НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор жил бүрийн 6 дугаар сарын 23-ныг “Төрийн албаны өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэжээ.
Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлж буй төрийн албаны шинэтгэлийг олон улсын байгууллага дэмжиж буйн нэгэн илрэл нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төсөл юм.
Жил бүр тохиодог Төрийн албаны өдрийн гол зорилго нь Төрийн албан хаагчдын ажил үйлсийг үнэлж цэгнэж, төрийн албаны залгамж халаа болсон нарийн мэргэжил, өндөр ур чадвартай залуу үеийнхнийг төрийн албанд ажиллахыг уриалан дуудах, улс орныхоо хөгжилд төрийн албаны оруулж буй хувь нэмрийг онцгойлон авч үзэж, төрийн үйлчилгээний ач холбогдлыг нийгэм орчиндоо түгээн дэлгэрүүлэхэд оршино.
Манай сумын төрийн албан хаагчид Багануур дүүргийн хуульч Сэргэлэнгийн “Хөдөлмөрийн хуулийн тухай”, Багануур дүүргийн ИТХ-ийн ажлын албаны ажлтан Оюунтуяагийн “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан хийх” тухай сургалтанд суув. Мөн Багануур дүүргийн Боулингийн төвөөр үйлчлүүлэн, Залуус ресторанд хүлээн авалтанд орж нэгэн өдрийг хөгжилтэй сайхан өнгөрүүллээ. Арга хэмжээний үеэр тэргүүний албан хаагчдаа шагнаж урамшууллаа.
Монгол төрийн нэр хүндтэй эрхэм албыг хашиж яваа нийт төрийн албан хаагчид Та бүхэнд НҮБ-ын төрийн албаны өдрийн мэндчилгээ дэвшүүлье!