Сумын онцгой байдлын штаб гамшгийн үед ажилласан тухай

2019 оны 5 сарын 10-11 нд сумын нийт нутгаар цасан шуурга шуурч тал хээрт 10-15 см, гуу жалга хунгарласан газартаа 60-120см-т хүрч байгалийн гамшигт үзэгдэл боллоо.

Сумын ОБ-ын штаб-т 4 хүн сураггүй боллоо гэсэн дуудлагын дагуу 2 автомашин, 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж эдгээр хүмүүс нь цасан шуурганд уруудаж эсэн мэнд айл бараадаж очсон байсныг олсон. Мөн цасанд суусан 1 хүүхэд, 2 эмэгтэй, 5 эрэгтэй нийт 8 хүнтэй  4 автомашиныг хунгараас татаж гарган тусламж үзүүллээ.