Хүүхдийн цэцэрлэгийн 10 сарын ажил

 “Од” хүүхдийн цэцэрлэг нь 2019-2020 оны хичээлийн жилд аймгийн “Боловсролын тогтвортой хөгжлийн бодлого”, “хүүхэд бүр цэцэрлэгт” дэд хөтөлбөр,  сургалтын сайжруулсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургуулийн өмнөх боловсролын багш бүр хичээл, сургалтын бэлтгэлийг чанартай ханган, үр дүнтэй зохион байгуулж, багш, эцэг эх, асран хамгаалагчийн оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэн ахмад настнаа хүндэтгэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах уламжлалт арга ухаан, ёс заншлаас суралцан хүүхэд бүрийг МОНГОЛ ХҮН болгон төлөвшүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Сурган хүмүүжүүлэгч Батын Пүрэвийн нэрэмжит аймгийн зүүн бүсийн цэцэрлэгүүдийн “Уран зохиолын наадам -2019” уралдаанд амжилттай оролцож бүтээсэн номоороо 1-р байр, өргөмжлөл, мөнгөн шагнал, шилдэг дүрийн  алтан медалийн эзэд С.Мөнхжин, Б.Төгөлдөр нар маань шилдэг байлаа.

Галуут багийн мянгат Ч.Эрдэнэбадрах хүүхдийн цэцэрлэгт ус цэвэршүүлэгчтэй буцалгагч хандивлалаа. Хүүхдүүд хүссэн үедээ цэвэршүүлсэн ус уух  таатай нөхцөл бүрдлээ.

Хүүхдийн цэцэрлэгийн барилгын гадна хүрээнд LED гэрэлтүүлэг хийн сумын өнгө үзэмжинд өнгө нэмлээ.

Бага бүлэг эсгийнцэр даавуу ашиглан бүлгийн дүрслэх урлагын хананд бүтээл, математикийн булангийн хананд цифр,  бүлгийн хана хаалганд зай ашиглан бүтээл хийсэн.

Хэл яриа хөгжүүлэх үйл ажиллагаагаараа дамжуулан хүүхдэд хоолоо сайн идэх болон хоолны ач тусыг мэдэх зорилготой хэн ямар хоолонд дуртай вэ? гэсэн сэдвээр ярилцлаа.

Багш Б.Эрдэнэцэцэг Төв аймгийн залуу багш нарын зөвлөгөөнд оролцож  дунд бүлэгт “Цэн тогоруу” хал ярианы хичээлээр амжилттай оролцлоо.    Мөн “Уран зохиолын наадам 2019” зүүн бүсийн тэмцээнд бэлтгэж Монгол ардын үлгэр “Хөхөө” үлгэрийн орчныг эцэг эх, багш ажилчдын хамтаар бүтээлээ.

Эрхлэгчийн өрөө, анги бүлгүүд, коридорийн паарыг шинэчилж будлаа.

Бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын жилийн ажлын хүрээнд хамт олны хүчээр цэцэрлэгийн гаднах явган хүний замыг дахин сайжруулан заслаа.

Сумын “Мини  маркет” дэлгүүртэй гэрээ  хийн эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсээр амт чанар, орц норм  хүрэлцээтэй олон нэр төрлийн хоолыг тогтмол чанартай хийж гүйцэтгэж энэ сарын хоолны илчлэг 1153,8 ккал байна. Хоолны илчлэгийг Төв аймгийн Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтэнд тогтмол хугацаанд нь өгч хэвшсэн.