• 70273698
  • gduuya865@gmail.com
11 сарын мэдээ

Соёлын төвийн 11-р сарын мэдээ тайлан

 

соёлын төв тохижолт ажил

 

Номын сан Төв аймгийн Нийтийн номын сангаас   шинэ 1ширхэг тавилга хандивлан  номын сангийн фондын тавиур өрөлтийг сайжруулсан Соёлын төвийн кордор хэсгийг Монгол Улсын төрийн  шагнал хүртсэн уран зургуудаар байршуулсан болно

Аймгийн Иргэдийн Хурлын тогтоолын  дагуу Соёлын биет бус өвийг хамгаалах ажлын дагуу зургийг шинэчлэж зургийг соёлын төв үзүүлэн хэлбэрээр байршуулсан.

Соёлын төвийн Номын сангийн цонхонд оффис буудаг хөшиг шинээр хийж Үүнд Угийн бичгийг сурталчилан таниулсан болно. Д.Нацагдоржийн 115 жилийн ойг угтаж Номын санг тохижуулсан болно

11-р сарын 25ны төрийн албан хаагчдын өдөрт зориулан Гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж 6 баг оролцсон

 

Төрийн албан хаагчдын өдөрт болон Улс тунхагласны өдрийг тохиолдуулан үдшийн цэнгүүн зохиож Багануур дүүргийн бүжгийн хамтлаг урилгаар хүрэлцэн ирлээ

2021 оны 11-р сарын 27ны өдөр

Баяндэлгэр нутгийнхаа үржил шимт хөрсөнд ургуулсан экологийн цэвэр бүтээгдэхүүнээр  хүн  амынхаа хүнсний хэрэгцээг, аж үйлдвэрийн салбарыг чанартай  түүхий эдээр хангах ариун их үйлсэд оюун ухаан , хүч хөдөлмөрөө  зориулж өндөр амжилт гарган ажиллаж байгаа үе үеийн тариаланчид, ногоочид, мэргэжилтэнүүд, аж ахуйн нэгжийн удирдлагуудад хүндэтгэл үзүүлэх “УРГАЦЫН БАЯР 2021” хүндэтгэлийн арга хэмжээ болсон

2021-12-07 11:52:20