ЗДТГ-ын 5 сарын үйл ажиллагааны мэдээлэл

  1. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН АЖЛЫН ХҮРЭЭНД

Удирдлага зохион байгуулалт:

  1. 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр сумын Засаг даргаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Галуут, Байдлаг багуудын нутаг дэвсгэрийн айл өрхөөр орж, малчдын санал хүсэлтийг сонсож, мал төллөх ажлын явцтай танилцаж, мэдээ мэдээлэл өгч ажилласан.
  2. Сумын ГХУСАЗЗөвлөлөөс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шинээр батлагдсан хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах ажлын хүрээнд “Хуулиа дээдэлье” тэмцээнийг төрийн албан хаагчид, иргэдийн дунд 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулав. “Хуулиа дээдэлье” тэмцээнд тэргүүн байранд ЭМТ-ийн “Эерэг хандлага” баг, дэд байранд Байдлаг багийн “Оргил” баг, гутгаар байранд Ерөнхий боловсролын сургуулийн “Эрдэм” баг тус тус шалгарсан.
  3. 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мал эмнэлгийн тасгаас малчин болон мал бүхий иргэдэд “Халдвар паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх” сэдэвт сургалтыг ВИТ-НЕТ төрийн бус байгууллагын малын эмч нар явуулав.
  4. Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу сар бүрийн эхний долоо хоногийн 3 дахь өдөр “Хүүхдээ сонсох өдөр”-ийг 2 дахь удаагаа зохион байгуулав. Засаг дарга сурагчдын өөрөө удирдах байгууллагын сурагчтай уулзаж, санал хүсэлт сонсож, зохих байгууллагад уламжлан үүрэг даалгавар өгсөн.
  5. “Авто ослоор алаг үрсээ алдсаар л байх уу” зам тээврийн ослоос сэргийлэх өдөрлөгт Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нэгдлэн ажиллаа.
  6. Сургуулийн дотуур байрны сурагчдад “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм”, “Хүүхэд 108 утас” сэдвүүдээр цагдаа Н.Гантулга сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.
  7. Сумын 2019 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төсөвт байгууллагуудын бичиг хэргийн хэрэгсэл худалдан авах ажил, Ерөнхий боловсролын сургуулийн Үдийн цай хөтөлбөрийн бүтээгдэхүүн худалдан авах ажлыг тус тус зарлаж, гүйцэтгэгчийн сонгон шалгаруулсан.
  8. Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 16 дахь жилдээ зохион байгуулж буй “ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ-БИДНИЙ ОРОЛЦОО” сэдэвт “Хуулиа дээдэлье” Зүүн бүсийн тэмцээнийг Баяндэлгэр сумын ГХУСАЗСЗөвлөл 2019 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр зохион байгуулав. Тэмцээнд Баянжаргалан, Баянцагаан, Эрдэнэ, Мөнгөнморьт, Баяндэлгэр, Баян сумд оролцов. Тэргүүн байранд Баяндэлгэр сумын “Хаалттай ертөнц” баг шалгарсан.
  9. Сумын газрын даамал 2019 оны 04-р сарын байдлаар өвөлжөө, хаваржааны кадастрын зураглал Мэлз, Аянгын ам, Шинэ булаг, Галууттай зэрэг газруудаар хийгдсэн. Нийт давхардсан тоогоор 50 айл өрхийн өвөлжөө, хаваржаа, сумын төвийн 9 айл өрхийн кадастрын зураг хийж гүйцэтгэсэн. Мөн энэ сард Эрдэнэ сумын 6000 нэгж талбарийн нөхөн бүрдүүлэлтийг хийсэн.
  10. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Байгаль хамгаалагч нар 4 удаагийн эргүүл шалгалт хийж, Хуцаа, Хушинга, Нүүрсэн даваа, Шинэ булаг, Аягын ам, Мэлз, Галуут, Өрөө булан, Хуурайн даваа зэрэг газруудын айл өрхүүдэд сэрэмжлүүлэг, гарын авлага, материал тараасан.