ТӨВ АЙМГИЙН БАЯНДЭЛГЭР СУМЫН ЕБС-ИЙН ЗАХИРАЛ Б.БОЛОРТУНГАЛАГИЙН 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН 8, 9-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН
ЗОРИЛГО: Багш бүр хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын арга зүй, технологийг эзэмшиж, сайн хичээлийн соёлыг төлөвшүүлэн хөгжүүлж, Багш-ийн мэргэжлийн ур чадвар, онолын мэдлэгийг дээшлүүлэн суралгын чанарт ахиц гаргана.
3-р улирал 2021 оны 09-р сарын 22
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛ
- “Төрийн албан хаагчийн ёс зүй,сахилгын тухай” хуулийн төсөлд саналаа оруулж сумын засаг даргын тамгын газрын дарга Д.Энхсүхэд илгээлээ.
БМТИ-ээс 8 сарын 4-6-ны өдөр хичээл сургууль эхлэхтэй холбогдуулан зохион байгуулсан “Ногоон гэрэл үйл ажиллагааны удирдамж,Сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах түр сургалтын төлөвлөгөө,Сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах төлөвлөгөөг хэрэгжүүлэх сургалт, үйл ажиллагааны удирдамж,Бие даан суралцах ажлын дэвтэр боловсруулах арга зүй, Сургууль завсардаж болзошгүй хүүхдийг илрүүлэх судалгааны арга зүй” сургалт, хэлэлцүүлэгт захирал Б.Болортунгалаг,сургалтын менежер С.Болортуяа, нийгмийн ажилтан Ж.Батдорж, багш Ц.Цэвэгсүрэн, Л.Амарзаяа, Х.Долгор, Н.Амарсайхан нар хамрагдлаа.
- 9 сарын 1нд 100% цахимааар
- 9 сарын 2,3 нд 100% цахимаар 5 багш ковидоор өвдсөн тул 2р ангид АБНТБ-ын багш Ж.Отгонжаргал,3-р ангид сургалтын менежер С.Болортуяа нар хичээл сургалтыг бэлтгэн зохион байгууллаа.
- 9 сарын 6-10
- 9сарын 13-17 дунд ангиуд танхимаар бага ангиуд цахимаар,
- 9сарын 20-24 нд дунд ангиуд танхимаар,бага ангиуд цахимаар,байрны хүүхдүүд теле хичээлээ үзэж тэмдэглэл хөтлөн багш нартаа даалгавраа илгээж шалгуулж байлаа.
- 9 сарын 20-ны өдрөөс халдвар хамгааллын дэглэмээ баримтлан 491дүгээр тушаалаараа 100 % танхимаар хичээллэж эхлээд бна.
- Аймгийн онцгой байдал, Эрүүл мэндийн газар, Баяндэлгэр, Архуст, Эрдэнэ сумдыг хамарсан Гамшгаас хамгаалах команд штабын сургууль 9 сарын 15 – 17-ны өдрүүдэд болж тус сургуульд ЕБС-ийн анхны тусламжийн баг, авран хамгаалах бүлгийн гүшүүд амжилттай хамрагдлаа.
”Аймгийн БСУГ-аас зохион байгуулсан 4 удаагийн цахим сургалт хуралд хамрагдаж цаашид баримтлан ажиллах үйл ажиллагааны чиглэл авч түүний дагуу сургалт үйл ажиллагаагаа төлөвлөн хэрэгжүүлж байна.
- Аймгийн боловсролын газраас зохион байгуулсан багш нарын бага хуралд цахимаар хамрагдаж аймгийн хэмжээн дэхь 2021 – 2022 оны хичээлийн жилийн нээлтэд оролцлоо.
БОЛОВСРОЛ ИРЭЭДҮЙД- цахим хурал
2021-08-30 ны өдөр
- Боловсрол ирээдүйд цахим хурлаар “Цар тахлын хорио дэглэмийн нөхцөлд хичээл сургалтаа эхлүүлж буй багш ажилтнууддаа 2021-2022 оны хичээлийн жилийн мэндчилгээ дэвшүүлж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэндчилгээ дэвшүүлж “Сайн багш- Сайхан ирээдүй” илтгэл тавилаа.
- Сургуулийн зорилго зорилтоо хэлэлцэн саналаа нэгтгэж баталлаа.
Бага дунд боловсролын газрын дарга Т.Ням- Очир “Боловсролын салбарт цар тахлын сорилтыг даван туулж буй сургамж гарц- шийдэл” илтгэл тавьсан.Мөн энэ үеэр Дэлхийн банкнаас ивээн тэтгэж 5 дахь удаагаа хэрэгжих гэж буй Боловсролын чанарын шиэнчлэл сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга хөтөлбөрийг танилцууллаа. Манай сургууль 3 дахь удаагаа энэхүү төсөлд хамрагдаж байна.
- Мэдээллийн баазад жил бүрийн хичээлийн жилийн хаалт,нээлт хийж багаас дунд ангируу орж байгаа болон бусад ангийн сурагчдыг анги дэвшүүлэн анги бүлгийг шинэчлэн хариуцсан багшид хувиарлалт хийлээ.
- 2021-2022 оны хичээлийн жилд шаардлагатай байгаа багшийн судалгаа гаргаж мэдээллийн бүх сувгаар цацаж зар мэдээг нийтэллээ.
- Төв аймгийн хэмжээний бүх еөрөнхий боловсролын сургууль gmail.com хаягтай болох шаардлагын дагуу bayndelgerebs@mail.comхаяг нээж аймгийн сургуулиуд БСУГ-тайгаа харьцах эрхийг нээлээ.
- 8 сарын 11 нээс 24-ны хооронд 2021-2022 оны хичээлийн жилд шинээр сургуульд элсэн орж буй 6-н настай сурагчдын судалгааг анх удаа цахимаар зохион байгуулж хамран сургах тойргийн нийт 23 сурагч хамрагдахаас 11 сурагч сургуульдаа бүртгүүлж суралцлаа.
Жил бүрийн хичээлийн шинэ жилийн эхний өдөр “Эх хэлээ дээдэлье” сэдэвт хичээлийг зохион байгуулдаг уламжлалаар 2021-2022 хичээлийн жилд корона илэрсэн тул цахимаар зохион байгуулагдлаа...Хичээлийн жилийн нээлт эх хэлний хичээлийг ангийн багш нар google meet праграмм ашиглан зааж багш нарынх нь биеийн байдлаас шалтгаалан 2-р ангид АБНТБ-ын багш Отгонжаргал 3-р ангид сургалтын менежер С.Болортуяа нар заалаа... Сургуулийн сурагчдын ирц 60% тай байлаа...
- Үдийн цай,үдийн хоолны судалгаа
- 2020-2021 оны хичээлийн жилд зохион байгуулагдсан үндсэн сургалтаас хоцорсон багш нарыг нягтлан бага ангийн багш С.Пүрэвсүрэнг дахин сургалтад хамруулах боллоо.
- МУ-ын Үндсэн хууль, төрийн байгууллага, хууль тогтоох үйл ажиллагаа, парламентат ёсны талаар хүүхэд, залуучуудад мэдлэг олгох, тэдний боловсролыг дээшлүүлэх зорилготой "Парламентын боловсрол" хөтөлбөр хэрэгжих тул тус хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар "Өсвөрийн парламент" арга хэмжээг жил бүр зохион байгуулахаар төлөвлөсний дагуу 2021 онд зохион байгуулагдах арга хэмжээнд 9-12-р ангийн сурагчдаас оролцуулахаар болсон.. Тус арга хэмжээнд өөрсдийн тулгамдсан асуудлаа тодорхойлж, шийдвэр гаргах түвшинд илэрхийлэх чадвартай 9-р ангийн сурагч Б.Ариунзулын материалыг бүрдүүлж хугцаанд нь явууллаа..
- Сургууль багш бүр өдөр бүр цахимаар ирцээ бүртгэж эхэллээ.
- Монгол Улсын гавьяат багш нарын мэдээлэл судалгаанд Н.Мажигсүрэн багшийн материалыг бүрдүүлж өглөө.
- Би багш-2 зорилтот арга хэмжээнд багш нараа хамруулахаар сурталчиллаа..
- Ариун цэврийн байгуулжийн судалгааг шинэчлэн гаргаж илгээлээ.
- Багшийн журналыг хувиарлан гарын үсэг зуруулж багш нарт хүлээлгэн өглөө.
- Мэдээллийн баазын мэргэжилтэн Үнэнбаяртай холбогдон бүх багшийг цахимын кодтой болгож ирцээ цахимаар бүртгэх,цахим журнал хөтлөх боломжоор хангав..
- Багш нар аймгийн зорилго зорилтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгах саналаа нэгтгэж
- Аймгийн хими биологийн зорилго зорилтод тусгах саналаа химийн багш Я.Чимэдлхамтай хамтран бичиж илгээлээ.
- Бага,дунд ангийн ЗАН-ын нэгдлүүд хурлаа хийж ахлагчаа сонгон 2021-2022 оны хичээлийн жилийн 1-р улирлын төлөвлөгөөгөө хэлэлцэн батлууллаа...
БЗАН,ДЗАН 9-р сард хийсэн ажлаа дүгнэн тайлангаа тавилаа..
Дэлхийн шилдэг багш,дэлхийн шилдэг менежер хөтөлбөрт бүх багшийнхаа 83 хувийг хамруулж сургалтад бүртгүүллээ.
Хоцрогдол арилгах,нөхөх сурглтыг APLUS праграмм ашиглан бие даан суралцаж эхний шатанд 8 багш тэнцэн,2 хоногийн хугацаатай нөхөн суралцаж шалгалтаа амжилттай өглөө..
- 2021-2022 оны хичээлийн жилд сургуульд орсон 6-н настай сурагчдын нэгдсэн судалгааг гаргаж илгээсэн...
Нийт хамран сургах тойргийн 23 сурагчаас 11 нь сургуульд хамрагдсан. Хамрагдаагүй 12 сурагчийн
- 3 нь хойшлуулах хүсэлт гаргаж СЦЗ өөр шийдвэрлүүлэн элсэлт хойшлуулсан
- Баянхонгор аймгийн Богд суманд 1
- Улаанбаатар хотын дүүргүүдэд 6
- 2 сурагч гэр бүлээрээ шилжсэн. 6-н настны хамран сургалт 48%тай
- Гадны харьяаллын бус 9 сурагч суралцах хүсэлт гаргаж нийт 20 суралцагчтайгаар сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна.
- Аймгийн мэрэгжлийн хяналтын газраас зөвлөн туслах ирж тусгай үзүүлэлтээр дүгнэхэд бага эрсдэлтэй шалгагдлаа.
- Боловсрол шинжлэх ухааны сайдын “Төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх тухай” 2020 оны 05 сарын 21-ны өдрийн А/190 дүгээр тушаалын 3.5 дахь заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан сурагчдын эзэмшвэл зохих агуулгын хоцрогдлыг тодорхойлох оношлох үнэлгээнд сурагчид түүвэрт ороогүй ч гэсэн 2р шатны сорил оношилгоонд орох тул 1-р шатны материалыг татан авч сурагчдаа оношиллоо..
- Математик фикикийн багш Б.Баттүвшин,бага ангийн багш А.Оюунгэрэл нарын заах аргач зэргийн хугацаа дуусаж байгаа тул зэрэг сунгах сургалт арга зүйн багийн хурлыг хийж сургуулийн захиралд санал өгч зэргийг 5 жилээр сунгалаа..
- Бүх багш нарын зэрэг,ажилласан жил, үндсэн сургалтын хугацааг нягтлан мэдээллийн баазтай тулган судалгааг шинэчлэн гаргалаа..
Багш Б.Баттүвшин, А.Оюунгэрэл нар багш нартаа цахим орчинд ажиллах арга зүй сэдвээр сургал зохион байгуулж ажлын байранд мэдлэг боловсролоо дээшлүүллээ.
Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” МОН-3243 төслийн хүрээнд хэрэгжиж буй STEM боловсролыг дэмжих чиглэлээр математик,физик,хими,дизайн технологийн багш нарт 08 сарын 9-18-ны өдөр зохион байгуулсан цахим сургалтад математик физикийн багш Б.Баттүвшин зураг технологийн багш Н.Амарсайхан нар хамрагдлаа.
- 2021 оны 08 сарын 12-13ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох” АМЧБО үйл ажиллагаанд сургалтын менежерийн үүрэг,сургуульд суурилсан АМЧБО үйл ажиллагааг тасралтгүй явуулах менежмент арга аргачлал сэдвээр сургалтад сургалтын менежер С.Болортуяа миний бие зүүн бүсээ төлөөлөн оролцож мэдлэг боловсролоо дээшлүүллээ.. WWW.MYFUTURE .MN вебсайтад АМЧБО системд сурагч нь ЕSIS системийн бүртгэлээр,сургууль болон багш нар өөрийн эрхээр нэвтрэн орно.
- Эцэг эхийн нэгдсэн хурлаа google meet праграмм ашиглан зохион байгуулж санал бодлыг нь сонсон сургуулийн жилийн төлөвлөгөөндөө тусган ажиллалаа...
- Боловсрол шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 8 сарын 19-ны өдрийн А292 A/525 дугаар хамтарсан тушаалын дагуу бага ангиуд 30 минут,дунд ангиуд 35 минутаар танхимаар хичээллэж, цахим хичээлээ 20 минутаар зохион байгуулж байна..
- Сургуулийн багш ажилчид нийт 18 хүн 3дахь вакциндаа хамрагдлаа..
- Улирлын томуугийн вакцин хийхэд эцэг эх,асран хамгаалагчаас санал авч сурагчдыг вакцинд хамрууллаа.
- Анги танхим өрөө тасалгаагаа ариутгаж их цэвэрлэгээ хоёр удаа хийлээ.
- Цонхоо онгойлгож агааржуулалт тогтмол хийж өглөө бүр бүх багш ажилчдын биеийн халууныг үзэж хэмжиж ажилд нь оруулж байна..
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан суралцагчдыг хүлээн авах орчин нөхцлөө сайжруулах үйл ажиллагааны хүрээнд сургуулийн гадна хашаа хайсыг будах, сургуулийн гадна хананы хууларч муудсан будаг, эмульсыг нөхөн сэргээх, анги танхимуудын хагарсан шилийг солих зэрэг үйл ажиллагаануудыг хийж суралцагчдын суралцах таатай орчин нөхцлийг бүрдүүлхэд анхаарч ажиллаа.
Мөн сургуулийн номын сан спорт заалны хоорондох дээврийн ус гоожсон хэсгийг засварлах ажлыг дотоод нөөц боломжиндоо тулгуурлан хар цаас нааж битүүлэх таазнаас доош ус нэвтрэн орж байсан асуудлыг зогсоох ажлыг үйлчилгээний ажилтнуудтай хамтран хийж гүйцэтгэлээ.
Засгийн газрийн шийдвэрээр үдийн цай Үдийн хоол хөтөлбөрт шилжиж байгаатай холбогдуулан үдийн цай, хоол бэлтгэх тоног төхөөрөмж сайжруулах ажлын хүрээнд “Монгол Базальт ХХК” –ны нийгмийн хариуцлагын хүрээнд сургуулийн гал тогоонд хоол үйлдвэрлэлийн иж бүрэн тоног төхөөрөмж, хүүхдийн хоолны таваг, халбага сэрээ, сав суулга зэрэг нийт 10 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж хэрэгслийг байрлуулан үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байна.
Дотуур байрны суралцагчдын амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлэх үйл ажиллагааны хүрээнд дотор бие засах өрөөг гаргаж тус өрөөнд тохилт үйлчилгээг “Мөнхзүмбэр ХК” хийж нийт 5ш суултуур, 6ш гар угаалтуур, усанд орох зориулалт 1 душ, ус халаах цахилгаан халаагуур бойлуур/ гадна бохир усны худаг бүхий 28 сая төгрөгийн өртөг бүхий гэрээний ажлыг хийж гүйцэтгэсэн. Сургууль, дотуур байрын орчинд хүүхэд хүлээн авах бэлтгэл ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтэл хийлгэсэн ба хичээл сургалтын үед халдвар хамгааллын дэглэм сахиулж чийгтэй цэвэрлэгээ, ариутгал, агаар сэлгэлтийг 2 цаг тутам хийлгэн хяналт тавин ажиллаж байна.
НТБ-ын багш Ж.Отгонжаргал багш ажилчдад “ Төрийн албан хаагчийн ёс зүй манлайлал” сургалтыг зохион байгуулж багш,ажилчид 100 % хамрагдлаа.
2021-11-01 12:30:23