Малчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөн

Аймаг, сумын ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид, төрийн болон төрийн бус байгууллагын эмэгтэй удирдлагуудын санаачлагаар сумын малчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөн хийлээ. Зөвлөгөөний үеэр “Нүүдэлчин Агро” фермийн захирал Баттөгс “Эрчимжсэн ферм”-ийн тухай, Малчдаас сүү авах сүү авах тухай, доктор Нилбаатар “Цахилгаан төөнүүр аргаар хурга, бяруу засах, тухай ярилаа. Мөн Монголын эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Дэнсмаа, ХАА-н тасгийн дарга Д.Энхсүх, ХААН банкны эрхлэгч З.Дэлгэрцэцэг, “МИГ” даатгалаас мэдээлэл хийэ малчин эмэгтэйчүүд туршлага солилцон санал бодлоо хэлж үр дүнтэй сайхан арга хэмжээ болов. Зөвлөгөөний дараа малчин эмэгтэйчүүд маань үдшийн цэнгүүн хийж дурсгалын зураг татууллаа. “Нүүдэлчин Агро” ферм, “Чулуут интернейшнл”, Сумын манлайлагч эмэгтэйчүүд, сумын ХААН банкны салбар, Галуут багийн малчин Н.Батбаатар, Байдлаг багийн малчин Б.Мөнхсүх нар ивээн тэтгэсэн байна.