ЕБС-ийн 2 сарын ажил

Улсын төрөлжсөн олимпиадын 2-ын даваанд багш сурагчид маань амжилттай оролцон 41 төрлөөр оюун ухаанаа сорьж аймгийн 9-н жилийн сургуулиудаас нийт оноогоороо 2-р байр эзэллээ.2 мөнгө, 1 хүрэл,Зүүн бүсдээ тэргүүн байранд орлоо.

Улсын төрөл мэргэжлийн олимпиадын 2н даваанд багш Э.Хонгорзул “Электрон хичээл”н уралдаанд 2р байр эзэлж мөнгөн медалийн эзэн боллоо

Сурагч Б.Алтаншагай сурагчийн электрон бүтээлийн уралдаанд 4р байранд орсон амжилт үзүүллээ.

Сурагч С.Жавхлантөгс Улсын иөрөлжсөн олимпиадын 2н даваанд Сэтгэх чадварын төрлөөр 2р байранд шалгарч мөнгөн медалийн эзэн боллоо.

Сургалтын менежер С.Болортуяа багш нарын 7р их хуралд төлөөлөгчөөр сонгогдон бидний дуу хоолойг хүргэн амжилттай оролцож ирлээ.

Монголын багш нарын 7р их хурлаас гарсан тогтоол шийдвэрүүдийн танилцуулж тайлагналаа.

“ Оюуны тулга “ сургуулийн сурагчид хүрэлцэн ирж Тояа академийн албан ёсны эрхтэй баруун зүүн тархины хөгжлийг дэмжих сургалтын нээлт,нөхөрсөг уулзалт болж өнгөрлөө.

Бид монгол хүүхдүүд хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Оюуны тулга сургуулийн багш сурагчид манай сургуул.д сурагч солилцоогоор ирээд уламжлалт бэлчээрийн мал аж ахуй,эрчимжсэн фeрмeрийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцлаа.

Бид монгол хүүхдүүд хөтөлбөрийн хүрээнд TOYA аkадeмийн Туяа багш,Оюуны тулга сургуулийн баруун зүүн тархины хөгжлийн багш нар ирж эцэг эх,багш сурагчдад сургалт зохион байгууллаа.

Сурагч солилцоо хөтөлбөрийн хүрээнд олон арга хэмжээ зохиогдлоо. Оюуны тулга сургуулийн сургалтын мeнeжeр Мягмар багш нарт үнэлгээ,тeст даалгавар боловсруулах арга зүйн сургалт,манай багш Х.Долгор, Р.Нарангэрэл бид нар уламжлалт тоглоом наадгайн сургалтыг хотоос ирсэн зочин сурагчиддаа явуулж чөлөөт цагаараа соёлын төвдөө бүжиг наадмаа хийлээ.

Төв аймгийн зүүн бүсийн сургуулиудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Хуулиа дээдэлье уралдаанд сурагчид маань амжилттай оролцон тэргүүн байр эзэллээ.

Соробан сампин баруун тархийг хөгжүүлэх сургалтын танилцуулга, нээлтээ эцэг эх, сурагчидтайгаа хамт хийлээ

Сурагчдын зөвлөлөөс санаачлан зохион байгуулсан шоо эвлүүлэх тэмцээн сонирхолтой өрсөлдөөнтэй сайхан боллоо

Сургуулийн бүжгийн дугуйлангийн сурагчид Төв аймгийн аварга шалгаруулах “Цагаан сарнай” спорт бүжгийн уралдаанд 2р байр эзэлж мөнгөн медалийн эзэд боллоо