Хууль эрх зүйн ажил 5 сард

Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хууль зүйн Дотоод хэргийн яамнаас хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл сурталчилгааны Эрх зүйн цахим хөтөч буюу www.e-hutuch.mn цахим хуудсыг ашиглалтанд оруулаад байна. Иймд сумын төрийн байгууллагууд, тэдгээрээс үзүүлж буй төрийн үйлчилгээний танилцуулга, хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, эрх зүйн баримт бичгийн талаарх мэдээллийг харах боломжтой юм.

Сумын ГХУСАЗЗөвлөлөөс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шинээр батлагдсан хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах ажлын хүрээнд “Хуулиа дээдэлье” тэмцээнийг төрийн албан хаагчид, иргэдийн дунд 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулав. Тэмцээнд баг, байгууллагуудаас бүрдсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй 5 баг оролцсон. Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулиудын хүрээнд багууд мэндчилгээ, гэрийн даалгавар, чөлөөт сэдэв, эрх зүйн мэдлэгээрээ өрсөлдөв. Тус тэмцээнийг Төв аймгийн ГХУСАЗЗ-ийн гишүүн буюу Шүүхийн тамгын газрын дарга, сумын дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч нар урилгаар ирж шүүсэн. “Хуулиа дээдэлье” тэмцээнд тэргүүн байранд ЭМТ-ийн “Эерэг хандлага” баг, дэд байранд Байдлаг багийн “Оргил” баг, гутгаар байранд Ерөнхий боловсролын сургуулийн “Эрдэм” баг тус тус шалгарав.

Суманд “Хууль сурталчлах” аяныг 2019 оны 04 дүгээр сарын 15-наас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрүүдэд зохион байгуулж,  иргэдэд Байгаль орчныг хамгаалах тухай хуулиуд болон холбогдох дүрэм журмыг иргэдэд сурталчлан ажилласан.

ГХУСАЗЗ-өөс “Байгалиа хамгаалья” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд олон нийтийн газар, сургуулийн орчинд сурталчилгааны материал, зурагт хуудас байрлуулсан. Мөн иргэдэд сургалт, сурталчилгааны ажлууд хийгдэж байна.

Сумын ИТХТ-ын хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/11 дугаар тогтоолоор “Өсвөрийн сэргийлэгч ажиллах журам”-ыг батлуулсан. Ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуульд “Мөнгөн шонхор” өсвөрийн сэргийлэгч бүлгэм байгуулагдсан. Бүлгэмийн гишүүдийн мэргэшүүлэх ажлын хүрээнд Хууль эрх зүйн мэргэжилтэн Д.Уранчимэг, цагдаа Н.Гантулга нар сургалт, дадлага зохион байгуулав.

Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 16 дахь жилдээ зохион байгуулж буй “ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ-БИДНИЙ ОРОЛЦОО” сэдэвт “Хуулиа дээдэлье” тэмцээн Зүүн бүс 2019 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр Баяндэлгэр суманд зохион байгуулагдав. Тэмцээнд Баянжаргалан, Баянцагаан, Эрдэнэ, Мөнгөнморьт, Баяндэлгэр, Баян сумдын сургуулийн сурагчид эрх зүйн мэдлэг, оюун ухаан, авьяас чадвараараа өрсөлдөж, Тэргүүн байранд Баяндэлгэр сумын “Хаалттай ертөнц” баг шалгарсан.

Баяндэлгэр сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн “Хаалттай ертөнц” багийн гишүүдэд баяр хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе. Мөн тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Засаг Даргын Тамгын Газар, Төсөвт байгууллагууд, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Алтанцэцэг, “Ургах наран” хүнсний дэлгүүрийн захирал Д.Баатар нарт талархал илэрхийлье.

Баяндэлгэр сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыгж зохицуулах салбар зөвлөл