• 70273698
  • gduuya865@gmail.com
Шинэ жилийн баяр сайхан боллоо
Сумын шинэ жилийн баяр боллоо. Өнгөрч буй 2021 он цар тахалтай хүнд хэцүү үе байсан ч манай сум амжилт бүтээлээр дүүрэн байлаа. 2021 оныхоо ололт амжилтыг дүгнэж, оны шилдгүүдээ тодрууллаа.
Сумын шилдэг байгууллагаар “Од” хүүхдийн цэцэрлэг
Сумын шилдэг ААНэгж “Ургах наран” дэлгүүр
Сумын шилдэг Төрийн албан хаагч их эмч Б.Сувд-Эрдэнэ
Сумын шилдэг Хүүхэд сурагч Д.Лхагвадорж
Сумын шилдэг Үйлчилгээний ажилтан ЗДТГ-.н ажилтан Ч.Чинтуяа нар шалгарсан.
Мөн Хөдөлмөрийн гавъяаны одонгоор Д.Нарангэрэл, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгээр Ё:Батхүү, Соёлын тэргүүний ажилтан Л.Цэцэгмаа, ХАА-н тэргүүний ажилтнаар М.Эрдэнэбилэг, Нийгмийн хамгаалалын тэргүүний ажилтнаар Г.Долгорсүрэн, Аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр А.Төгсжаргал, “Аймгийн жуух бичиг”-ээр О.Олзвой нар шагнагдлаа.
Хүнд хэцүү ковидын цар тахлын үед “НЭГ ТӨГСӨЛТ 500000” хандивын аян өрнүүлж сумандаа хандив өгсөн үе үеийн төгсөгчид болон ААН, иргэддээ баярласан талархсанаа илэрхийлэн өргөмжлөл гардууллаа.
2021-12-31 12:22:14