Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны 15 дугаар тогтоолоор томилогдсон иргэн аж ахуйн нэгжүүдийн газар эзэмшил ашиглалтын байдалд шалгалт хийж хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг 5 дугаар сарын 30, 31 өдрүүдэд Галуут багт ажиллалаа. Ажлын хэсэгт ИТХ-ын дарга Ц.Энхтүвшин, засаг даргын орлогч Б.Урандөш, Галуут багийн засаг дарга С.Идэрчулуун, ИТХ-ын төлөөлөгч Д.Пионер, А.Энхнаст, байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Гүррагчаа нар ажиллав. Хяналт шалгалтын ажилд "Гурван хонгор" “Тулга эрдэнэс” зэрэг жуулчны баазууд, иргэдийн мод үржүүлэг, чацаргана тариалах зориулалтаар эзэмшиж буй газрууд, "Нүүүдэлчин агро ферм", "Баяндэлгэр хүнс" ХХК болон "Чулуут интернейшнл" "Монгол базальт" "Говийн ертөнц" ХХК-уудын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайнууд хамрагдлаа.