Төв аймгийн Баяндэлгэр сумын Од хүүхдийн цэцэрлэгий ажлын тайлан
2021.10 сар
2021-2022 оны хичээлийн жилд дунд бүлэгт танхимаар 22 хүүхэд, зайнаас 7 хүүхэд, ахлах бүлэгт тахимаар 20 хүүхэд, зайнаас 7 хүүхэд хичээллэж байна. Үүнээс 42 хүүхэд танимаар хичээллэхээс цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор 18-20 хүүхэд буюу 80 орчим хувь нь танхимаар хичээллэсэн. Коронавируст халдвар \Ковид-19\-ын батлагдсан тохиолдол манай улсад сүүлийн саруудад нэмэгдэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 181 дүгээр тогтоолоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хичээл сургалтын үйл ажиллагаа танхимаар болон зайнаас теле, цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Төв аймгийн СӨБ-ын мэргэжилтэн Б.Оюунсайхан болон сургагч багш нар зохион байгуулсан зайны сургалтын жишиг хөтөлбөрийн цахим сургалтанд хамрагдан сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
Төв аймгийн СӨБ-ын “Зайны сургалтын жишиг хөтөлбөр”-ийг бүлгийн багш нар тус тус хүлээн авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Бага насны хүүхдийн цогц хөгжлийг тасралтгүй дэмжин хүүхэд бүрийн хэрэгцээ сонирхолд нийцсэн агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүнээр дамжуулан хүүхэд бүтээлчээр сэтгэж олон талаас нь бодож сурахад чиглэсэн танхимын сургалттай уялдаа холбоотой жишиг хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Төв аймгийн СӨБ-ын “Зайны сургалтын жишиг хөтөлбөр”-ийг бүлгийн багш нар тус тус хүлээн авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Бага насны хүүхдийн цогц хөгжлийг тасралтгүй дэмжин хүүхэд бүрийн хэрэгцээ сонирхолд нийцсэн агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүнээр дамжуулан хүүхэд бүтээлчээр сэтгэж олон талаас нь бодож сурахад чиглэсэн танхимын сургалттай уялдаа холбоотой жишиг хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Эцэг эхийн оролцоог дэмжин гар зүгшрүүлэх, оюун ухаан дэмжих зорилгоор буддаг зураг, гар зүгшрүүлэх зурлага, ялгаа олох дасгал, шүлэг, оньсго, зүйр цэцэн үг, ертөнцийн гурав зэрэг олон төрлийн дасгал даалгаварын дагуу танхимаар болон зайнаас суралцаж байгаа хүүхдүүдийн эцэг эхчүүд хүүхдүүддээ дэмжлэг өгөн ажиллаж байна.
Нярав Д.Түмэнцэцэг, сахиул Ц.Сарантуяа, туслах багш Д.Мөнхнасан, А.Төгсжаргал,
сантехникч Н.Бат-Эрдэнэ нар хамтран хүүхдийн цэцэрлэгийн туршилтын талбайд цэцэрлэгийн хуучин цонхыг ашиглан бүтээлч ажил буюу мини хүлэмж 3 ширхэгийг хийлээ.
Сахиул Ц.Сарантуяа, сантехникч Н.Бат-Эрдэнэ нар бохирын нүх нурж эвдэрсэн хэсгийг засан сайжрууллаа.
Туслах багш Д.Мөнхнасан, А.Төгсжаргал сантехникч Н.Бат-Эрдэнэ нар хамтран ахлах, дунд бүлгийн хүүхдүүдийн хичээлийн хэрэглэгдэхүүнийг тус тусд нь байрлуулах тавиур хийлээ.
Багш ажилчид хүүхдийн цэцэрлэгийн гадна орчны их цэвэрлэгээ хийлээ.
Байгуулгын нэг өдрөөр ЭМТ, ЕБС, ЗДТГ-ын нийт ажилчдыг халуун аарц болон витамин С, ажлын байрны дасгал хөдөлгөөний зөвлөмж зэргээр дархлаа дэмжин ажиллаа.
Аймгийн засаг даргын нэрэмжит шалгалтын зөвлөн туслах баг хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Эрхлэгч П.Гэрэлтуяа багш, ажилчдад чиглэл өгч зөвлөн туслаж хамтран ажиллаж байна.
“Мөнх тэтгэгч хүч” ХХК хүүхдийн цэцэрлэгийн сургалт үйл ажиллагааг дэмжин өнгөт телевизор, 3 үйлдэлт принтер хадивлалаа.
Зөвөлгөө зөвлөмжүүдийг тухай бүр цахим групт нийтлэн эцэг эх хүүхдүүдэд хүргүүлж байна.
Бүлгүүдийн зөөлөн эдлэлийг хувиарийн дагуу салхинд гарган халдваргүйжүүлж байна.