Ахмадууд гранд гольфын иж бүрэн хэрэгсэлтэй боллоо

Ажил амьдралын гараагаа Хэрлэнбаян нэгдлийн ерѳнхий нягтлан бодогчоор эхэлсэн “Хүрээ тѳв” компаний захирал Р. Наранхүү маань Баяндэлгэр сумынхаа ахмадуудад 2300.0 тѳгрѳгийн Граунд гольфын иж бүрэн хэрэгсэл бэлэглэлээ. Наранхүүгийнхээ гэр бүлд сумынхаа 224 ахмадынхаа ѳмнѳѳс баярлаж талархсанаа илэрхийлээд сайн сайхан бүхнийг хүсэн ерѳѳе. Мѳн сумынхаа ахмадын байгууллагын үйл ажиллагааг үргэлж дэмжиж байдаг Улсын сайн малчин Д. Очирбат гэргий Ц. Цэрэнпагма нартаа маш их баярлалаа. Эрүүл энхийг хүсье. Монголын мастеруудын биеийн тамир спортын хорооны ерѳнхийлѳгч МУ гавьяат дасгалжуулагч Ч. Наранбаатар сүүлийн үед ахмадуудын дунд эрчимтэй хѳгжиж байгаа Софт волейболын бѳмбѳг бэлэглэсэнд баярлаж талархсанаа илэрхийлж сайн сайхныг хүсэн ерѳѳе.