ЭМТ-ийн 10 сарын ажил

Эрүүл мэндийн төв нь иргэдийг эмчлэн эрүүлжүүлэх ажлыг эрчимжүүлж 266  үзлэг хийснээс урьдчилан сэргийлэх үзлэг 80 үүнээс элэгний хорт хавдрын эрт илрүүлэг үзлэг 506 хүнийг хамруулж 100% , умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэг үзлэг 74 , хөхний өмөнгийн эрт илрүүлэг үзлэг 347 , элэгний ВС вирус илрүүлэх үзлэг  206, халдварт бус илрүүлэг АГ-ийн үзлэг 377 хүн үзэж 47 иргэн батлагдсан гипертензтэй чихрийн шижин   375 иргэнд тус тус хийлээ.                                                     Юни-солор ХХК-ний нийгмийн хариуцлагын гэрээний дагуу 2 сая 500 мянган төгрөгний хөрөнгө оруулалтаар гадна талын хашаа шинэчлэн засварлах үйл ажиллагаа гэрээний шатандаа явагдаж байна.  Хайрга олборолт, ашиглалтын МЕК ХХК-ны нийгмийн хариуцлагын гэрээний дагуу хөрөнгө оруулж Эмнэлгийн гадна талын   7–н машины зогсоолыг  хийж өөсдийн бололцоогоор  гүйцэтгэн тохижуулсан.

Эрүүл мэндийн төвийн нүүрэн талд шинээр нэмэх тэмдэг  хэлбэртэй цэцгийн мандал, орох 2 хаалганы хажуу талаар хашлага хийж цэцгийн мандал  хийсэн.

Байгууллагын гадна өнгө үзэмж басатыг  Эрүүл мэндийн  төвд ажилладаг бүх ажилчдын хандив 425000 төгрөгөөр бүрэн хийгдсэн.

Ажилчдын хүчээр гадна 80 метр явган хүний замыг 500 мянган төгрөгөөр  шинэчлэн хийсэн.

  Дархлаажуулалтанд хамарагдвал зохих 98 хүүхдийг 100% хамруулсан.  Явуулын дархлаажуудалтыг зохион байгуулж нярайн гэрийн эргэлт хийсэн.

Монгол улсын үндэсний стратеги 2, хөтөлбөр 12, аймгийн стратеги 3, хөтөлбөр 2 хэрэгжиж байна.

3-р улирлын тендерийн 1,5 сая төгрөгийн эмийг татан авч эмийн хангалт 90%тай байна.

Дотоод сургалтыг 3 удаа зохион байгуулсан.