“НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ” тэмцээнийг зохион байгуулав

Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ерөнхий боловсролын 3-5 дугаар ангийн сурагчдын дунд “НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ” тэмцээнийг зохион байгуулав. Тэмцээний тэргүүн байранд Х.Долгор багштай 4а ангийн “Хурд” баг,  дэд байранд Л.Энхтөгс багштай 5а ангийн “Аврагч” баг, гутгаар байранд Х.Долгор багштай 4а ангийн “Шүгэлхэн” баг тус тус шалгарлаа. Тэмцээнд оролцсон багийн гишүүд, бэлтгэсэн багш, эцэг эхчүүдэд баяр хүргэе.


ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ