэцэцэг “Ёс зүй гэж юу вэ? “ сэдэвт сургалтыг багш ажилчдад зохион байгууллаа.

Төв аймгийн БСУГ-ын зохион байгуулж буй Бага насны хүүхдийн хүчирхийллийн эсрэг эцэг эхийн дуу хоолой цахим сургалтанд эцэг эхийн төлөөлөл ЗДТГ-ын Халамжийн байцаагч Н.Мөнхзул Эрхлэгч П.Гэрэлтуяа, Дунд бүлгийн багш Эрдэнэцэцэг нар хамрагдлаа.

Бага насны хүүхдийн эрүүл зөв хоололтын талаар цахим сургалтанд Эрхлэгч П.Гэрэлтуяа, Тогооч Ц.Сарантуяа, Нярав Д.Түмэнцэцэг нар хамрагдлаа.

Боловсрол Шинжлэх Ухааны  яамнаас зохион байгуулсан Ёс зүйн жилийн цахим нээлтэнд сургуулийн захирал, сургалтын менежер, цэцэрлэгийн эрхлэгч нар хамрагдлаа.

 

 

Бүлгүүд өглөө оройд хүүхдийг хүлээн авч тараахдаа халууныг тогтмол хөтөлж тэмдэглэл хөтлөн гарыг ариутган авч хүлээлгэн өгч байна.

Бүлгийн туслах багш нар халдваргүйтэл болон цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хуваарийн дагуу хийж байна. Сахиул Ц.Сарантуяа болон сантехникч Н.Бат-Эрдэнэ нар гадна орчны цэвэрлэгээ аюулгүй байдлыг хариуцан ажиллаж байна.

Цэцэрлэгийн хэмжээнд амны хаалтыг тогтмол хэрэглэж хэвших зөвлөмжийг байршуулан ажиллаж байна.

Бага насны хүүхдийн баруун зүүн тархи, харааны болон оюун ухааны ой тогтоолтын хөгжлийг сайжруулах зорилгоор 8 хүүхэд шатар, даамны дугуйланд тус бүр 10 хүүхэд  хамруулан сантехникч Н.Батэрдэнэ шатарын дугуйлангийн хүүхдүүдэд нүүдэл зааж байна.  Шооны дугуйланд 12 хүүхдийг хамруулан   хичээллүүлэхээр  төлөвлөсний дагуу ажиллаж байна.

Мөн багш нарын сургалтын хэрэглэгдэхүүн хийх матералыг сантехникч Бат-Эрдэнэ багаж ашиглан бэлдэж өгч байна.

Сантехникч Бат-Эрдэнэ халдвар хамгааллын дэглэмээ баримтлан бүлгүүдэд үйлчлэх цаг ашиглан багш нарт туслан ажиллаж байна.

Төв аймгийн  “СОСУ” ХХК  байгууллагын хэмжээнд ариутгал халдваргүйжилтийг хийж гүйцэтгэлээ.

2022-03-18 12:53:20