• 70273698
  • gduuya865@gmail.com
9 сарын мэдээ

Төв аймгийн Баяндэлгэр сумын “Од” хүүхдийн цэцэрлэгийн

09-р сарын ажлын  тайлан

2021.09.30

УОК-ын гамшигаас хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийн бууруулах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8 дахь заалт, засгийн газрын 2021 оны 45 дугаар тогтоолыг үндэслэн Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх халдвар хамгаалалын дэглэмийг баримтлан ажиллаж байна. 

Коронавируст халдвар \Ковид-19\-ын батлагдсан тохиолдол манай улсад сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байгаатай холбогдуулан цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2021 оны 09 дүгээр сарын 1-с тодорхойгүй хугацаагаар 2-3 настай хүүхдийг цэцэрлэгт хамруулахгүй 4-5 настай хүүхдийг 100%  СӨБ-д хамруулахаар шийдвэрлэсний дагуу  Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан бүх шатны сургалтын байгууллагын танхимын болон зайн сургалтаар үйл ажиллагааг хосолсон хэлбэрээр явуулахаар шийдвэрлэсэн ба хичээл, сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

2-5 настай хүүхдийн зайны сургалтын жишиг хөтөлбөрийг барин сургалтын үйл ажиллагааг төлөвлөн хүүхдийн насны онцлогыг харгалзан сургалтын 6 чиглэлээр боловсруулж ажиллаж байна. Бүлгийн багш нар өөрсдийн бэлтгэсэн цахим хичээл мөн цаасан суурьт дасгал даалгаварыг хүүхдүүдэд гэрээр хүргүүлэн ажилласан. Хөдөөгийн алслагдсан хүүдүүдэд  багийн Засаг дарга нараар дамжуулан хүргэхээс гадна ах дүү саахалт айлын хүмүүсээр дамжуулан эргэх холбоотойгоор ажиллаж байна.

Сумын ОБ-ын шийдвэрээр СӨБ-ийн сургалтын үйл ажиллагаа 14 хоногоор түр хаасантай холбогдуулан  бүлгийн багш, туслах багш нар  хүүхдүүдэд зайнаас суралцах цаасан суурьтай сургалтын дасгал даалгаварыг  насны онцлогоор бэлдсэн.

Багш нар бэлдсэн дасгал даалгавраа хүүхдийн гэрээр явж хүргүүллээ. Мөн цахим группээр эцэг эхтэй холбогдон эргэх холбоотойгоор ажилласан.

Төв аймгийн БС-ын  газрын СӨБ хариуцсан мэргэжилтэн Б.Оюунсайхан болон сумдын сургагч багш, эрхлэгч, арга зүйч нарын хамтарсан багийн боловсруулсан “БНХ-ийн Цогц хөгжил" сэдэвт сургалтанд цахимаар хамрагдсан. Сургалтанд танхим болон зайны сургалтын хөтөлбөрийн талаар багш нарт зөвлөн өмнөх оны танхимын сургалттай уялдаа холбоотой зохион байгуулах талаар хамтарсан багийн бэлдсэн жишиг хөтөлбөрийг танилцуулан, 2-5 настай хүүхэдтэй ажиллах арга зүй сэдвээр,  сургалтын 6 чиглэлдээ хяналтын хуудас хэрхэн боловсруулах, үр дүнг тооцох талаар тус бүр сургалтыг зохион байгуулсан. Сургалтанд Эрхлэгч, бүлгийн багш, туслах багш нар хамрагдсан.

Сумын ЭМТ-д багш ажилчид 100% цагаан дэвтэрийн шинжилгээнд хамрагдсан. Хүүхэд хүлээн авахтай холбоотой багш ажилчид 2 удаа түргэвчилсэн шинжилгээ өгч ажилдаа орсон. Төв аймгийн эрүүл мэндийн төвд багш ажилчид “Багцын шинжилгээнд” насны ангиллалаар 100%  хамрагдсан.

Төв аймгийн“Цагаан баавгай” ариутгалын газраас цэцэрлэгийн хэмжээнд ариутгал халдваргүйжилтийг хийсэн.

Аймгийн Онцгой байдлын газраас бүх нийтийн бэлэн байдлыг шалгах “”Команд штабын” сургалтыг суманд 2 өдөр зохион байгуулж байгууллагаараа идэвхитэй хамрагдсан.  

Эрүүл аюулгүй байдлыг хангах үүднээс өглөө оройд  хүүхэд бүрийн халууныг хэмжин хүлээн авч хоолойг зайлуулж, гарыг ариутган тэмдэглэл хөтлөн эрхлэгчээр хянуулан   эцэг эхэд  цахимаар зөвлөгөө зөвлөмж өгч  ажиллаж байна.

Сумын ЭМТ-с 4-5 настай хүүхдүүдэд томуугын вакцын хийсэн. Вакциныг эцэг эхийн зөвшөөрлөөр хийсэн ба нийт 32 хүүхэд хамргадсан .

Цэцэрлэгийн гадаа хүүхдийн тоглоомын талбайн сүүдрэвч болон гулсуурт элс дүүргэсэн.

Цэцэрлэгийн гадна хүүхдийн тоглоомын талбай болон ажилчдын 00,  муу усны цооногийг ариутгаж халдваргүйжүүлэлт хийлээ.

2021-10-28 12:25:26