Хууль эрх зүйн хүрээнд

Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хууль зүйн Дотоод хэргийн яамнаас хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл сурталчилгааны Эрх зүйн цахим хөтөч буюу www.e-hutuch.mn цахим хуудсыг ашиглалтанд оруулаад байна. Иймд сумын төрийн байгууллагууд, тэдгээрээс үзүүлж буй төрийн үйлчилгээний танилцуулга, хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, эрх зүйн баримт бичгийн талаарх мэдээллийг харах боломжтой юм.

               Тамхи худалдаалах зөвшөөрөлтэй цэгүүдэд тамхи сурталчлахад тавигдах шаардлагыг зөрчихөөс урьдчилан сэргийлэх сумын худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч иргэн хуулийн этгээдэд хяналт шалгалтыг МЭТ-ийн байцаагч Ц.Цэндсүрэн, цагдаа М.Бадралт, хууль эрх зүйн мэргэжилтэн Д.Уранчимэг нар бүрэлдэхүүнтэй гүйцэтгэв. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллаж байна.