Их зохиолчийн нутгаар овоглосон Баяндэлгэр хайрханыхаа өвөр бэлд төрийн хэргийг түүчээлэн залгуулж буй ажилтан албан хаагчид, жилийн дөрвөн улиралд мал сүргээ мэнд өсгөж байгаа малчид, нутгийн брэнд эсгий, эсгий гутал үйлдвэрлэгчид болон газар тариаланчид, бизнес эрхлэгчид, тэдний гэр бүл, настан буурлууд, хүүхэд багачууд сумынхаа нийт ард иргэд, сумтайгаа амьдрал, ажил үйлсээрээ холбогдсон бүх хүмүүст энэхүү цахим хуудсаар дамжуулан чин сэтгэлийн хүндэтгэл өргөе.
Сумын ИТХ, Монгол Улсын Засгийн газар, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дэвшүүлсэн хөгжлийн хөтөлбөр, зорилтуудыг удирдлага болгож нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулан сумынхаа хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах, энэ хүрээнд хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлж сумынхаа хөгжил цэцэглэлт болон ард иргэдийнхээ амар тайван, эрүүл аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, нутгийн удирдлага, чанаржуулах, сумын эдийн засаг, нийгмийн чадавхи бололцоог улам бүр нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй, хурдан шаламгай шийдвэрлэж ажиллахын төлөө сумын Засаг дарга, Тамгын газар, төрийн албан хаагчид, төрийн ба төрийн бус байгууллагуудын оролцоонд түшиглэн нягт хамтран ажиллана.
Сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх зорилт, хөгжлийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтыг хангаж, хяналт тавих, төсвийн орлого, зарлагын хяналтыг сайжруулах, иргэний нийгмийн байгууллагыг идэвхтэй ажиллуулах, бодлого шийдвэр гаргах, хяналт тавих түвшинд иргэдийн оролцоог өргөжүүлэх, иргэд олон нийттэйгээ амьд холбоог бий болгож, ухуулга сурталчилгаа, санал шүүмжлэлийн мөрөөр зохиох ажлыг чанаржуулах, хурлын байгууллагын материаллаг бааз, ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлэх, зохион байгуулсан үйл ажиллагааг цахим мэдээллийн хэрэгслээр сурталчилах, иргэдэд хүргэх ажлыг тогтмол хийж хэвшүүлэхээр зорьж байна.
Баяндэлгэр сум маань өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, иргэд маань аз жаргал амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.