Сумын нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 1992 онд анх байгуулагдсанаас хойш эдүгээ 8 дахь удаагийн сонгуулиар 15 төлөөлөгч сонгогдон ажиллаж байна. Төлөөлөгчид хүйсийн хувьд эмэгтэй 6, эрэгтэй 9, Боловсролын хувьд Дээд боловсролтой 8, Тусгай дунд 2, Бүрэн дунд боловсролтой 4, бүрэн бус дунд 1, мэргэжлийн хувьд Эдийн засагч-3, Сувилахуйн арга зүйч-1, Малын эмч-3, Малчин 3, насны хувьд 19-66 настай байна.
Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчээр Б.Энхмагнай, А.Бурмаа, Д.Пионер, Д.Гүндэгмаа, Хурлын даргаар Ц.Энхтүвшин, хурлын нарийн бичгийн даргаар Ё.Батхуяг бөгөөд Хурал нь Нийгмийн бодлогын хороо дарга нь А.Бурмаа, Хууль, хяналт, шийдвэрийн биелэлтийн хороо дарга нь Ц.Энхтүвшин, Байгаль орчин, хөдөөгийн бодлогын хороо дарга нь Б.Энхмагнай, Эдийн засаг, төсөв санхүү өмчийн бодлогын хороо дарга нь Д.Пионер, Үйлдвэрлэл дэд бүтцийн бодлогын хороо дарга нь Д.Гүндэгмаа зэрэг ажлын 5 хорооны зохион байгуулалттай сонгуулийн бүрэн эрхийн хугацааны бодлого, үйл ажиллагааны чиглэлээ боловсруулан батлаад ажиллаж байна.
Энэ удаагийн бүрэн эрхийн хугацаанд малчин, инжинер, эдийн засагч, сувилагч малын эмч зэрэг төрөл бүрийн мэргэжлийн, оюутан залуусаас эхлээд нутгийн удирдлагын болон төрийн захиргааны ажлын арвин туршлагатай ахмадууд зэрэг нийгмийн амьдралын бүх давхаргын төлөөллөөс бүрдсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сум орны хөгжил цэцэглэлт, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж, иргэдийнхээ язгуур эрх ашгийг хамгаалсан шийдвэр гарган ажиллах болно.