1. Сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн А/33 тоот захирамжаар”Нийтийн эргүүл”сарын аян / 2017.02.07-2017.03.08-ний өдөр / хугацаанд зохион байгуулахаар эргүүл жижүүрийн хуваарь гаргаж, төлөвлөгөөг батлуулан төсвийн байгууллагын дарга, эрхлэгч, төрийн албан хаагч нарт танилцуулсан.
2. “Нийтийн эргүүл” жижүүрийн хуваарь гаргаж, хариуцлагатай жижүүрт ажиллаж буй албан хаагч, иргэдэд сумын хэсгийн төлөөлөгч С.Энхмөнх, цагдаа Х.Батболд нар ажлын чиглэл өгч удирдлага арга зүйгээр хангаж хяналт тавьж ажилласан.
3. 2017 оны 02 дугаар сарын 07-ноос 17-ний өдрүүдэд Байдлаг, Галуут багийн хөдөөгийн айл өрхөөр сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, Багийн засаг дарга нар, холбогдох бусад мэргэжилтэн нар /ажлын хэсэг/ гарч ажиллав.
4. Сумын хэмжээнд Архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг түүгээр үйлчилдэг 1 цэгт / Төв дэлгүүр/-т сумын цагдаа, хууль эрх зүйн мэргэжилтэн, МЭҮТ-ийн мэргэжилтэн,олон нийтийн байцаагч нар хяналт тавьж санамж сэрэмжлүүлэг тараав.
5. Сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт шалгалт явуулж, жолооч нарт зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл өгч ажиллав.
6. Сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа, холбогдох бусад мэргэжилтэн нартай хамтарч хөдөөгийн 106 айл өрхөөр явж санамж, зөвлөмж өгч, мөн хил залгаа Багануур дүүргийн Засаг даргатай сумын Засаг дарга 2017 оны 02 дугаар сарын 17-ний өдөр санамж бичигт гарын үсэг зурсан. Санамж бичигт
- Малын бэлчээр ашигласны төлбөр хураамжийн
- Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах
-Зөвшөөрлийн эрхийн бичигтэй мод тээвэрлэх зэрэг иргэдэд нэн шаардлагатай ажлуудын талаар тусгаж ажиллахаар болов.
7. Байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөдөөгийн 2 багт удирдамж гарган байгаль хамгаалагч Ч.Өлзий, М.Баярсайхан нар хяналт шалгалт явуулж ажилласан.
8. Төсөвт байгууллагуудын гал тогоо, хүнсний дэлгүүрүүдэд , сарын шинийн өдрийг тохиолдуулан удирдамж гарган сумын цагдаа, хууль эрх зүйн мэргэжилтэн, олон нийтийн байцаагч нар хяналт шалгалт явуулсан. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн 7 дугаар заалтыг хэрэгжүүлж ажиллах талаар заавар зөвлөмж өгч ажилласан.
ТАЙЛАН ГАРГАСАН: ХЭЗМЭРГЭЖИЛТЭН Ө.ДАРИЙМАА |