ЭМТ-ийн 5 сарын ажил

Эрүүл мэндийн төв нь иргэдийг эмчлэн эрүүлжүүлэх ажлыг эрчимжүүлж 704  үзлэг хийснээс урьдчилан сэргийлэх үзлэг 539 үүнээс элэгний хорт хавдрын эрт илрүүлэг үзлэг 61 , умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэг үзлэг 12, хөхний өмөнгийн эрт илрүүлэг үзлэг 43, элэгний ВС вирус илрүүлэх үзлэг 28 иргэнд тус тус хийлээ.

5-р сарын 16  Нээлттэй хаалганы өдрийн үйл ажиллагааг зохион байгуулж   28 хүнд халвдарт бус өвчний илрүүлэг үзлэг, 60 гаруй иргэнд эрүүл мэндийн боловсрол олгосон .

2019 оны 5-р сарын 16 нд ЕБС-ийн сурагчдыг хамруулан нэмэлт дархлаажуулалтын нээлтийн үйл ажиллагааг зохион байгууласан. Нээлтийн үйл ажиллагаанд 4-9- р ангийн 94 сурагчид 6 багш оролцлоо.

Дархлаажуулалтын үйл ажиллагааг зохион байгуулж  94 хүүхдийг хамруулан “Улаан бурхан өвчний тухай ойлголт” түүнээс урьдчилан сэргийлэлтийн талаар сургалт хийж  гарын авлагаар хангасан.  106 хүүхдийг улаан бурханы дархлаажуулалтанд хамруулсан.

Явуулын дархлаажуулалтыг 5-р сарын 21нд зохион байгуулж  5 хүүхдийг хамруулж гарын авлагаар хангасан.

Монгол улсын үндэсний стратеги 2, хөтөлбөр 12, аймгийн стратеги 3, хөтөлбөр 2 хэрэгжиж байна.

2-р улирлын тендерийн 1,5 сая төгрөгийн эмийг татан авч эмийн хангалт 90%тай байна.

Дотоод сургалтыг 3 удаа зохион байгуулсан.

Эх хэлээ дээдлэе монгол хэл бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор  монгол хэл бичгийн тэмцээнд оролцож 2-р байр эзлэсэн.