Онлайн гишүүн

Одоогоор 37 зочин холбогдсон

Зарлал

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
3 дах өдөр, 16-05-2012 04:40
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн Үндсэн зарчим, журмыг тодорхойлж, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах, сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдон үүссэн харилцааг зохицуулахад оршино.
Сонгуулийн ерөнхий хороо түүний бүрэн эрх
Сонгуулийн ерөнхий хороо түүний эрх зүйн байдал зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.
Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх танилцуулах
Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 20,3-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтанд байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг, эхийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний үнэмлэхний болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээлэлийг аймаг, сум, дүүрэг, баг, хороогоор болон энэ хуулийн 13,1-д заасны дагуу байгуулсан хэсэг нэг бүрээр нь нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг сонгуулийн жилийн гуравдугаар сарын 15-ны өдрөөс өмнө сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байрлуулна.
Сонгогч шилжих
Сонгогчийн шилжилтийг санал авах өдрөөс 30 хоногийн өмнө зогсоох бөгөөд  хэсгийн хороо санал авах өдрөөс 30 хоногийн дотор аливаа сонгогчийн шилжилтийг бүртгэхийг хориглоно. Сонгогч шилжин очсон газрынхаа хэсгийн хороонд шилжин очсон тухайгаа мэдэгдэх бөгөөд энэ тухай хэсгийн хороо улсын бүртгэлийн холбогдох байгууллагад мэдэгдэнэ. Улсын бүртгэлийн байгууллага нь энэ хэсгийн хорооны мэдэгдлийн дагуу шилжсэн сонгогчийг тухайн хэсгийн сонсогчдийн нэрсийн жагсаалтаас хасах ба шилжин ирсэн сонгогчийг тухайн хэсгийн сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэнэ.
Санал авах газар, хугацаа
Сонгогчдын саналыг санал авах өдрийн 07,00 цагаас 20,00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна. Хэсгийн хороо сонгогчдын санал авах өдөр, цаг, байрыг уул өдөр хүртэлх 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ.    Санал авах байранд нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч ухуулагч байрлахыг хориглоно. Хэсэгт саналын хуудас хүлээн авснаас хойш санал авах байрыг цагдаагийн хамгаалалтанд авна.
 

Санал асуулга

Манай сумын ажлын талаар...
 

Монгол Улсын Их Хурал

Баннер

Монгол Улсын Засгийн Газар

Баннер

Эрх Зүйн Мэдээллийн Нэгдсэн Систем

Баннер

Ард түмнийхээ саналыг агшин алдахгүй сонсоно...

Баннер



Powered by Joomla!. Designed by: joomla templates download ThemZa  Valid XHTML and CSS.