1 сард ЕБС-ийн хийсэн ажил

  1. Боловсрол,соёл,шинжлэх ухаан,спортын яамнаас Дэлхийн банкны хөнгөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн  IV  шатны сургалтыг БСУГ-н мэргэжилтэн Дашцэрмаа ирж зохион байгууллаа.Сургалтанд сургуулийн захирал,сургалтын менежер,нягтлан, бага ангийн                               5 багш хамрагдлаа.
  2. Мэдээлэл харилцааны технологийг сургалтанд ашиглах нь сэдэвт сургалтыг мэдээлэл зүйн багш Л.Энхтөгс бүх багш нартаа зааж багш нар ажлын байрандаа мэдлэг боловсролоо дээшлүүллээ.
  3. “Хөтөлбөрт суурилсан даалгавар боловсруулах арга зүй” сэдэвт сургалтанд сургалтын менежер С.Болортуяа хамрагдаж цахимд суурилсан үр дүнд шинжилгээ хийх,сайжруулах хөгжих, даалгавар боловсруулан нээлттэй даалгавар сан бүрдүүлэн ажиллах зааварчилгаа авч мэдлэг боловсролоо дээшлүүллээ.
  • Эцэг эхийн зөвлөл хуралдаж сургуулийн эцэг эхийн зөвлөлийн даргаар 6-р ангийн сурагч Б.Ариунзулын ээж Ц.Оюунчимэг сонгогдлоо.
  1. Урианы жилийн нээлтийн үйл ажиллагаа болж сургуулийн хамт олны оролцоо 90%-тай байлаа.
  2. АБНТБ-ын багш Э.Хонгорзул багш ажилчид,иргэдэд 5 төрлийн бүжиг зааж сургалаа.
  3. Боловсрол,соёл,шинжлэх ухаан,спортын яамнаас Дэлхийн банкны хөнгөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд бага ангийн 1-5-р ангийн анги номын санд 379 төрлийн 7 120 000 төгрөгийн номыг нийлүүллээ.