Онлайн гишүүн

Одоогоор 38 зочин холбогдсон

Зарлал

Сумын “Малчдын зөвлөгөөн”-өөс гарсан уриалга PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
3 дах өдөр, 15-03-2017 02:53
Сумын малчдын зөвлөгөөнд оролцогчдод мал аж ахуйн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон сум орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулна уу хэмээн энэхүү Уриалгыг хүргүүлж байна.

1. Мал эмнэлэгийн нэгжүүдтэй идэвхи санаачлагатай хамтран ажиллаж урьдчилан сэргийлэх тарилга, туулгалт, угаалгыг маш сайн чанартай хийж малаа эрүүлжүүлэх. Өөр аймаг, сумаас гарал үүсэл нь тодорхойгүй мал авахгүй байх, мал худалдан авах, малдаа нийлүүлэхэд МЭҮТ, малын эмч, багийн Засаг даргадаа мэдээлж, зөвшөөрөл авч, халдварт өвчин тархалтаас сэргийлж байх.

2. Малын үүлдэр угсааг сайжруулан өндөр ашиг шимтэй хээлтүүлэгч малаар сүргээ шинэчлэн, богийн хээлтүүлэгчийг хариулгад хамруулан, эрүүлжүүлэх, тарга хүч авахуулах ажлыг чанартай хийх. Бог малын хээлтүүлэгчид онцгойлон анхаарч халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хээлтүүлэгчийг тараах болон цуглуулах ажлыг тогтсон 2 хоногт багтаан малын эмч, мэргэжилтний хяналтанд үзлэгт оруулах ажлыг зохион байгуулах.

 

3. Бэлчээрийн хуваарьтай ашиглах, хамгаалах үйл ажиллагааг сум орон нутгийн эрх хэмжээнд шийдвэрлэн хэрэгжүүлэх, отор нүүдлийг цаг алдалгүй хийж, малдаа дээд зэргийн тарга хүч авахуулан тарга хүчний үзлэгийг хийж мал сүргийнхээ дундаас доош тарга хүчтэй болон бэлчээрийн даацаас хэтэрсэн тооны малыг зах зээлд борлуулах ажлыг малчин та болон орон нутгийн дэмжлэгэтэй хамтран зохион байгуулах.

4. Малчин бүр өөрсдийн өвөлжөө, хаваржааны засвар үйлчилгээ,дулаалгыг чанартай сайн хийж,хашаа хорооныхоо хөрзөнг ховхлон ариутгал халдваргүйжүүлэлт хийх, өтөг бууцыг хүрэлцэхүйц хэмжээгээр бэлтгэн, өвс тэжээлийн нөөцөө хангалттай бүрдүүлэх. Өвөлжөө, хаваржаагаа 5 сарын 1-ний дотор чөлөөлөн, үхсэн малын сэг зэмийг устгаж ариутгах, хүйтний улирлын бэлчээрийг хуваарьтай ашиглах,

5. Орон нутгийнхаа онцлог ,өөрсдийн боломжинд тулгуурлан мал тэжээж болохуйц сөлийн хомоол,таана, хөмүүл, халгай сүрэл лай үр тарианы хаягдал болон төмс хүнсний ногооны иш навч зэргээр гар тэжээл бэлтгэж заншил болгох

6. Орон нутгийнхаа хөгжил, хөрөнгө оруулалтанд зориулж иргэний үүргээ биелүүлэн малчин өрх бүр нэг хонь хандивлах.

7. Малчид сайн дурын үндсэн дээр Малчдын бүлэг байгуулан малын хулгай, байгаль орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлж, тэдгээртэй холбоотой мэдээ мэдээлээр шуурхай хангаж ажиллах. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хөдөлмөрөө хоршиж хадлан бэлтгэл, хонь ноослох, ямаа самнах санаачлагыг дэмжих.

8. Аймаг, орон нутгийн төрийн байгууллага, малчдын хамтын уялдаа холбоо хамтын ажиллагааг дээшлүүлэх.

Улсынхаа эдийн засгийн гол тулгуур, өвөг дээдсийн минь арвин их өв, хэзээ ч шавхагдашгүй эрдэнэ болсон мал аж ахуйгаа хөгжүүлэн цаашдын зорилго зорилтоо биелүүлэхэд энэхүү уриалгыг дэвшүүлэн ажиллаж, мал сүрэг минь эрүүл, ашиг шим нь арвин байж малчин өрх бүрийн орлого нэмэгдэж, сум орон нутаг минь цэцэглэн хөгжих болтугай хэмээн ерөөл өргөе.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар, малчид

LAST_UPDATED2
 

Санал асуулга

Манай сумын ажлын талаар...
 

Монгол Улсын Их Хурал

Баннер

Монгол Улсын Засгийн Газар

Баннер

Эрх Зүйн Мэдээллийн Нэгдсэн Систем

Баннер

Ард түмнийхээ саналыг агшин алдахгүй сонсоно...

Баннер



Powered by Joomla!. Designed by: joomla templates download ThemZa  Valid XHTML and CSS.