Багануур дү

smart

үргийн Ахмадын хорооноос зохион байгуулсан “Ахмадын спортын бага наадам”-д манай сумын баг тамирчид амжилттай оролцлоо. Уг тэмцээнд Төв аймгийн зүүн бүсийн сумдын ахмадын баг, Багануур дүүргийн 5 хорооны ахмадын баг тамирчид оролцсон байна. Тэмцээнд манай баг тамирчидаас Гранд голфын төрөлд Б.Онцбаяр хүрэл медаль хүртэж, Д.Баатар гар бөмбөгийн төрөлд МУ-н спортын 2-р зэргийн үнэмлэхийг гардан авлаа. Сумын уугуул иргэн 80 настай Дашзэвэг гуай гранд голфын төрөлд 1 цохилтоор “Алтан бөмбөгийн эзэн” медаль хүртлээ. Оролцсон бүх тамирчиддаа баяр хүргэе.

Ахмад тамирчдын хувцасыг ивээн тэтгэсэн сумын уугуул иргэн Чимидийн Баяржаргал, Батхүүгийн Баасанхүү нартаа баярлалаа. Цаашдынх нь ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.