ЕБС-н 5 сарын ажил

Х.Долгор багштай 3а ангийнхан анги сурталчилах 7 хоногоороо ах, эгч,дүү нартаа хүүхдийн зохиолч Ш.Энхбаярын монгол ёс заншилтай холбоотой 40 өгүүллэгээс сонгон бэлтгэсэн илтгэлээ тав.ж танилцууллаа.

Х.Долгор багштай 3-р ангийн сурагчид өөрийн анги сурталчилах 7 хоногоор сургуулийн ах эгч,дүү нартаа зориулж мэдэж ам.драл ахуйдаа ажил хэрэг болгох хэрэгтэй сургамжтай үгсийг бичиж бүтээлч ажлыг санаачилан хийлээ.

Хүүхдийн зохиолч Ш.Энхбаяр 2019.04 сарын 011 дугаартай утга зохиол сонинд УУГАН ЗОХИОЛЧИЙН СУРГУУЛИАР ЗОЧИЛЖ УРАМ СЭРГЭВ. гэсэн гарчигтай нийтлэлийг бичжээ.Уг нийтлэлд хүүхдүүдийн шүлгээ уншиж,уранзохиол яр.ж байгаа тэдний итгэл инээд гэрэлтсэн царай урам өгч байгаа тухай болон утга зохиолын үр хөврөл бий болсон газраас Дашдоржийн Нацагдоржийн шийрийг хатаах шандастай найрагч төрөөсэй гэж eрөөжээ.Утга зохиол сонинд гарсан нийтлэлийг сургуулийн сурагчдад танилцууллаа.\

                Б.Урангоо ахлагчтай хүүхдийн өөрөө удирдах байгууллагын сурагчид САЙН МЭРГЭЖИЛ МИНИЙ АМ.ДРАЛД сэдэвт илтгэлийн уралдааныг зохион байгууллаа.Тэргүүн байранд шалгарсан Г.Ганцэцэг,Б.Түмэнжаргал нар ямар мэргэжил эрэлт хэрэгцээтэй байгаа ямар цалин авдаг гм маш сайн онолтой ,чухал мэдээлэл сайтай илтгэл тавилаа.

 Сурагч солилцоо хөтөлбөрийн хүрээнд TOYA аkадeмийн хар.яа Оюуны тулга сургуулийн урилгаар Үндэсний аварга шалгаруулах Соробаны тэмцээнийг үзэхээр зор.ж ирсэн хүүхдүүд маан. дараа жилийн наадамд өөрсдийгөө сойх хүсэл эрмэлзэл дүүрэн сайхан тэмцээн үзлээ

Сурагч солилцоо хөтөлбөрийн хүрээнд 1-8 дугаар ангийн 24 сурагч Оюуны тулга сургуулийн сурагчидтай хамтран суралцаж байна.

Оюуны тулга сургуультай танилцаж туршлага судаллаа

МУСТАжилтан Эрдэнэ сумын соёлын төвийн бүжгийн багш Оюунцэцэг багшийн нэрэмжит ардын бүжгийн уралдаанд “Шигтгээ” 3 хамтлаг оролцлоо.

Бага ангийн нэрэмжит сарын ажлын хүрээнд У.Түвшинжаргал багштай 2а ангийн хамт олон өөрийн ангийг сурталчилах 7 хоногоор уралдаантай ном уншиж,уншсан номын тэмдэглэлээ дэлгэн үзүүлж туршлагаа түгээн дэлгэрүүллээ.Мөн ангийн бүх сурагч хүн орчны хичээлээрээ ангийн цэцгүүдээ эзэнжүүлж арчилсан байна.

Монгол улсын Засгийн газрын 2016-2017 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр халдварт өвчнөөс сэргийлэх,хянах үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрээнд 5/15-5/25 -ны өдрүүдэд Дархлаажуулалтын 10 хоногийг “Улаанбурхан өвчинд цэг тав.я” уриан дор улс орон даяар зохион байгуулж байгаа юм байна.Манай хамт олон ЭМТ-тэйгээ хамтран дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж нээлтээ хийн 10-18 насны 105 хүүхдийг ваkцинжууллаа.

 2019-2020 оны хичээлийн жилд 1р ангид элсэн суралцах сурагчдын бүртгэл явагдлаа.

 Монгол үндэсний бичиг үсгийн баярыг сумын төрийн байгууллагуудын дунд зохион байгуулж үндэсний бичиг соёлоо хамгаалагч,өвлөн тээгч болоход бүх нийтээрээ хүчин зүтгэж хув. нэмрээ оруулах,эх хэл бичигтээ эзэн байхыг уриаллаа. EБС-ын Удамт монгол баг тэргүүлж,ЭМТ-ийн Босоо монгол баг дэд байр,Соёлын төвийн Соёлын довтолгоо багийнхан гутгаар байр эзэллээ.

 Математикч хамт олон шалгаруулах болзолт уралдааны хүрээнд зохион байгуулсан ” Хэн хамгийн олон, зөв өгүүлбэртэй бодлого бодох вэ? ” уралдааны шилдгүүдээр 2-р ангийн Э,Отгондулам , 3-р ангийн С,Жавхлантөгс , 4-р ангийн О,Уянга нар шалгарлаа , Мөн Долгор багштай 3а анги МАТЕМАТИКЧ ХАМТ ОЛОН -оор тодорлоо

СӨБ, бага , дунд ангийн залгамж холбоог сайжруулах ажлын хүрээнд ” Бид ирээдүйн эзэд ” тэмцээнийг амжилттай зохион явууллаа. Уг тэмцээнд цэцэрлэгийн 6 настнууд, 1-9-р ангийн төлөөлөл сурагчид 3 баг болон оролцож, математикийн дүрс, биетийг нэрлэж, бүтээж, түүнтэй холбоотой бодлого бодон өрсөлдөж ” Гоц ухаантнууд ” баг түрүүллээ

Дүрсээр бүтээл хийх тэмцээнд маань У. Түвшинжаргал багштай 2а ангийн хамт олон шалгарлаа. Мөн ХИЧЭЭНГҮЙ БИЧИГТЭН ХАМТ ОЛОН -оор тодорлоо

2018-2019 оны хичээлийн жилд сургуул.д орсон 6-н настай бяцхан сурагчид маань 35 үсгээ үзэж дуусан уншиж,бичиж,бодож сурсны баяраа тэмдэглэн өнгөрүүллээ

9-р ангийн авьяаслаг сурагч Эрдэнэбазарын Нямдулам анхны бие даасан тоглолтоо аавдаа зориулан хийлээ.

Монголчууд бид өөрсдийн уламжлалт соёлыг тээн хадгалсан бичиг үсэгтэй болсоор даруй мянга гаруй жилийн түүхийн хуудсыг эргүүлжээ.Үндэсний бичиг үсгийн баяр бол бичиг соёлын түүхийг бүтээлцэн эх хэл,өв соёлоо эрхэмлэн дээдлэгч тэнгэрээс газарт буусан босоо монгол бичиг, тэргүүнээс доош урсган бичдэг хүмүн бичгээ дээдэлдэг бахархан хэрэглэдэг Монгол хүн бүрийн баярын өдөр юм.6-р ангийн сурагчид маань “Алтан үсгийн баяр”аа эцэг эхчүүдийнхээ хамт тэмдэглэн өнгөрүүллээ.