• 70273698
  • gduuya865@gmail.com
10-р сарын мэдээ

ТӨВ АЙМГИЙН БАЯНДЭЛГЭР СУМЫН ЕБС-ИЙН 2020-2021 ОНЫ 10-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН                                                                                                                                                                 

2021 оны 10-р сарын 25

 Ахмадын баяраар Нэг багш- Нэг ахмад аян өрнүүлэн  сургуулийнхаа нийт 24 ахмадад гарын бэлэг гардуулан өгч баярлуулан ажилласан.

Монголын багш нарын 55 дэлхийн багш нарын 27 дахь өдрийг аймгийн хэмжээнд цахимаар зохион байгуулж сургуулийн бүх багш,удирдах ажилтан 1000 багшийн чуулга уулзалтад оролцлоо..

Энэ үеэр боловсролын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан багш ажилчдад сумын засаг дарга,засаг даргын орлогч,тамгын газрын дарга нар хүндэтгэл үзүүлэн шагнал гардууллаа

  1. 2021-2022 оны хичээлийн жилд шилжин явсан болон шилжиж ирсэн сурагчид,шинээр ажилд авсан багш,ажилчдыг  мэдээллийн баазад бүртгэн бүх мэдээллийг шинээр бүртгэж шинэчиллээ.
  2. Цалингийн системд шинэ ажилтангуудыг бүртгэж,бусад ажилчдын төрийн албанд ажилласан болон бусад нэмэгдлүүдийг нягтлан няравтай хамт шинэчлэн засварлаж ажиллалаа..
  3. Жил бүрийн 10 сарын эхний 10 хоногт багтаан шинэчилдэг мэдээллийн баазын мэдээллийг шинэчилж цаг хугацаанд нь амжилттай илгээлээ...
  4. 10 сарын 6нд GURUN академитай хамтран Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулсан цахимд цахим сургалтад хамрагдлаа.
  5. Мөн 10 сарын 6-ны өдөр Ажил мэргэжлийн чиг баримжаа, ногоон гэрэл үйл ажиллагааны удирдамж чиглэлээр мэдээлэл өгсөн БСУГ-аас зохион байгуулсан сургалтад нийгмийн ажилтан, НТБ-ын багш нартай хамт сууж мэдлэг боловсролоо дээшлүүллээ.
  6. 10 сарын 8-ны өдөр Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн зарцуулалтын талаарх сургалтад нягтлан захирлын хамт сууж шалгарсан “Оюуны тэжээл-Аминдэм” төслөө хэрэгжүүлэх үндсэн мэдээлэлтэй боллоо
  7. 10 сарын 11 нд БСУ-ын газраас зохион байгуулсан цаг үеийн асуудлаарх сургалтад захирал,нийгмийн ажилтантай хамт оролцлоо..
  8. 10 сарын 12-нд сургуульд суурилсан үнэлгээг сургууль дээрээ зохион байгуулах сургалтад хамрагдлаа...
  9. Сургуулийн хэмжээнд сургууль завсардаж болзошгүй сурагчдын судалгаа, эцэг эх,асран хамгаалагчдаас “ Сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх хэрэгжүүлэхэд эцэг эхэд тулгамдаж буй асуудлаар” тус тус судалгаа санал авч нэгтгэн мэргэжилтэн Амаржаргалд илгээлээ.
  10. “ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД -ТАНЫ ГАРТ”

 Цар тахлын нөхцөл байдлын үед танхимаар хичээллэж байгаатай холбогдуулан суралцагчдад халдвар хамгааллын дэглэм мөрдөж хэвшүүлэх, эрүүл мэндээ хамгаалах дархлаагаа дэмжих дадал хэвшил олгох үүднээс маск зүүх, гар ариутгах, зай баримтлах зэрэг  холбогдох зөвлөмжүүдийг хүргэж үйл ажиллагаандаа мөрдүүлж хэвшсэн. Мөн

халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, уриалга хүргэх зорилгоор Төв аймгийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулсан “Таны эрүүл мэнд – Таны гарт” видео бичлэгийн цахим уралдаанд суралцагчид оролцон видео бүтээлээрээ дамжуулан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх уриалга гаргаж “Төв аймгийн өсвөр үеийн кабинет” цахим хуудсааар түгээлээ.

Хичээлийн завсарлагаанаар суралцагчдын дархлааг дэмжих дасгал хөдөлгөөнийг өдөр бүр хийж хэвшүүлсэн.

Сургууль хамт олноороо халдварт өвчин ихтэй байгаа энэ цаг үед хэн нэгнээ бухимдуулахгүй хүндэтгэлтэй хандаж, хийх ёстой ажлаа чанартай хийж гүйцэтгэн эвтэй байхаас гадна хамт олонч үзлээр хандаж харьцаж зөв хандлага зав харилцааны соёлд биенээ уриалан ажиллаж байна.

Боловсролын үнэлгээний төвийн заавар зөвлөмжийн дагуу “Сургуульд суурилсан үнэлгээг 10сарын 13-27 ны хооронд 3 долоо хоног 25 судлагдахуунаар бүх сурагчдыг хамруулан оношилж сурагчдын хоцрогдлыг нөхөх,арилгах арга замаа тодорхойлж цаашид хийх ажлаа төлөвлөлөө..

Шалгалтын анализын дагуу бага гүйцэтгэлтэй даалгавар тус бүрийг оношлон судлагдахуун хариуцсан багш бүр төлөвлөгөөндөө нэмэлт өөрчлөлт оруулж өдөр бүр үдээс хойш сургалтын менежерийн гаргасан хуваарийн дагуу хоцрогдол арилгах давтлагаа хийж хүүхэд нэг бүртээ хүрч ажиллаж байна.

Төсөвт байгууллагын ажилтнуудын дунд Сайхан бичигтэн монгол бичгийн уралдаан, багш нарын дунд намтар уран бүтээлээр АХА, их зохиолчийн тухай Видео контент бэлтгэх, суралцагчдын дунд “Уран жиргээ”, “Хүрэл тулга” наадмуудыг зохион байгуулхаар төлөвлөн ажиллаж байна.

 

Бага ангийн багш нар,сургалтын менежерийн хамт Aplus праграмм ашиглан онлайнаар 4 бүлэг 7 дэд хэсгийн Математик арга зүйн сургалтад хамрагдаж шалгалт сорилоо  өгч сургалтын менежер С.Болортуяа,бага ангйин багш С.Пүрэвсүрэн,А.Оюунгэрэл,Ц.Цэвэгсүрэн нар тэнцэж 2 багш дахин судалж байна..

БШУ-ны яам,БМДИ,Gurun академитай хамтран зохион байгуулж буй Дэлхийн түвшний менежер онлайн сургалтад багш нар 100 % хамрагдан математикийн багш Б.Баттүвшин НТБ-ын багш Ж.Отгонжаргал нар менежерийн болон англи хэлний сорилоо амжилттай өгч сертификатаа авлаа.Энэхүү сургалт нь 12 сарын 31 хүртэл үргэлжлэх юм.Бусад багш нар сургалтандаа хамрагдаж байна.

НТБ-ын багш Ж.Отгонжаргал холимог бүлгийн аргаар бүс аймгийн хэмжээний ур чадварын уралдаанд амжилттай оролцож тэргүүн байр эзэлж улсын уралдаанд оролцох эрхээ авлаа..

Д.Нацагдоржийн 115 жиийн ойн өдрийг угтан сурагчдын дунд их зохиолчийн шүлэг цээжлэх, намтар уран бүтээлээр ханын сонин бүтээх зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулж эхлүүлээд байгаа ба 11 сарын 15-ны дотор

Суралцагчдаас гэр бүлийн нөхцөл байдлын талаарх асуумж судалгаа, ангийн хамт олны харилцааны судалгааг авсан ба нэгтгэн дүгнэх, үр дүнд суурилсан үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Эрүүл мэндийн сайд,БШУ-ны сайдын хамтарсан тушаал түр журмаа мөрдөж халдвар хамгааллаа сайн сахиж биелүүлэн хүн бүр хичээчнээр цаг үеийн байдал халдварт өвчнөөс урьчилан сэргийлж чадан БСШУЁ-ын сайдын  А/491-р тушаалын дагуу хичээл сургалтын үйл ажиллагаа танхимаар тасралтгүй зохион байгуулагдаж байгаад багш сурагчид эцэг эхчүүд сэтгэл өндөх байна.

Цаашид энэ эрчээ алдахгүй хамтын хүчээр ажиллаж сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулахаар хамт олноороо хичээн ажиллаж байна.

Аймгийн хөрөнгө оруулалтаар дотуур байрны ариун цэврийн байгууламжийг 28 сая төгрөгөөр хийж гүйцэтгэн сурагчдад таатай орчин бүрдүүлэн ажилласан.

       Үдийн хоол хөтөлбөрийн дагуу сургуулийнхаа нийт 120 сурагч,дотуур байрны 40 сурагчдын эрүүл аюулгүй орчин хооллох нөхцлийг ханган 8 сая төгрөгний тоног төхөөрөмжийг шинэчлэн ажилласан. Монгол базальт ХК-н нийгмийн хариуцлагын гэрээний дагуу авч өгч хамтран ажилласан.  Дотуур байрны коридорын хулдаасыг 350,000 төгрөгөөр шинэчлэн таатай орчин бүрдүүлэн ажилласан.

Нягтлан бодогчид 1,600,000 төгрөгний үнэ бүхий notebook авч ажиллах нөхцлийг бүрдүүлэн ажилласан. Монгол базальт ХК-н нийгмийн хариуцлагын гэрээний дагуу авч өгч хамтран ажилласан.

Дасгал хөдөлгөөн хийлгэхэд чанга яригч, өсгөгч шаардлагатай байсан тул 400,000 төгрөгөөр Монгол базальт ХК-н нийгмийн хариуцлагын гэрээний дагуу авч өгч хамтран ажилласан.

Багш, ажилтнууд Covid – 19 вакцины 2-р тунд 100 хувь хамрагдсан ба 3-р тунд нийт 18 багш, ажилтан хамрагдсан.

Жил бүр аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран зохион байгуулдаг багш, ажилтныг эрүүл мэндийн багц үзлэгт хамрагдах үйл ажиллагаа 10 сарын 23 өдөр болж 28 багш ажилтан эрүүл мэндийн үзлэг шинжилгээндээ хамрагдлаа

БШУСайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/292, 525 тушаалын дагуу сургууль дотуур байрын орчинд цэвэрлэгээ үйлчилгээг тухай бүр сургуулийн үйлчилгээний ажилтнууд хийж анги танхимын агаар сэлгэлтийг 2 цаг тутам хийн тэмдэглэл хөтлөн баталгаажуулж байна

Анги танхим бүрт гар ариутгагч, маскны нөөц бүрдүүлсэн ба тогтмол хэрэглэж байгаа тал дээр анги удирсан багш, нийгмийн ажилтан хяналт тавин ажиллаж байна.

Сургуулийнхаа гадна, дотор талбайн хогийг засаг даргын захирамжийн дагуу нэгдсэн хуваарийн дагуу цэвэрлэгээ хийж өвөлжилтөндөө бэлтгэн ажилласан.

Сургууль болон дотуур байрны сурагчдад 6 сарын хугацаатай 1 сард 10 gv дататай 50 ширхэг дугаарыг 50 сурагчдад ковид-19 цар тахлын үед цахим орчинд хичээллэх нөхцлийг бүрүүлэн өгч хамтран ажилласан Аймгийн ИХТөлөөлөгч Алтанцэцэг хамтран ажилласан.

Хүүхдийн эрх, Хүүхэд хамгааллын хуулийн сургалт мэдээллийг цагдаатай хамтран хүргэсэн ба Охидын эрхийн өдрөөр бие биенээ хүндэтгэн харьцах харилцаандаа анхаарах ёстой асуудлуудын талаар   1 -9-р ангийн нийт суралцагчдад яриа таниулга хийсэн.

1-9-р ангийн суралцагчдын дунд “Сургуулийн орчинд хэрэглэж болох, болохгүй үгсийн жагсаалт гарган бичүүлж анги ангидаа уриалга хэлбэрээр гаргаж байршуулах үйл ажиллагааг зохион байгуулсан.

 

Багш ажилчид сурагчид хоорондоо байнга мэндчилэн хүндлэх тал дээр анхааран ажиллаж байна.

Өглөө болгон багш ажилчид, сурагчдыг халууныг үзэн тэмдэглэгээ хөтлөн ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх тал дээр анхааран ажиллаж байна.

1-9 ангийн сурагчдын эцэг эх асран хамгаалагч нартай хамтран school police үйл ажиллагаа явуулж сурагчдыг “Гэр-сургууль-гэр”маршрут мөрдүүлэн ажиллаж байна.

 Эрүүл мэндийг дэмжигч байгууллагын төлөвлөгөөний дагуу “Эрүүл зөв хооллох” дадал хэвшил сургалтыг зорион байгуулан ажилласан.

2021-11-01 14:53:11