Онлайн гишүүн

Одоогоор 34 зочин холбогдсон

Зарлал

ЗДТГ-ын 5 сарын мэдээлэл PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
3 дах өдөр, 05-07-2017 02:00

“Бүх хайраа гэр бүлдээ” “Бахархан дууриах эцэг эх байя” сарын аянгуудыг зохион байгуулж гар зураг, шүлэг, зохион бичлэгийн уралдаан сургуулийн сурагчдын дунд зарлаж, шалгарсан бүтээлээр үзэсглэн гаргаж, эцэг эхээс үр хүүхдүүддээ захидал гаргаж сургуулийн 70 сурагчдад тараасан. Гэр бүлийн өдрийг тохиолдуулан гэр бүлүүдийн дунд гар бөмбөгийн тэмцээн,” ээж аав би” гэх мэт хөгжөөнт тэмцээн зохион явуулсан. Сумын ГХУСЗ-ийн хүүхэд эмэгтэйчүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлтэй хамтран “Хамтарсан баг гэж юу вэ”, хүүхэд хамгаалалын тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиудаар 120 ширхэг гарын авлага хийж ард иргэдэд тараасан. “Хамтарсан баг”-ийн гишүүдийг чадавхижуулах сургалтанд хамрагдсан.

Бүх нийтээр мод тарих өдрөөр албан газар, ААНБ, иргэд 400 гаруй мод бут, сөөг тарьж суулгасан. Урд жилүүдэд тариад ургаагүй ногоон байгууламжийн модыг сэргээсэн. Бүх нийтийн цэвэрлэгээ хийж, айл өрх, албан байгууллагуудын хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт зөөж зайлуулсан.

 

Санхүүгийн мэдээлэл

Шилэн дансны сургалтанд Санхүү албаныхан байгууллагын дарга нар оролцож сургалтын чиглэлийн дагуу төлөвлөгөө гарган үйл ажиллагаагаа явуулж байна. ММНББИнститут, Төв аймгийн Санхүү Төрийн сангийн хэлтэс,Төв аймгийн МНБ-дын салбар зөвлөлөөс нягтлан бодогчдыг чадавхижуулах сургалт хийж санхүүгийн ажилдаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

Төсөвт байгууллагуудаас цаашид ашиглах боломжгүй машин тоног төхөөрөмж, актлах, устгах хөрөнгүүдийн жагсаалтыг гаргуулан сумын өмч хамгаалах зөвлөлөөр оруулан хэлэлцүүлж, хуралд өргөн барихад бэлэн болгосон. Мөн машин техникүүдэд үнэлгээ хийлгүүлэхээр Төв аймгийн “Хан үнэлэмж” ХХК-д хүргүүллээ. Аймгийн ЗД-ын А/106 захирамжийн хэрэгжилтийг СТСХ-т хүргүүлэв.

Сумын дотоод хяналтын зөвлөлийг шинэчлэн байгуулж, журмыг боловсруулан төлөвлөгөө гаргаж ажиллаж байна

5 сард бойжсон төл 63446 мал төллөснөөс ингэ 34, гүү 1864, үнээ 2423, эм хонь 37390, эм ямаа 24701 толгой тус тус төллөж бүгд 62170 төл бойжсон. Сумын дүнгээр 2467 толгой мал хорогдсон. Үүнээс тэмэ э 4, адуу 358, үхэр 315, хонь 991, ямаа 799 толгой хорогдсон.

LAST_UPDATED2
 

Санал асуулга

Манай сумын ажлын талаар...
 

Монгол Улсын Их Хурал

Баннер

Монгол Улсын Засгийн Газар

Баннер

Эрх Зүйн Мэдээллийн Нэгдсэн Систем

Баннер

Ард түмнийхээ саналыг агшин алдахгүй сонсоно...

Баннер



Powered by Joomla!. Designed by: joomla templates download ThemZa  Valid XHTML and CSS.