ЗДТГ-н 8 сарын мэдээлэл

Удирдлага зохион байгуулалт:

  1. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Соёл спортын төвийн барилгын ажлыг улсын комисс үүрэг даалгаврын биелэлт өгч хүлээн авав.
  2. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх Хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх тоглоомын талбайн ажил, Д.Нацагдоржийн талбайн засварын ажлуудыг тендер сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр зохион байгуулав. Уг тендерүүдэд “Мянганы сэргээлт” ХХК шалгарсан.
  3. Хонь тэмээний ноосны урамшуулалын материалыг ХХААГ-т 08 дугаар сард хүргүүлсэн. Сумын 91 өрхийн  37666 кг ноосны материал, иргэдийн Хаан банк, Төрийн банкны дансны дугаарын хамт хүргүүлсэн. Сумын малчдаас ноосыг Өүлэн эх хоршоо, “Баатар хайрхан эсгий” ХХК, “Нүүрэнтэй эсгий” ХХК, “Багануур эсгий” ХХК, “Нөөлөгт хайрхан” ХХК хүлээн авч, ноос тушаасан баримт олгосон байна.
  4. Нүүрснээс байгалийн хий гарган авах үйлдвэр байгуулах төслийн хэлэлцүүлэг Иргэний танхимд зохион байгуулагдав. Сүүлийн шатны хэлэлцүүлэг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Аймгийн Засаг даргын Тамгын газарт болно.
  5. 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хэрлэн гол дагуу тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдээр явж, үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өгч хяналт шалгалт явуулав. С.Амарбат захиралтай “Месес” ХХК-ны 10935А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай дээр очиж хайрга олворлож байгаа үйл ажиллагааг түр зогсоосон.
  6. Сумын нутаг дэвсгэр Галуут 2-р багийн Ширээ ухаа, Галуутын ам, Өрөө булан, Ламын уул зэрэг газруудад идлэг шонхор барих 2 машины гэрээ байгуулсан.