• 70273698
  • gduuya865@gmail.com
Ахмадууд зүүн бүсийн тэмцээнд оролцоод ирлээ
Сумдын зүүн бүсийн Ахмадуудын дунд зохион байгуулагдсан урлаг, спортын өдөрлөг наадам Баян суманд 6 сарын 7,8-нд болж өнгөрлөө. Уг арга хэмжээнд 9 сумын 114 ахмадуудаас Баяндэлгэр сумын ахмадууд софт волейболын тэмцээнд 2-р байр мөнгөн медаль, гранд гольфоор 2-р байр мөнгөн медаль хүртэж хос мөнгөн медальтай амжилттай сайхан оролцоод ирлээ.
Тэмцээнд идэвх, зүтгэлтэй, сэтгэл гарган оролцсон ахмадууддаа маш их баярлаллаа. Эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе. Бидний энэ арга хэмжээнд оролцоход 300000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн сумын засаг дарга З.Дэлгэрцэцэгт баярлалаа. ажилд нь амжилт хүсье.
2022-06-09 10:19:58