Онлайн гишүүн

Одоогоор 6 зочин холбогдсон

Зарлал

Мэдээ
Хууль эрх зүй сургалт, сурталчилгаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
5 дах өдөр, 06-04-2018 02:13

Хүний эрхийн боловсрол мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийг хангах талаар байгууллагаас зохион байгуулж байгаа ажлыг эрчимжүүлэх, иргэдийн идэвх санаачлагыг өрнүүлэх, хүний эрхийг хангах арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор  “Хүний эрхийн хэрэгжилтийг хангая” сэдэвт сарын аян 2018 оны 03 дугаар сарын 07-наас 2018 оны 04 сарын 06-ны өдрүүдэд суманд зохион байгуулав. Аяны хүрээнд иргэдэд төлөвлөгөөт сургалтууд, уралдаан тэмцээн зохион байгуулж ажиллав.

 
Нийгмийн бодлогын хүрээнд: PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
5 дах өдөр, 06-04-2018 02:12

2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан эмэгтэйчүүдийн дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан. 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Ерөнхий боловсрлын сургуулиас “Ээждээ бичсэн захидал” уралдаан зарлаж, шилдэгүүдийг тодруулав. Шилдэг захидалаар 5 дугаар ангийн сурагч Б.Ариунзул шалгарав. Мөн сумын эмэгтэйчүүдийн зөвлөл манлай ээжүүдийг тодруулж, Засаг даргын тамгын газартай хамтран арга хэмжээг зохион байгуулав. Үүнд:

Манлай ээжүүдээр Д.Нас-Урт, Ж.Сарантуяа, Р.Цэцэгжаргал, Н.Юнчинжав, Л.Дуламсүрэн нар шалгарав.

2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр сумын эрэгтэйчүүдийн дунд гар бөмбөгийн тэмцээн, бусад үйл ажиллагаа зохион байгуулагдав.

 
Иргэний бүртгэл мэдээлэл PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
5 дах өдөр, 06-04-2018 02:12

2018 оны 03 дугаар сарын байдлаар Баяндэлгэр суманд төрөлт 7, үүнээс эмэгтэй 3, эрэгтэй 4 хүүхэд, гэрлэлтээ бүртгүүлсэн 2, эцэг тогтоолт 3, гэрлэлт цуцлалт 0, үрчлэлт 0, овог эцгийн нэр өөрчилсний бүртгэл 0, нас баралт 1, иргэний цахим үнэмлэх шинээр авсан 8,  мөн  25, 45 насны иргэний үнэмлэхний сунгалт 17,  дахин авалт 7, иргэний үнэмлэх шинээр хэвлэгдэн ирсэн 27 бүртгэгдлээ. Шилжилт хөдөлгөөн бусад аймаг, сумаас ирсэн 23, бусад аймаг сум шилжин явсан 9 иргэд байна.

 
Нийгмийн халамж, үйлчилгээ PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
5 дах өдөр, 06-04-2018 02:11

Зорилтод өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах, үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2018-2021 он хүртэлх хамтран ажиллах, зорилтод 10 өрхийг амьжиргааг дэмжих зөвлөлөөр хэлэлцүүлэн сонгож, засаг даргаар баталгаажуулсан. 2018 онд хамтран ажиллах 10 өрхийн, өрхийн хөгжлийг төлөвлөгөөг боловсруулж, сумын нэгдсэн төлөвлөгөөг гаргасан.

Майндсет сургалтын төвтэй хамтран “Шинэ эхлэл, шинэ санаа, гарааны бизнес” сэдэвт сургалтыг зохион байгуулж, долоо хоног бүрийн лхагва гаригт 40 иргэд хамрагдаж байна.

 
Нийгмийн даатгалын үйлчилгээ PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
5 дах өдөр, 06-04-2018 02:11

Эрүүл монгол хөтөлбөрийн 2 дугаар үе шатанд 15-39 насны иргэд хамрагдана. В,С вирусыг илрүүлэх шинжилгээ нь 2800 төгрөг, С вирусыг тоолох шинжилгээ нь 80000-120000 төгрөг, С вирусын курс эм 630000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцан, төлж байна.  Төв аймгийн хэмжээнд 2 лабортори ажиллаж байна.

Эрүүл мэндийн даатгалд 1 дүгээр улирлын байдлаар 110 иргэн хамрагдаж, 2016-2018 оны эрүүл мэндийн даатгалаа төлсөн. Сайн дурын даатгалд 81 малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, оюутан хамрагдсан. Жирэмсэн амаржсаны тэтгэмж 4 иргэн, хөдөлмөрийн чадвар түр алдсны тэтгэмж 4 иргэн, оршуулгын тэтгэмж 1 иргэн олгосон. Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 280000 төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 243000 төгрөг болж 2018 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж байна.

 
« ЭхлэлӨмнөх12345678910ДараагийнТөгсгөл »

JPAGE_CURRENT_OF_TOTAL

Санал асуулга

Манай сумын ажлын талаар...
 

Монгол Улсын Их Хурал

Баннер

Монгол Улсын Засгийн Газар

Баннер

Эрх Зүйн Мэдээллийн Нэгдсэн Систем

Баннер

Ард түмнийхээ саналыг агшин алдахгүй сонсоно...

Баннер



Powered by Joomla!. Designed by: joomla templates download ThemZa  Valid XHTML and CSS.