• 70273698
  • gduuya865@gmail.com
ЕБСургуулиийн төгсөгчдийн дунд болдог шилжин явах цомын толоох тэмцээн боллоо
Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын тэргүүний 8 жилийн дунд сургуулийн үе үеийн төгсөгчдийн дунд зохион байгуулагдсан нөхөрсөг тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тэмцээнийг амжилттай зохион байгуулсан 1982 оны 14-р төгсөлтийн хамт олон 1986 оны 17-р төгсөлтийн анги хамт олонд дараагийн шилжин явах тэмцээний цомыг гардуулан өгч шилдэг тоглогч шалгаруулсан юм.
Бидний урилгаар Нутгийн дүү М.Цэрэнбаатар, Б. Наранбаяр нарын тоглодог Nature med Noyon, Hasu Megawatt MGL клубын баг тамирчид хүрэлцэн ирж Үзүүлэх тоглолт хийсэн явдалд маш их баярлалаа.
1991, 1986 оны төгсөлтийн санаачлагаар Ковидын нөхцөл байдлын үед сумынхаа ЭМТ, Сумын онцгой комиссын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн анги хамт олонд Талархал илэрхийлж Дурсамж хадгалуулж цаашдын ажил амьдралд нь гэгээн сайхан бүхнийг Нутгийн зон олны өмнөөс хүсье.
Хур бороо дагуулсаар хүрэлцэн ирж Нөхөрсөг тэмцээнд оролцсон үе үеийн төгсөлтийн анги хамт олондоо маш их баярлалаа
2022-05-30 15:39:09