Онлайн гишүүн

Одоогоор 21 зочин холбогдсон

Зарлал

Гунгаагийн Бадам PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
1 дэх өдөр, 28-10-2013 03:49

Монгол улсын сайн малчин Гунгаагийн бадам 1944 онд Баяндэлгэр суманд төрсөн. 1960 онд Архустын сургууbadamль комбинатад трактор комбайны курс төгсөөд сумандаа тракторчноор ажиллаж байгаад 1963 оноос "Хэрлэн баян" нэгдэлд орж ажил аьдралын гараагаа эхэлсэн. 1964 онд Бямбаын Даваасүрэнтэй гэр бүл болж сумынхаа хэмжээнд 10 өрхийг малжуулснаас гадна үр хүүхдүүддээ мал маллах аргад сурган мал маллах аргаа өвлүүлэнсний ачаар 5 хүүхэд нь мянгат малчин болсон.

Тэрээр цаг тухай үед нутгаа зөв сонгон отор нүүдэл хийдэг, хадлан тэжээл сайн бэлдэж малын тарга хүчигй алдуулахгүй онд оруулан төл хүлээн авах бэлтгэл ажлыг сайн хийж байснаар төлийн хорогдол бага, малын тоо толгой жил бүр үлэмж нэмэгдүүлдэг нь уг малчны амжилтын нэгээхэн хэсэг юм. Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас үнэлж Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, АХ-ын 60,70,80,90 жилийн ойн медалиудаар шагнагдсанаас гадна 1986 онд улсын аварга малчин болсон. Мөн Аймгийн хүндэт тэмдэгээр шагнагдаж, Аймгийн аварга малчин 2 удаа, аймаг сумын депутатаар 3 удаа сонгогдож байсан. Энэ 2 буурал нь манай сумын мал маллагааны арвин туршлагатай алдар хүндтэй, төр түмэндээ хүндлэгдсэн хүмүүс юм.

Сэтгэгдлүүд (0)Add Comment

Write comment
smaller | bigger

busy
LAST_UPDATED2
 

Санал асуулга

Манай сумын ажлын талаар...
 

Монгол Улсын Их Хурал

Баннер

Монгол Улсын Засгийн Газар

Баннер

Эрх Зүйн Мэдээллийн Нэгдсэн Систем

Баннер

Ард түмнийхээ саналыг агшин алдахгүй сонсоно...

Баннер


Сүүлд нэмэгдсэн

Их уншсан


Powered by Joomla!. Designed by: joomla templates download ThemZa  Valid XHTML and CSS.