Онлайн гишүүн

Одоогоор 34 зочин холбогдсон

Зарлал

ЗДТГ-ын 3 сарын мэдээлэл PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
2 дах өдөр, 04-04-2017 07:44

1. 02 сарын 07-ноос 3 сарын 08 -ний хооронд Сумын хэмжээнд сар шинийг баярыг угтаж “Нийтийн эргүүл” сарын аянг Засаг даргын захирамж гарган зохион байгуулсан. Аяны хүрээнд хариуцлагатай эргүүл жижүүр томилогдон ажиллаж байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан нийтийн гудамж талбайд эргүүл шалгалтыг хуваарийн дагуу хийж гүйцэтгэсэн. Мөн аяны хүрээнд 2017 оны 02 дугаар сарын 07-ноос 17-ний хооронд сумын Засаг дарга, сумын ИТХ-ын дарга, Багийн Засаг дарга нар, холбогдох бусад мэргэжилтэн нар өвөлжилт хүндрэлтэй байгаа хөдөөгийн айл өрхүүдээр орж тэдний санал хүсэлтийн сонсож ажиллав.

2. 2017 оны 03 дугаар сарын 07-ний өдөр олон улсын эмэгтэйчүүдийн баяраар сумын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс шилдэг 8 эмэгтэйг шалгаруулан өргөмжлөл гардууллаа.

3. 2017 оны 03 дугаар сарын 10-ний өдөр сумын хэмжээнд төрийн албан хаагчдын зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд 91 албан хаагчид оролцож санал хүсэлтээ хэлж, уриалга гаргаж ажиллалаа.

4. 2017 оны 03 дугаар сарын 13-ний өдөр малчдын зөвлөгөөн болж өнгөрлөө. Зөвлөгөөнд нийт 131 өрхийн 166 малчид оролцож уриалга гаргаж ажиллалаа.

 

5. 2017 оны 03 дугаар сарын 23-ний өдөр 16 цагт сумын хэмжээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийн ажил зохион байгуулагдлаа. Дадлага сургуулилалтаар мэргэжлийн анги, иргэдэд газар хөдлөлтийн үед хэрхэн ажиллах талаарх сургалтыг ЗДТГ-ын дарга зааж, мэргэжлийн анги, иргэдийн бэлэн байдлыг шалгалаа.

6. 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 11 цагт орон нутгийн хэмжээнд өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны ажлын нээлтийг зохион байгууллалаа. Сумын хэмжээнд 188 өрхөөр орж судалгааны ажлыг хийхээр төлөвлөж ажлаа эхлээд байна.

7. Сумын хэмжээнд 331 төл мал хорогдсноос адуу 41, үхэр 54, хонь 111, ямаа 125 толгой тус тус хорогдоод байна.

LAST_UPDATED2
 

Санал асуулга

Манай сумын ажлын талаар...
 

Монгол Улсын Их Хурал

Баннер

Монгол Улсын Засгийн Газар

Баннер

Эрх Зүйн Мэдээллийн Нэгдсэн Систем

Баннер

Ард түмнийхээ саналыг агшин алдахгүй сонсоно...

Баннер



Powered by Joomla!. Designed by: joomla templates download ThemZa  Valid XHTML and CSS.