Төв аймгийн Баяндэлгэр сумын Од хүүхдийн цэцэрлэгийн
2021.11.01 – 30 хүртэл хийсэн ажлын тайлан
2021.11 сар
2021-2022 оны хичээлийн жилд дунд бүлэгт танхимаар 22 хүүхэд, зайнаас 7 хүүхэд, ахлах бүлэгт тахимаар 20 хүүхэд, зайнаас 7 хүүхэд хичээллэж байна. Үүнээс 42 хүүхэд танимаар хичээллэхээс цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор 14-18 хүүхэд буюу 79% нь танхимаар хичээллэсэн. Боловсрол, шинжлэх ухааны яам үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хичээл сургалтын үйл ажиллагаа танхимаар болон зайнаас теле, цахим хэлбэрээр зохион байгуулагдахаар болсон. Төв аймгийн СӨБ-ын мэргэжилтэн Б.Оюунсайхан болон сургагч багш нар зохион байгуулсан зайны сургалтын жишиг хөтөлбөрийн цахим сургалтанд хамрагдан сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
Төв аймгийн СӨБ-ын “Зайны сургалтын жишиг хөтөлбөр”-ийг бүлгийн багш нар тус тус хүлээн авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Бага насны хүүхдийн цогц хөгжлийг тасралтгүй дэмжин хүүхэд бүрийн хэрэгцээ сонирхолд нийцсэн агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүнээр дамжуулан хүүхэд бүтээлчээр сэтгэж олон талаас нь бодож сурхад чиглэсэн танхимын сургалттай уялдаа холбоотой жишиг хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Бага насны хүүхдийн цогц хөгжлийг тасралтгүй дэмжин хүүхэд бүрийн хэрэгцээ сонирхолд нийцсэн агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүнээр дамжуулан хүүхэд бүтээлчээр сэтгэж олон талаас нь бодож сурахад чиглэсэн танхимын сургалттай уялдаа холбоотой жишиг хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Сургалтын чиглэл тус бүр дээр олон төрлийн дасгал даалгаврыг хүүхэд тус бүрд хүрэлцээтэй хэвлэн бэлтгэж танхимын болон зайны сургалтын үйл ажиллагаанд зориулан бичгийн дадал, буддаг зураг, биеийн тамирын дасгал, дүрслэх урлаг наах, барих, будах, хайчлах, сургах тоглоом Долоодой, зураг зурах дараалал, үлгэр, шүлэг, оньсого, зүйр цэцэн үг, ертөнцийн гурав, ялгаа олох дасгал, харж ярих зураг, хүүхдийн дуу гэх мэт оюун ухаан, бие бялдар, нийгэмшихүйн хөгжлийг дэмжсэн 20 гаруй төрлийн олон дасгал даалгаврыг “Цуврал 4” хэвлэн бэлтгэж зайны сургалтын 67 хүүхэд тус бүрт хүргэхээр Галуут багийн дарга Идэрчулуун, Байдлаг багийн дарга Баярсайхан нартай хамтран ажиллаж байна.
“Орчин цагийн боловсролын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой” “Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 115 жилийн ой” – г угтан хүүхдийн цэцэрлэгийн хамт олон сахиул Ц.Сарантуяагаар монгол цамц оёуулан үндэсний хувцасаар жигдэрлээ.
Боловсролын салбарын 100 жилийн ойг угтан багш, ажилчид сум орон нутагтаа хийсэн бүтээсэн хөдөлмөрөө үнэлүүлж Багш Б.Анхтуяа “Боловсролын тэргүүний ажилтан”, тогооч Б.Даваадулам “Аймгийн хүндэт тэмдэг”, туслах багш Д.Мөнхнасан “Аймгийн ИТХ-ын жуух”, сахиул Ц.Сарантуяа “Хөдөлмөрийн яамны жуух”-аар тус тус шагнууллаа.
Монгол улс тунхагласны 97 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулан хүүхдийн цэцэрлэгийн багш ажилчид болон хүүхдүүдийн хамт үндэсний хувцасаараа гоёж, Төрийн дууллаа дуулж, МУ-ын тугандаа болон Төрийнхөө сүлдэнд хүндэтгэл үзүүллээ.
Бүлгүүдийн зөөлөн эдлэлийг хувиарийн дагуу салхинд гарган халдваргүйжүүлж, Хүүхдүүдийг эрүүл таатай орчинд сурч хөгжих нөхцлийг ханган 15-20 минут салхивчийг онгойлон нэвт агааржуулалт хийн 2 цаг тутам чийгтэй цэвэрлэгээ халдваргүйтлийг тогтмол хийж, өглөө хүүхэд цуглахаас өмнө, орой хүүхэд тарсны дараа кварцын гэрлийг 10-15 минут асаан, эцэг эхээс хүүхэд хүлээн авахдаа хүүхдийн халууныг үзэн, гарыг ариутган 2%-ийн содын уусмалаар өдөрт 3 удаа хоолойг зайлуулан тэмдэглэл хөтлөн өдрийн дэглэмийн дагуу үйл ажиллагаа хэвийн байна.